Tag Archives: өглөөний зочин

August, 2019

  • 29 August

    Б.Аззаяа: Эрүүл хоолыг жигнэсэн ногоо, гурвалжин будаагаар хязгаарлах хэрэггүй

    Өдөр бүр 45 мянган хүнд эрүүл зөв амьдралын тухай зөвлөгөө, мэдээ мэдээлэл хүргэж, нийгмийн хурдацтай амьдралд хөл нийлүүлэн яваа бүсгүйг “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор урилаа. Энэ бүсгүйг Бодьхүүгийн Аззаяа гэдэг. Тэрбээр хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжилтэй. Харин 45 мянга гэдэг тоо бол түүний фейсбүүк хуудас дахь дагагчдын тоо юм. Бодьхүүгийн Аззаяаг ирэх есдүгээр сард “Зөв …

  • 21 August

    Г.Агааноров: “ABU Робокон” тэмцээнийг Монголд зохион байгуулснаар 16 орны төв телевизээр эх орноо сурталчилна

    “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн Ерөнхий продюсер Гэрэлийн Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Түүнтэй Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Ази, Номхон далайнбүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа хамтран зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” …

  • 19 August

    Т.Батцэцэг: Боао форумыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн даргална

    Азийн төлөөх Боао форумын Бага хурал Улаанбаатар хотод энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэгээс тодруулга авлаа. – Боао форумын бага хурал анх удаа Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ хэд дэх удаагийн форум бэ? – Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх форум …

  • 16 August

    С.Баяр: Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт л “но” байгаа. Бусад бүлэгт нь өөрчлөлт хийх шаардлагагүй

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа. -Н.ЭНХБАЯР ДАРГАД ХАНДАЖ ХЭЛЭХЭД, ТАНЫ ҮЕД ГАРСАН БҮХ ХЭРГИЙГ ТАНД ХАМААТУУЛЖ БАС БОЛОХ НЬ- -Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар өнөөдөр дээр дооргүй ярьж байна. Та шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүний нэг, Улсын Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан. Тухайн үед Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын …

  • 6 August

    С.Нэргүй: Бумбыг цэвэр ариун орчинд тахин шүтэж сайн сайхныг хурайлан дэлгэрүүлэх ёстой

      Налайх дүүргийн “Сайн Номуун Хийд”-ээс жил бүр сүсэгтэн олонд зориулан Бумбаны их тахилгыг зохион байгуулдаг уламжлалтай.Энэ жилийн Бумбаны их тахилга 2019 оны наймдугаар сарын 09,10, 11 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус хийдийн Хамба Лам Сайнбуянгийн Нэргүйтэй ярилцлаа. -“Сайн Номуун Хийд”-ээс сүсэгтэн олонд зориулж жил бүр бумбаны Их Тахилга зохион байгуулдаг. Энэ жил хэд дэх жилдээ зохион байгуулагдах …

  • 6 August

    Ч.Дэлгэрмаа:Турах сонирхолтой хүмүүс хүйтэн ус уух биш буцалсан халуун бүлээн усыг уух хэрэгтэй

     Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмааг урьж таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх, турахын тулд юуг анхаарах ёстой талаар ярилцлаа. -Эрүүлээр турах гэдэг зүйлийг ярихаас өмнө таргалалт нь ямар шалтгаантай байна вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлэе?  -Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэгт булчин, …

July, 2019

  • 30 July

    Т. Баярхүү: Авлигын нөхцөл байдлыг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс олны анхаарал татаад буй зарим хэргийн  талаар тодрууллаа. -Авлигатай тэмцэх газраас АТҮТ болон МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлига авсан бичлэгийг өчигдөр /2019.07.29/ олон нийтэд цацсан.Бичлэгийг олон нийтэд ил болгосон цаад шалтгаан нь юу вэ? -Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх …

  • 25 July

    Б. Эрдэнэхуяг: Төв банкны хараат бус байдлын үзүүлэлт 70 хувьд хүрсэн

    Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа. -Монголбанкны зүгээс Төв банкны тухай хууль батлагдахаас өмнө хараат бус байдлын түвшин 50-60 хувьтай байсан. Хууль батлагдсанаар төв банкны хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ гэсэн.  Хууль батлагдсанаас хойш ямар үр дүн гараад байна вэ. Хараат бус байдлын түвшин нэмэгдсэн үү?   -2018 оны нэгдүгээр сарын …

  • 16 July

    Ч.Сайхнаа:Хүмүүсийг олон зүйлийг тэнцвэртэйгээр оролдож үзэж, чадваруудаа хөгжүүлээсэй л гэж боддог

    Оюутан, залуусын зуны амралтад зориулан “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор Хувь хүний хөгжлийн сэдвээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирал Ч. Сайхнааг урьж ярилцлаа. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Ч. Сайхнаа гэдэг. Шихихутуг Их сургуулийг 2013 онд Эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирлаар ажилладаг. Үндсэндээ хувь …

  • 11 July

    Г.Цоггэрэл: Би ард түмнийхээ хүслийг биелүүллээ

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт өнөөдөр /2019.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан. Ингээд Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчтай цөөн хором ярилцлаа. -Сайхан наадаж байна …

  • 2 July

    Н.Цэрэнбат: Жуулчдад зориулан наадмын нээлтийг орчуулгатай зохион байгуулна

    Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас өнөөдөр цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. -“Цэвэрхэн наадацгаая” гэхээр иргэд зөвхөн сурталчилгаа төдий анхаардаг. Тэгвэл хор хөнөөл талаас нь бас иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм?  -Уриалга сонсоод иргэд маань байгальд хогоо хаяхгүй, ангилж хаядаг болчихоод байгаа юм. Ажлын үр дүн гараад байгаа учраас энэ жил дахин үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн жил арав гаруй аж ахуйн нэгж бидэнтэй …

June, 2019

  • 28 June

    Д.Өнөбат: Аливаа дэмжлэг, тусламж уурхайчдын гэр бүлд цаг хугацаандаа хүрдэг байх ёстой

    Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс ямар чиг үүрэгтэй ажиллаж байгааг тодруулахаар хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа.  – Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр бий болгосон нь ямар давуу талтай вэ? – Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, үйл ажиллагааны цар хүрээгээр хот дагуулсан аж ахуйн нэгжийн хэмжээнд өргөжин тэлсэн. Хариуцлагын асуудал нь цоо шинэ зүйл биш юм. Энэ оны тавдугаар …

  • 21 June

    Ж.Золбат: Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэдэг

    MNBC компани энэ сарын 17-18 ны хооронд шилжих шөнө техникийн шинэчлэлт хийж сувгийн тоогоо нэмэгдүүллээ. Энэхүү шинэчлэлт болон багц үйлчилгээний талаар “MNBC” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Золбаттай ярилцлаа. -MNBC компани хэрэглэгчиддээ зориулсан шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Манай компани одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 02-ны өдөр үйлчилгээ үйл ажиллагаагаа сайжруулах, …

  • 19 June

    Ц.Мичидмаа: Ардын жүжигчин П. Цэрэндагва ахын хэлсэн үгнээс надад маш их хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрсэн

    “Өглөөний зочин” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин Цацралтын Мичидмааг урьж ярилцлаа.  Тэрбээр өнгөрөгч 2018 онд Монголын үндэсний кино академиас зохион байгуулсан “Академи авардс” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Аз жаргал” киноны Азаагийн дүрээр хүртсэн билээ. Авьяаслаг охин маань “Зүрхэнд дуссан нулимс” “Том дөрвөн толгой”,“Том зургаан толгой”, “Он цагийн эрэлчид” олон ангит кино, “Үзэсгэлэнт 12 сар”, “Хөхөөний үүр” “Аз жаргал”, “Үлгэрийн …

  • 4 June

    О.Эрдэмбилэг: Монголбанк хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжсэн банкны салбартай болохын төлөө ажиллаж байна

    Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. – Таныг томилогдож байх үед Монгол Улсын эдийн засаг ямар түвшинд байв. Өнөөдөр ямар өөрчлөлтүүд бий болсон байна вэ? Монголбанкны одоогийн удирдлага томилогдож байх үеийн нөхцөл байдал амаргүй байсныг тэр үеийн тоон үзүүлэлтүүд бэлхнээ илэрхийлнэ. Эдийн засгийн өсөлт 2016 оны 3 …