Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ банкнуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Эргэн сануулахад, банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон билээ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс энэ хэргийг эргээд анхан …
Tag Archives: шинэ мэдээ
December, 2015
-
16 December
Жолооч нарын анхааралд
Замын хөдөлгөөний удирдлагын төв Германы “VITRONIC” үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжөөр замын хөдөлгөөний зөрчил бүртгэж байна. Энэ сарын 10-ний өдөр 15 цагт Яармаг орчмын замд хурдны хэмжилт хийв. Хэмжилтээр нийт 67 автомашин хурд хэтрүүлж дээд хурд 153 км цаг бүртгэгдсэн. Тиймээс хурд хэтрүүлсэн жолооч нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу …
-
15 December
Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг доороос авах боломжтой
Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тус төвийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь Баянзүрх дүүргийн …
-
15 December
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр 18:20 цагт төв талбайн сүлд модны гэрлийг асаана. 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын цэнгүүн болох юм.
-
14 December
Монголчууд агаар биш “хороор” амьсгалж байна
Монголчууд одоогоос зургаан жилийн өмнөөс “утаа” гэгчтэй найзалж байна. Үүнээс өмнө ч утаа байсан байх. Гэхдээ иргэдийн нүдэнд харагдаж, хамарт мэдрэгдсэн баримжаагаар ийн зургаан жил гэв. Утаатай тэмцэнэ хэмээж дээд албан тушаалтнууд олонтаа төсвийн мөнгөөр тоглосон гэхэд буруутахгүй. Цэвэр агаар санг байгуулан утаагүй Улаанбаатарын төлөө хэдэн нөхдүүд андгай тавьсан ч аавын хаалга татаж утаа манатай болсон. Агаарын чанарын алба л …
-
14 December
Зураач Л.Өнөрчимэг: Ерөнхийлөгч өө чи бидний нэг нь үхнэ гэж мэдээрэй
Усан дотор, хөлөөрөө зурдаг ховор авъяасаараа гайхагдаж явсан зураач Л.Өнөрчимэг сүүлийн үед улстөр, нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо хурцаар илэрхийлэх болсон. Сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан Л.Өнөрчимэг энэ удаад Ерөнхийлөгчид ханджээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна. Өмхий муу элбэгдорж оо! Би чиний 40.000 -тын хэдэн хулиган найзуудын чинь байгуулсан капиталист нийгэмд Хүүгийнхээ …
-
14 December
Нэг цаг чихэвч зүүхэд л юу болдог гээч ………..
Танин мэдэхүйн сонирхолтой 24 баримт Өнөө цагт шинжлэх ухаанд тайлагдаагүй нууц ховор ч тэрхүү нээлтүүдээс хүмүүс биний мэддэггүй зүйл олон ажээ. Урьд өмнө нь сонсож байсан мэт боловч хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой мэдээллийг хүргэе. 1. Хүмүүс хэзээ ч тохойгоо долоож чадахгүй. Энэ мэдээллийг анх сонссон хүмүүсийн 75 хувь нь тохойгоо долоох гэж туршиж үзнэ. 2. Харх, морь хоёр хэзээ …
-
14 December
Орон сууны үнэ буурч эхэллээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс 11-р сард 6.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 …
-
14 December
Архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны 6 сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий …
-
14 December
Банк дээрэмдсэн этгээдүүд олдоогүй байна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкинд халдаж их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өчигдөр өглөө гарсан билээ. Баг өмсөж банк дээрэмдсэн этгээдүүдийг олоогүй байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа талаараа дуулгав. Гэмт этгээдүүдийг баривчилсаны дараа мэдээлэл өгнө гэв. Дээрэмчид банкнаас 300 гаруй сая төгрөг дээрэмдсэн бөгөөд дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж …
-
14 December
Газар өмчлөл өнөөдрийн 12.00 цагт эхэлнэ
Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр эхлэх гэж байна. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэхээр болжээ. Тавдугаар ээлжийн газар өмчлөлөөр нийтдээ 7128 нэгж талбарыг …
-
12 December
Завхан аймагт 16 цагаас хойш цас орж байна
Завхан аймагт ЦАС их хэмжээгээр орж байгаа тул Малчид, Тээвэрчид, Зорчигч нарт анхаарууллаа. 16 цагаас хойш цас их хэмжээгээр орж цасны зузаан 3 см байгаа бөгөөд өвөлжилт их хүндэрч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
-
11 December
Сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөл үргэлжилж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг …
-
11 December
Япон улстай байгаль орчны салбарт хамтарч ажиллахаар болжээ
Япон улсаас “Уур амьсгалын өөрчлөлтийндасан зохицох төлөвлөгөө” сэдвээр зохион байгуулсан салбар хуралдаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус хуралдааны үеэр Япон улс Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох чиглэлд дэмжлэг үзүүлж буйгаа Японы Байгаль орчны сайд хатагтай Тамаёо Муракава онцлон дурьдсан юм. Н.Батцэрэг сайд Япон Улсын Байгаль орчин, Цөмийн аюулгүй байдлыг хангах яамны сайд хатагтай Тамаёо Муракаватай …
-
11 December
Автомашины хямдхан нээлттэй дуудлага худалдаа болно
Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа болох юм байна. Гаалийн ерөнхий газрын 8 давхарын хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8.30 цагаас дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэн, 9:30 цагт дуудлага худалдаа эхлэх ажээ. Автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13:30-16:00 цагт Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингис хааны өргөн …