Tag Archives: Энтертаймент

July, 2017

  • 27 July

    С.Гантогоо баримтат киноныхоо дууг дуулахаар болжээ

    Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож  олны талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй авьяаслаг залуу С. Гантогоо юм. Тэрээр анх Солонгос улсруу гэр бүлдээ дэм болж мөнгөө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчнаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант”  хамтлагт дуучнаар элсэн орсон юм. Дуучин С.Гантогоо амьдралын талаар  Бүгд найрамдах Солонгос улсын  Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи “Ганаагийн түүх” нэртэй …

  • 27 July

    А.Өнөржаргал: Урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм билээ

    “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргалтай жюүжицүгийн спортын талаар ярилцлаа. -Та жюүжицүгийн спортыг сонгон хичээллээд багагүй хугацаа өнгөрчээ. Ер нь яагаад энэ спортоор хичээллэх болсон юм бэ? -Би жюүжицү гэх гайхалтай спортоор хичээллээд яг хоёр жил болж байна. Ер нь Барууны жүжигчид тогтмол спортоор хичээллэн бие бялдар, эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй уран бүтээлдээ тэрхүү давуу талаа ашигладаг юм байна л даа. …

  • 25 July

    Реппер Gee охинтой болжээ

    Реппер Gee-  бүл нэмж охинтой болжээ. Энэ тухайгаа өчигдөр  өөрийн цахим хуудсандаа “Яааг нэг жилийн өмнөх энэ өдөр бид 2 хуримаа хийж байжээ.Жилийн дараа хуримынхаа ойн өдрөөр бүл нэмж дахиад нэг хөөрхөн охин маань орчлонд мэндэллээ… Амьдрал чи баян юм аа…БАЯРЛАЛАА!!! гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ. Реппер Gee, Н.Минжирмаа нар нэг охинтой. Ингээд Реппер Gee, Н.Минжирмаа нарын гэр бүл дөрвүүлээ боллоо. Хоёр хосдоо аз жаргал хүсье. Монголын үрс маш …

  • 19 July

    Өвөр Монгол эмчийн Монголын хошин урлагийнханд хандаж хэлсэн үг

    Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой …

  • 17 July

    Алдартай 9 эмэгтэйн сайхан харагдах нууц

    Гэрийн эзэгтэй, алдарт жүжигчин, бүр АНУ-ын хуучин тэргүүн хатагтай гэх мэт бидний танил эмэгтэйчүүдийн биеийн жингээ барьж гайхалтай сайхан биетэй харагдах, бас залуу эрч хүчтэй харагдах нууцыг та бүхэндээ хүргэж байна. 1. Ким Кардашиан Ким өөрийн хаалттай харшид амьдардаг бөгөөд түүний хувьд морь унах дуртай. Мөн морь унах боломжгүй бороотой, цастай үед хувийн биеийн тамирын зааландаа 45 минут дасгал хийдэг …

  • 17 July

    Миранда Керр Эван Шпигель нар хуримлажээ

    Виктория Секретийн супер модель Миранда Керр, Snap chat компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Эван Шпигель нар өнгөрсөн өдрүүдэд хуримаа хийжээ.  Миранда Керр хуримын өдрөө Dior брендийн тусгайлан оёсон тансаг цагаан даашинз өмссөн юм. Тэрээр хуримынхаа тухайд Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуримын даашинзынхаа талаар төсөөлж ч чадахгүй байсан. Миний мөрөөдөл биелсэн гэж ярилцлага өгсөн байна. Хосуудын хуримын зураг зочид нууцлаг хэвээр байгаа бөгөөд …

  • 13 July

    Шивээстэй хүүхнүүд энгэр султай байдаг

    Cексологичдын судалгаагаар шивээстэй хүүхнүүд анхын болзоогоороо нэг их эргэлзэж тээнэгэлзэлгүй загас наадуулдаг гэсэн дүгнэлт гарчээ. Наран шарлагын газар ихтэй Өмнөд Британид тусгай туршилт явуулж үзэж. 60 гаруй аятайхан бүсгүй, 10 гаруй хосыг наран шарлагын газарт зуны турш 20-30 удаа очуулсан гэнэ. Тэдний тал нь шивээстэй, тал нь шивээсгүй байж. Тэгэхэд эрчүүд, залуу харчууд шивээстэй хүүхнүүдийг илүү сонирхож танилцах, үг яриа …

  • 10 July

    Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байна

    “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат эх орноо төлөөлөн “America’s got talent” буюу “Авьяаслаг Америкчууд” 2017 нэвтрүүлэгт оролцож байна. Тус шоу нэвтрүүлгийн энэ улирлын шүүгчээр дэлхийн алдартнууд болох Хауи Мандел, Мел Би, Хайди Клум, Саймон Коуэлл нар шүүж байгаа юм. Финалын тоглолт ирэх сарын 15-нд Dolby театрт болох гэнэ.  Харин Б.Шижирбатын хувьд  график анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц түүний хоёр дахь үзүүлбэрийг өдгөө дэлхийн 100 гаруй сая хүн үзээд буй. Түүгээр ч үл барам дэлхийн …

  • 7 July

    Мадонна, 2 Pac нар дотно харилцаатай байжээ

    АНУ-ын алдарт реппер Тупак Шакурийн амьд ахуйдаа бичиж байсан гар бичмэл захиа ил болжээ. Түүний энэхүү захиаг энэ сарын 19-28 ны хооронд дуудлага худалдаагаар  оруулахаар болсон байна. Эхлэх үнэ нь зуун зуун мянган  доллар бөгөөд захианы агуулга олон нийтийн анхаарлыг татлаа. Тус захианд бичсэнээр Тупак дуучин Мадоннад хандан 1994 онд нас барахаас 18 сарын өмнө “бидний харилцаа цаашид үргэлжлэхэд хэцүү боллоо. …

  • 6 July

    С.Гантогоо БНСУ-ын элч дуучин болжээ

    Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож  олны талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй авьяаслаг залуу  дуучин С. Гантогоо юм. Тэрээр анх Солонгос улсруу гэр бүлдээ дэм болж мөнгөө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчнаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон юм. Мөн түүнчлэн 2005 онд Оддын эрэлд-2 нэвтрvvлэгт оролцож тус шоу нэвтрүүлгийн эцсийн шатанд тунаж vлдсэн гурван залуугийн нэгээр …

June, 2017

  • 30 June

    Хамгийн өвөрмөц төрхтэй загвар өмсөгч Мелена Гайдос

    Загварын тайзнаа тогтсон ойлголтыг үгүйсгэж чадсан Мелена Гайдос нь одоо 26 настай бөгөөд өөрийн дотоод гоо сайхнаар дэлхийд танигдсан нэгэн юм. Түүнийг хүмүүс гайхалтай эрч хүчтэй зоригтой бүсгүй гэж тодорхойлдог гэнэ. Түүний шилдэг зургуудаас хамтдаа харцгаая.

  • 29 June

    Тайвань бүсгүйчүүдийн залуу төрхөө хадгалах нууцууд ил боллоо

    Азийн бүсгүйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад овор багатай байдгийг бид мэднэ. Гэхдээ Тайваньд бүсгүйчүүд сүүлийн үед хэт залуужих хандлага газар авсан байна. Тэдний гадаад үзэмжийг 20 настай гэж андуурах болжээ. Ингээд нас бол тоо гэдгийг гэрчлэх эгч дүүсийн зургийг хамтдаа харцгаая. Эгч дүүс Тайваны  “Friday” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Залуу харагдах нууц нь өдөр бүр эрүүл хооллож хүнсэндээ түлхүү жимс ногоо …

  • 29 June

    Энэ зуны хамгийн халуухан шоу ””BIKINI FASHION SHOW”” болоход ГАНЦ хоног үлдлээ

    Алтжин брэндийг үүсгэн байгуулагч акуа мисс Б.Уянга Монголд анх удаа усны фитнесийг дэлгэрүүлсэн бол энэ удаа усны хувцасны брэнд гаргалаа. Харин тус брэндийн загварын цуглуулгыг танилцуулах үйл ажиллагаа энэ сарын 30-ны үдэш болох билээ. Уг шоунд Монголын урдаа барьдаг чадварлаг моделиудаас нэг нь ч дутахгүй оролцох гэнэ. Гадны оронд Монголынхоо нэрийг гаргаад завгүй байгаа хэд хэдэн моделиуд ч Bikini Fashion Show-д оролцохоор ирсэн байна. Мөн бүхий л салбарын сайхан хүүхнүүд энэ үдэш усны хувцасны загвар өмсөгч болох нээ. Дуучин Хишигдалай, Стар телевизийн хөтлөгч Уранзаяа гэх …

  • 28 June

    Сансарт ниссэн анхны эмэгтэй Валентина Терашкова Монголд ирнэ

    УИХ-ын гишүүн Л.Болд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терашковагийн урилгаар тус улсад айлчилж байна. Валентина Терашкова нь ОХУ-ын сансрын нисгэгч, дэлхийн түүхэн дэх сансарт ниссэн анхны эмэгтэй.  Мөн ЗХУ, Монгол Улсын баатар цолтой, ОХУ-ын анхны эмэгтэй генерал юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Л.Болд энэ сарын 23-нд уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн тэргүүлдэг “Шинэ …

  • 27 June

    Москвагийн 39 дэх удаагийн ОУ-ын кино наадамд мисс А.Баярцэцэг оролцжээ

    Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ оны 6 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэлж, их наадмын нээлтийн улаан хивсний ёслол мөн өдрийн 19.00 цагт Москва хотын “Россия” кино театрт ёслол төгөлдөр боллоо. Их наадмын нээлтийн улаан хивсний ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, наадмын хөтөлбөрт орсон монголын уран …