Tag Archives: Энтертаймент

September, 2016

  • 2 September

    “Звери” хамтлаг өнөө өглөө монголд ирлээ

    Оросын Холбооны улсын амьд хөгжмийн “Звери” хамтлаг өнөө өглөө буюу есдүгээр сарын 2-нд “Чингис хаан” нисэх буудалд газардлаа. Тэднийг тоглолт зохион байгуулагчид, хэвлэлийнхэн угтан авсан байна. Тэд “Звери-Will sing for Mazaalai” тоглолтоо хийхээр ийнхүү Монголд ирээд байгаа аж. Анх 2001 онд хамтлагийн ахлагч Билык Роман интернэтэд зар тавин тус хамтлагийн гишүүдээ цуглуулж “Для тебя” дуугаа хийж байсан түүхтэй юм. Тус …

August, 2016

  • 31 August

    “Ice Top” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоороо бэлэг барина

    Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг энэ жил 20 нас хүрч байгаа. Тэд фенүүдээ зориулан 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа”  бие даасан тоглолтоороо бэлэг барихаар болсноо дуулгалаа. Гэнэтийн бэлэг дүүрэн тэдний 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 9-нд болох нь ээ. Тэр ч утгаараа монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоног төхөөрөмжөөр хит дуунуудаа эгшиглүүлэхээр хэдийнээ бэлтгэл ажлаа базаагаад байгаа гэсэн шүү. Мөн энэ үдэш …

  • 31 August

    “Амьд БАРБИ” Монголд ирнэ

    Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг эх орондоо угтаж авах өдөр улам ойртсоор байна. Тодруулбал, дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн ирэх есдүгээр сард Монгол улсад зохиогдоно. Энэхүү олон улсын тэмцээнд манай улс 2013 оноос эхлэн оролцож эхэлсэн байдаг бол энэ жилийн хувьд өөрийн эх оронд зохион байгуулж  байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой. Тус гоо бүсгүйн тэмцээнд …

  • 29 August

    Make up аrtist Б.Алтанзул: Эмэгтэй хүний дотоод сэтгэл нь будгаар илэрч байдаг

    БНСУ-ын Kинтекс хотноо зохион байгуулсан “HAIRWORLD 2016”  үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Одонгоо захиралтай “Видал” салоны мастер үсчин С.Мөнхнасан ганцаарчилсан үзүүлбэрээр алтан медаль хүртсэн билээ. Түүнчлэн тус салоны make up аrtist нар тайзны нүүр будалтын төрөлд чамгүй амжилт үзүүлж ур чадвараа дэлхийд харуулж чадсан. Ингээд “Видал” салоны  make up аrtist Б.Алтанзултай ярилцлаа. -Өнгөрсөн хавар Солонгос улсад зохиогдсон  үсчин, гоо сайханчдын …

  • 25 August

    А.Даваасүрэн: Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг мэдрэх л хамгийн сайхан

    Шинээр нээгдээд удаагүй байгаа ч их хотын залуусын сонголт болж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрч чадсан Paradise салоны ахлах мастер үсчин А.Даваасүрэнтэй ярилцлаа. -Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг А.Даваасүрэн гэдэг.Би үсчин мэргэжлийг эзэмшээд арав гаруй жил болж байна.Миний ажил мэргэжлийн түүх 2003 онд анх сам хайчинд дурлаж, сурагчийн ширээнээс амьдралын замруу орох эл үеэс л сэтгэл шулуудан, үсзасаж үзэх юмсан …

  • 24 August

    “Би эхнэрийнхээ нууц амраг” кино олны сонирхолыг татаж байна

    “Ebenezer”  продакшн, “Эрдэнэчулуут” компанийн хамтын бүтээл “Би эхнэрийнхээ нууц амраг” Монголын уран сайхны кино,  кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг, продюссерээр Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид нар ажиллажээ. Энэхүү киноны талаар уран бүтээлчид ийнхүү дүгнэж байна. МУ-ын төрийн соёрхолт зохиолч Д.Норов: Гадны уран бүтээлчдийг татаж чадснаараа давуу Нийгэмд хамгийн …

  • 23 August

    Ө.Батбагана: Монголын кино урлагийг олон улсад алдаршуулах болноо

    Монголын кино урлагийг азид төдийгүй олон улсад алдаршуулах ээлжит нэгэн бүтээлийг туурвих эрхэм зорилготойгоор ӨМӨЗО-ны найруулагч Ө.Батбагана манай улсад иржээ. Тэрээр Ордос хотын төв телевизийн найруулагчаар ажилладаг энэ эрхэм монголын уран бүтээлчидтэй хамтран монгол ээжийн тухай, нүүдэлчдийн аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг харуулсан бүтээл хийж, түүгээрээ олон улсын кино наадмуудад оролцох зорилго өвөрлөн ирээд хэдийнээ ажилдаа оржээ. Холын бодол, …

  • 23 August

    Францын дуучны Монголд хийсэн “галзуу” клип

    Францын дуучин Петите Меллер Монголд “The Flute” буюу “Лимбэ” нэртэй дууныхаа зураг авалтыг хийжээ. Тэрбээр Монгол Улсын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг Хөвсгөлд дууныхаа клипийг хийсэн бөгөөд Францын хамгийн галзуу поп од гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм байна. Сонирхолтой нь, Петите Меллер Парисын филосифийн сургуулийг дүүргэсэн ба шүтэн бишрэгчид нь одоог хүртэл түүний жинхэнэ нэр болон нас мэддэггүй аж. Түүнийг Лэди …

  • 13 August

    Их хотын залуусын сонголт PARADISE салон

    Найрсаг Улаанбаатарын стиллэг, бүтээлч залуусыг байлдан дагуулж байгаа “PARADISE” салон  үүдээ нээгээд удаагүй байна. Богинхон хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ  итгэл, сэтгэл ханамжийг  олж авсан тэдний давуу тал нь шинэ загвар,засалт, бүтээлч сэтгэлгээ, ур чадварт оршино. Залуусынхаа хүсэлтээр дээд зэрэглэлийн Paradise салоныг зорилоо. Шинэ интeрьер дизайнтай үйчлүүлээд гарахад сэтгэлийн таашаал эдлэм гайхамшигт орчин бүрдүүлж чадсан нь харагдаж байна. PARADISE салоны  маркетингийн менежер Дөлгөөнөөс …

  • 12 August

    Мөрөөдлийн мэт амьдардаг нисгэгч бүсгүй

    Хүн болгон мөрөөддөг ч мөрөөдөлдөө хүрч чаддаг нь цөөн. Энэхүү эмэгтэйг Мария Петтерссон гэдэг бөгөөд Шведийн нисэх хүчинд ажилладаг. Тэрээр спортоор хичээллэж, олон орноор аялж, өөрийнхөө хүссэн бүхнийг хийж чаддаг эмэгтэй юм. Сүүлийн үед түүнийг дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс сонжих болжээ.  Учир нь олон орноор аяласан зураг, иогоор хичээллэж буй уян бие, гоо үзэсгэлэнт байдал, онгоцон доторх зургуудыг харсан дагагчид нь …

  • 10 August

    Мисс Б.Гүнзаяа: Мongolia гээд зарлах үед хамрын самсаа шархирдаг

    Энэ удаа миний бие онцлох  зочиноор Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа гоо бүсгүй Б.Гүнзаяа-г урьж оролцуулж байна. Тэрээр Монголоо төлөөлж Олон Улсын тэмцээнд оролцохдоо нэг тэмцээнээс 5 шагнал зэрэг хүртэж чадсан анхны монгол мисс билээ. Тэр бол  ирээдүйд монголынхоо далбааг дэлхийн тавцанд мандуулах чухал боловсон хүчиний нэг. Ингээд түүний бодлын ертөнцөөр аялана уу… Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу? Намайг …

  • 8 August

    Викториа Бекхэм: Эмээ болоход бэлэн биш байна

    Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. -Таны гадаад төрх болон хувцаслалт нь тун дэгжин. Ихэнх бүсгүйчүүд таныг дуурайж, хуулбарлахыг хүсдэг. Энэ бүхэн танд дарамт болдог уу? -Үгүй гэж хэлбэл худлаа болох байх. Намайг даган дууриаж байна гэдэг гайхалтай хэрэг. Бүсгүйчүүд бүгдээрээ дэгжин болохыг хүсдэг. Харин анхдагч байна гэдэг сайн хэрэг. -Гэнэт л …

  • 2 August

    Хуан Жү Гэгэ кинонд тоглосон Зи Вэй хуримаа хийжээ

    Монголчуудын хамгийн сайн мэдэх хятадын телевизийн олон ангит кино “Хуан Жү Гэгэ”-ийн гол дүр Лин Син Ру буюу (Зи Вэй) өчигдөрхөн хуримаа хийжээ. Тэрээр өдгөө 40 настай бөгөөд Тайваны телевизийн хатан хаан хэмээгддэг байна. Жүжигчин, дуучин мөн телевизийн продюсер эмэгтэйн хуриманд хятадын бараг бүх одод хүрэлцэн ирсэн ажээ.

July, 2016

  • 29 July

    Уэст, Ким хамтдаа ярилцлага өгчээ

    Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар  ирэх есдүгээр сар худалдаанд гарах “Harper’s BAZAAR” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ярилцлагынхаа эхэнд Кейни “Надад их таалагдаж байна. Бид сая зургаа авахуулж дууслаа. Сэтгэгдэл өндөр байна” гэсэн бол Кардашиан “Надад таалагдаж байна. Хайртай хүн минь миний дэргэд байна. Бид жаргалтай байна. Тиймээ сая зургаа авахуулж дууслаа. Надад …

  • 27 July

    Жэки Чаны шинэ кино маш их амжилт олжээ

    “Мөрөөр нь” гэдэг нэртэй инээдмийн боевик киноны гол дүрд Жэки Чан тоглосон билээ. Хятадад нээлтээ хийсэн даруйдаа энэ кино хоёр хоногийн дотор 62 гаруй сая долларын орлого олжээ. Энэ нь 62 настай жүжигчин эрийн уран бүтээлчийн замналдаа үзүүлж байсан хамгийн өндөр амжилт юм. “Мөрөөр нь” киноны найруулагчаар Ренни Харлин ажилласан байна. БНХАУ болон АНУ-ын хамтарч бүтээсэн уг киноны зардал 32 …