Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. …
Tag Archives: шинэ мэдээ
December, 2015
-
10 December
БНСУ-д газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл мэргэжил дээшлүүлж байна
Хан-Уул дүүрэгтэй эгч дүүсийн харилцаатай БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын захиргааны урилгаар дүүргийн газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 9 иргэн хүлэмжийн аж ахуй эрхлэх нарийн ногоо тарьж ургуулах технологи эзэмших 21 хоногийн онол практик хосолсон сургалтанд хамрагдаж байна. Төлөөлөгчид хүлэмж барих технологи.хөрс судлал .тарвас болон бусад жимс жимсгэнэ.нарийн ногоо тариалах технологиудыг багтаасан хичээлийг заалгаж байна. Уг сургалтанд хамрагдсан хүмүүс цаашлаад …
-
10 December
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулав
Оюутолгой” компаниас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болов. Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, дотоод, гадаадын их дээд сургуульд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр суралцах эрх авсан залууст батламжийг нь гардуулж баяр хүргэлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Оюутолгой” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж буй том …
-
10 December
Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна
Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж буй Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм. Чуулганд Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Батцогт, С.Арвин, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батхуяг болон албаны …
-
10 December
“Автобус-3” НӨҮГ-ын барилга байгцууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд …
-
10 December
16 настай охин гэртээгээ шатаж нас баржээ
Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг. Өчигдөр гэхэд гал түймрийн улмаас 16 настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны…тоотод гал гарсаны улмаас 16 настай эмэгтэй А нь шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 хороо “Рашааны…тоотод айлын байшин шатаж байна” гэсэн …
-
10 December
Бичил бизнесийн сангийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, …
-
10 December
Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллаж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61,63-р тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, …
-
10 December
Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах аймгуудын жагсаалт
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрх хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх …
-
9 December
Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 29-нийг бүх нийтээр амрах баярын өдөр болгохыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас дэмжлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Загджав нар энэхүү түүхэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хууль санаачилсан байна. Харин Засгийн газрын хуралдаанаар хуулийн эл төслийг дэмжих боломжгүй, их тэгш ой тохиож …
-
8 December
Архинаас татгалзсан Хэнтийчүүд өөдрөг, өнгөлөг байна
Хэнтий аймагт очиж “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” арга хэмжээнд оролцоод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга Хэнтийд үр дүнгээ өгсөн бодит ажил болжээ. Хэнтийнхэн 2013 оны гуравдугаар сарын 7-нд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр эхэлснээ албан ёсоор зарлаж, дөрвөн жилийн дотор 1000 хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилт тавьсан. Хэнтий аймаг архидалт, гэмт хэргийн түвшингээр улсдаа толгой цохидог, …
-
8 December
Абдул Каримыг дарамталсан гэх нэр бүхий бөхчүүд хэн байв
“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцаллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт дуудлага худалдааны гэрээг цуцлах болсноо бичгээр илэрхийлээд байсан юм. Тэгвэл Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, …
-
8 December
Ш.Төмөрбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад хүүхдүүд хичээллэж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга орсон. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа. – Хүүхдийн урлан бүтээх төвийг ямар шалтгааны улмаас хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан юм бол ? Хүүхдийн урлан …
-
8 December
Хүний арьсыг гэмтээдэг аймшигт өвчин тархаж байна
Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Исламын улс нь бүх Сири даяар хүний арьсыг идэж гэмтээн үхэлд хүргэдэг лейшманиоз гэх төрлийн өвчнийг санаатайгаар халдааж тарааж байгаа гэнэ. Энэ онд л гэхэд ийм өвчний 500 тохиолдлыг бүртгэж авчээ. “Исламын улсынхан лейшманиоз өвчнөөр үхсэн хүмүүсийн цогцсыг гудамж талбайд зориуд хаяж байна. Үүний улмаас халуун орчинд цогцос амархан муудаж улмаар аймшигт өвчний нян тархаж …
-
7 December
Автобус шатжээ
Өнгөрсөн бямба гаригт “Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б осол гаргасны улмаас 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, автобусны буудал дээр байсан найман иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтсэн бөгөөд тэднийг ГССҮТ-д хүргэсэн байдаг. Харамсалтай нь нэг хүн нь нас барсан. Тухайн автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл