Усан дотор, хөлөөрөө зурдаг ховор авъяасаараа гайхагдаж явсан зураач Л.Өнөрчимэг сүүлийн үед улстөр, нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо хурцаар илэрхийлэх болсон. Сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан Л.Өнөрчимэг энэ удаад Ерөнхийлөгчид ханджээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна. Өмхий муу элбэгдорж оо! Би чиний 40.000 -тын хэдэн хулиган найзуудын чинь байгуулсан капиталист нийгэмд Хүүгийнхээ …
Tag Archives: шинэ мэдээ
December, 2015
-
14 December
Нэг цаг чихэвч зүүхэд л юу болдог гээч ………..
Танин мэдэхүйн сонирхолтой 24 баримт Өнөө цагт шинжлэх ухаанд тайлагдаагүй нууц ховор ч тэрхүү нээлтүүдээс хүмүүс биний мэддэггүй зүйл олон ажээ. Урьд өмнө нь сонсож байсан мэт боловч хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой мэдээллийг хүргэе. 1. Хүмүүс хэзээ ч тохойгоо долоож чадахгүй. Энэ мэдээллийг анх сонссон хүмүүсийн 75 хувь нь тохойгоо долоох гэж туршиж үзнэ. 2. Харх, морь хоёр хэзээ …
-
14 December
Орон сууны үнэ буурч эхэллээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс 11-р сард 6.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 …
-
14 December
Архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны 6 сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий …
-
14 December
Банк дээрэмдсэн этгээдүүд олдоогүй байна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкинд халдаж их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өчигдөр өглөө гарсан билээ. Баг өмсөж банк дээрэмдсэн этгээдүүдийг олоогүй байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа талаараа дуулгав. Гэмт этгээдүүдийг баривчилсаны дараа мэдээлэл өгнө гэв. Дээрэмчид банкнаас 300 гаруй сая төгрөг дээрэмдсэн бөгөөд дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж …
-
14 December
Газар өмчлөл өнөөдрийн 12.00 цагт эхэлнэ
Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр эхлэх гэж байна. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэхээр болжээ. Тавдугаар ээлжийн газар өмчлөлөөр нийтдээ 7128 нэгж талбарыг …
-
12 December
Завхан аймагт 16 цагаас хойш цас орж байна
Завхан аймагт ЦАС их хэмжээгээр орж байгаа тул Малчид, Тээвэрчид, Зорчигч нарт анхаарууллаа. 16 цагаас хойш цас их хэмжээгээр орж цасны зузаан 3 см байгаа бөгөөд өвөлжилт их хүндэрч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
-
11 December
Сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөл үргэлжилж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг …
-
11 December
Япон улстай байгаль орчны салбарт хамтарч ажиллахаар болжээ
Япон улсаас “Уур амьсгалын өөрчлөлтийндасан зохицох төлөвлөгөө” сэдвээр зохион байгуулсан салбар хуралдаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус хуралдааны үеэр Япон улс Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох чиглэлд дэмжлэг үзүүлж буйгаа Японы Байгаль орчны сайд хатагтай Тамаёо Муракава онцлон дурьдсан юм. Н.Батцэрэг сайд Япон Улсын Байгаль орчин, Цөмийн аюулгүй байдлыг хангах яамны сайд хатагтай Тамаёо Муракаватай …
-
11 December
Автомашины хямдхан нээлттэй дуудлага худалдаа болно
Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа болох юм байна. Гаалийн ерөнхий газрын 8 давхарын хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8.30 цагаас дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэн, 9:30 цагт дуудлага худалдаа эхлэх ажээ. Автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13:30-16:00 цагт Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингис хааны өргөн …
-
11 December
Хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдөлжээ. Сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т / Ө-44095/00//, У-100024/00/// өнгөрөгч шөнө 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл Баянговь, Баянлиг, Богд, Баянхонгор сумын иргэдэд мэдрэгдсэн. Гэхдээ учирсан хохирол байхгүй гэж тус аймгийн Онцгой байдлын газраас 11-ний өдрийн 02:10 цагт Онцгой байдлын ерөнхий …
-
11 December
Ирэх оноос 115 нийтийн тээврийг үйлчилгээнээс хасна
Сүүлийн үед нийтийн тээврийн автобуснууд техникийн асуудлаас болж нэлээдгүй осол гаргах болсон. Тэгвэл ирэх оноос эхлэн 115 микро автобуснууд үйлчилгээнд явахгүй гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэгдсэнээсээ хойш 12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан нийтийн тээврийг халах гэнэ. Мөн үүнтэй адил 2003 онд үйлдвэрлэгдсэн 115 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах аж. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ихэнх нь буюу 223 нь 2005 оных …
-
11 December
НӨАТ-ын 20 хувиа буцаан авах хууль хэрэгжиж эхэлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Мөн татварын системийг боловсронгуй болгох, …
-
11 December
Нийслэлийн сурагчид ирэх сарын 26 хүртэл амарна
ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Нийслэл хотын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид таван долоо хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас, 10-12 дугаар ангийнхан ирэх сарын 12-ноос амарч, ирэх сарын 26-нд гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Орон нутгийн сургуулийн бага ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, дунд ангийнхан 25, ахлах ангийнхан …
-
11 December
Хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврах ангийхан амжиж аварчээ
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны .. дугаар байрны .. дүгээр орцны .. дугаар давхарт 280 тоотод иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт иржээ. Мөн дээрх хаягт оршин суудаг иргэн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл