Tag Archives: Энтертаймент

December, 2016

  • 8 December

    Хамгийн олон үзэгчтэй тоглолт айсуй

    Энэ сарын 9-нд буюу баасан гарагт CROCUS EVENT HALL-д тоглогдох FLASHхамтлагийн “Гэрэл түгээе” төслийн хүрээнд болж байгаа тоглолтын билетийн борлуулалт дуусч байгаатай холбогдуулан дахин нэмэлтээр тасалбараа хэвлэлтэнд гаргасан байна. Монголын хип хоп R&B хөгжмийн ертөнцөд өөрсдийн хэв маяг өнгө төрхөө тодорхойлон гарч ирсэн тус хамтлаг тухайн үедээ UB Palace-н OPEN AIR-г 20,000 мянган үзэгчтэйгээр 2 удаа дүүргэж байсан монголын цорын ганц хамтлаг билээ. …

  • 7 December

    МУГЖ дуучин Т.Баясгалангийн шинэ уран бүтээл Зэрэглээ тээсэн нүүдэл

    Монгол Улсын гавъяат жүжигчин дуучин Т.Баясгалан шинэ уран бүтээлээ Зэрэглээ тээсэн нүүдэл нэртэй  гаргажээ. МУГЖ. Т.Баясгалангийн Зэрэглээ тээсэн нүүдэл дууны клипинд монголын байгалийн сайхан болон түүх уламжлалыг харуулсан бүтээл болжээ. Уншигч та бүхэн МУГЖ Т.Баясгалангийн Зэрэглээ тээсэн нүүдэл дууны клипыг хүлээн авч сонсоно уу.  

November, 2016

  • 30 November

    Топ модель Урнаа анх удаа нүцгэлнэ

    “Топ модель Г.Уранцэцэг буюу Урнаа  “Semi Nude Art Fashion Show” – Хагас Нүцгэн Урлаг Шоу-ны үеэр  анх удаа нүцгэлнэ” гэх мэдээлэл  цахим ертөнцийг шуугиулж,  олон хүнийг сэтгэл догдлон хүлээлгэж буй. Монголд анх удаа “Хагас нүцгэн урлагийн шоу” болоход тавхан хоног үлдлээ. Шоунд очих бүсгүйчүүд аль хэдийн дэглэм барьж биедээ ихээхэн анхаарал тавиад эхэлсэн сурагтай. Уг шоунд Монголын томоохон нэр хүнд …

  • 24 November

    “Надын аав мангар” УСКиноны нээлт маргааш болно

    “МӨНХ ӨЛЗИЙ” энтертайнментийн бүтээл “Надын аав мангар” УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Киноны  зохиолч, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Киноны гол дүрд Д.Түвшинтөр /Төтө/, МҮОНТ-н хөтлөгч Д.Одзаяа нар тоглосон бөгөөд жүжигчин Төтөгийн анхны гол дүрд тоглосон кино болж байгаагаараа онцлог юм. Үзэгчид “Надын” гэдэг үгэн дээр хэл маргаан үүсгээд байгаа ч уран бүтээлчид нь “Бид Монгол хэлээ доромжлох буруу суртал хийх гэсэн …

  • 22 November

    Outlaw хамтлаг ХУРИМЫН ЗАР дуулгана

    “Андын дурсгалд”, “Мөсөн хайр”, “Зүрхэн тэнгэрийн наран”, “Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь “Outlaw” хамтлагийг залуус андахгүй сайн мэднэ. Тиймдээ ч сонсогч фэнүүд нь тус хамтлагаас шинэ уран бүтээл, цаашлаад бие даасан тоглолт хийхийг нь битүүхэн хүлээж байсан. Харин 2012 оноос хойш тоглолт хийгээгүй “Outlaw”-ийн залуус өнгөрсөн хугацаанд уран бүтээлээсээ гадна хувийн амьдралдаа анхаарч явсан …

  • 21 November

    ”Outlaw” хамтлаг тоглолтоосоо өмнө шинэ уран бүтээл гаргалаа

    Залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Outlaw” 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд “CROCUS Event Hall”-д 19:00 цагт “Love beat” тоглолтоо хийх гэж байгаа. Тэгвэл тус хамтлагийн залуус тоглолтоосоо өмнө “Би дуулж өгье” шинэ уран бүтээлээ клипжүүлж, сонсогч фэнүүддээ бэлэг барьж байна. Дашрамд дуулгахад Outlaw хамтлагийн тоглолтод тэдний 28-32 хит дуу дуулагдах бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм.

  • 16 November

    Дэлхийн сор спортуудыг энгийн багц танд мэдрүүлнэ

    СКАЙмедиа үйлчилгээ шинэчлэгдэж, ЭНГИЙН, ҮНДСЭН, ОНЦГОЙ, ТӨГС багцуудтай боллоо. Ажлаа тараад гэр лүүгээ яарах шалтгаан бол мэдээж таны эрхэм нандин гэр бүл, ая тухтай гэр орон. Айл гэрийн тав тухыг бүрдүүлэгч бас нэгэн хүндэт гишүүн бол ТЕЛЕВИЗ гэдэгт хүн бүр санал нэгдэх байх. Одоо таныг гэртээ яаран харихад контентоор баялаг, илүү “янзтай” СКАЙмедиагийн гуравласан үйлчилгээ хүлээж байна. СКАЙмедиагийн ЭНГИЙН багцыг …

  • 14 November

    Жэки Чан 62 насандаа Оскарын шагнал хүртлээ

    Хятадын алдарт жүжигчин Жэки Чаны кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас Оскарын хүндэт шагналыг олгожээ. БНХАУ-ын жүжигчин, тулааны урлагийн од Жэки Чан 62  насандаа Оскарын шагналын эзэн боллоо . Хятадын кино урлагийн нэрт төлөөлөгч, зодооны урлагийн нэртэй мастер, продюсер Жэки Чан  120 гаруй кинонд тогложээ.     Г.Нараа

  • 3 November

    “Сахиулсан тэнгэр” МУСК-ны нээлт болно

    11 сарын 4-нд “Сахиулсан тэнгэр” МУСК бүх кино театрын дэлгэцнээ гарч эхлэх нь. “Сахиулсан тэнгэр нь” action төрлөөр бүтээгдсэн, залуусын хайр дурлалын адармаат түүхийг өнөө цагийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүсч буй зөрчил тэмцэлтэй уялдуулан өгүүлсэн билээ. Киноны найруулагчаар СТА Д.Бямбацогт ажиллаж, залуу уран бүтээлчид гол ба туслах дүрийг бүтээсэн байна. Тус уран бүтээлийн продюссероор У.Анударь ажиллажээ. Цаашид …

  • 2 November

    “Итгэл” уран сайхны кино дэлхийн азийн кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит” шагнал хүртэв

    Азийн дэлхийн шилдэг кино наадам 10-р сарын 24-нээс 11-р сарын 1-ний хооронд болж өндөрлөсөн билээ. Тэгвэл тус кино  наадамд Итгэл уран сайхны кино өнгөрсөн сард нээлтээ хийсэн дариудаа  “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр тус, тус …

October, 2016

  • 27 October

    “Увертюра” хамтлаг Европын орнуудын анхны аялан тоглолтоо хийнэ

    Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож, дууны урлагийн салбарын өнгийг тодорхойлж яваа Монгол поп опера “Увертюра” хамтлаг Европын орнуудын анхны аялан тоглолтоо хийхээр хүлгийн жолоог залжээ. “Жамаас”, “Өнө мөнх орон”, “Халуун элгэн нутаг”, “Дөврөн цагийн тал”, “Тэнгэрийн хүү”, “Монгол минь тэнд”, “Энд Монгол байна”, “Сайхнаас сайхан эх орон”, “Тэмээн сүргийн говь”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Ээж …

  • 22 October

    Загвар өмсөгч С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International” тэмцээний ялагч боллоо

    Загвар өмсөгч С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцон тэргүүн титмийн эзнээр шалгарчээ. Тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт аравдугаар сарын 21-ний өдөр Малайз улсын Куала Лампур хотноо болсон байна. С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International” тэмцээний тэргүүн байрын шагналаас гадна “Popular miss” шагналыг тус тус  хүртжээ.

  • 21 October

    “Итгэл” уран сайхны кино “Азийн дэлхийн шилдэг кино наадам” -д өрсөлдөнө

    “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр тус, тус сонгогдон ажилладаг “Азийн дэлхийн шилдэг кино наадам” 10-р сарын 24-өөс 11-р сарын 1 хүртэл болох гэж байна.  “Азийн дэлхийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй …