Tag Archives: өглөөний зочин

September, 2017

  • 10 September

    Ө.Тайван: Монгол улсын оюутан залуус ӨМИС-д тэтгэлэгээр суралцах боломжтой

    Өвөр монголын Их сургуулийн түүхт 60 жилийн ойн өдрүүд эл өдрүүдэд тохиож байна. Мөн БНХАУ-д багш нарын баярын өдөр болж байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Өвөр монголын Их сургуулийн багш доктор /Ph.D/ Ө.Тайван – тай  ярилцлаа. – Өвөр монголын Их сургууль өнгөрсөн  60 жилийн хугацаанд боловсролын салбарт ямар үүрэг гүйцэтгэв гэдгээс яриагаа эхлэх үү -ӨМИС 1957 онд байгуулагджээ. Гэхдээ …

  • 7 September

    Н.Түвшинбаяр:Дэлхийн аваргаас хүрэл медаль авч, медалийн сангаа баяжуулсандаа баяртай байна

        Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ-ээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон билээ. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, …

  • 7 September

    С.Баатарсүрэн: Ажилтан төвтэй бизнесээс альянс бизнесүүд бий болж байна

    БИЗНЕСИЙГ ТОДОРХОЙЛБОЛ… Бизнес бол зөн билгийн тулаан биш мэргэжлийн тамирчдын ринг. Тиймээс хэн өрсөлдөгчөө сайн судалсан, хэн сайн бэлтгэлээ хийж бүхий л биеээ жигд хөгжүүлсэн нь ялалт байгуулдаг нэгэнт л орсон бол гомдоллогч, тунирхагч, ялархагч зан үйлийг гээж нийгмийн сайн сайхны төлөө, өөрийн хүсэл сонирхол гэхээс илүүтэй хамтран ажиллагч, хамт олны төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ хослуулан ажиллуулах үйлийг бизнес хийх …

  • 7 September

    Б.Мөнгөнчимэг: Шигшээ наймын барилдаан маш их хүнд байлаа

    Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. Ингээд ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд  хүрэл медаль хүртсэн. ОУХМ Б.Мөнгөнчимэгээс дараах асуултад хариулт авлаа. – ДАШТ–ээс хүрэл медаль хүртсэн танд  баяр хүргэе.Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Баярлалаа. Дэлхийн аваргын тэмцээнд ороод манай баг тамирчид зургаан медаль аваад  өнөөдөр эх орондоо ирж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Жүдо бөхийн холбоо болон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баярлаж …

  • 4 September

    З.Баасанням:Оффшор бүсэд санхүүгийн үйлчилгээ ашиглахыг хориглосон зохицуулалт үйлчлэх нөхцөл бүрдэж байна

    Засгийн газрын  хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хэлэлцэн хавсралтаар баталжээ. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, мөн удирдах албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд уг албан тушаалыг хаших хугацаандаа Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын оффшор бүсэд банкны данс нээлгэх, …

  • 2 September

    Н.Учрал: Төр тогтвортой байна гэдэг албан тушаалтай байхыг хэлэхгүй

    УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газрыг огцруулах бичигт яагаад гарын үсэг зурав. Төрийн тогтворгүй байдал улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж шүүмжлэх хүмүүс байна? -Үүрэг хариуцлага, итгэл үнэмшлээрээ Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан нь төр засгийг тогтворгүй байлгах, хэн нэгэн албан тушаалд горилж байна гэх асуудал байхгүй. Төр тогтвортой байна гэдэг …

  • 2 September

    С.Батсүх: Б.Бат-Энэрэл бид хоёр “Өөртэйгээ ярилцахуй” гээд гоё бүтээл гаргаж байгаа

    МУГЖ, дуучин “Завханы” С.Батсүхтэй ярилцлаа. -Сүүлийн үеийн сонин сайхан юу байна, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Яагаад ч юм энэ жил ая хийгээд өгөөч гэж надад олон ханийн тухай дуу орж ирлээ. Ая хийгээд өгчихөөр, чи өөрөө дуулаад өгчихөөч гэж гуйх юм. Тэгээд “Хань минь”, “Ихэр заяа” гэх зэрэг ханийн тухай дуунууд төрлөө. Хөгжмийн зохиолч Туяагийн, “Хөсөгтөн” хамтлагийн …

August, 2017

  • 31 August

    С.Амарсайхан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой

    Өнөөдөр НИТХ-ын хэсэг төлөөлөгчид  НИТХ-ын  тэргүүлэгч нарт хандсан шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг Хангарьд ордны 14 давхарт  хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодруулга авлаа. – Өнөөдрийн шаардлагын тухай тайлбар өгөөч? – Өнгөрсөн 5 сараас хойш  өнөөдрийг хүртэл Нийслэлийн ИТХ хуралдаагүй байна. Цаг үеийн ямарч нөхцөл байдалд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой, нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд хэдэн …

  • 30 August

    Б.Сүхбаатар: Ц.Сандуй огцрохоос айж, нийслэлийн ИТХ-ыг хуралдуулахгүй байна

    Нийслэлийн ИТХ хуралдалгүй гурван сар гаруй болжээ. Хуралдаж чадахгүй гацсан шалтгаан болон тэнд өрнөөд буй үйл явдал, үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатартай ярилцав. -Сар бүр хуралдах ёстой нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулган гурван сар хуралдсангүй. Ямар шалтгаанаар хуралдахгүй байгаа юм бэ? -Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдахгүй байна. -Хуралдвал нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх болохоор уу? …

  • 30 August

    Д.Цогтбаатар: Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь болсон

    Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа -Манай улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн үүслийн тухай яриагаа эхлэе? КОММУНИСТ ҮЗЭЛ САНАА МОНГОЛД ХЭРЭГЖСЭНЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛСЭН -Өмнөх нийгмийн үед коммунизмын үзэл санаа хүчээр орж ирснээр хэлмэгдүүлэлт өрнөж эхэлсэн байдаг. 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, Монгол Улсын Тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. 1921 онд Ардын хувьсгал ялсан. Энэ нь үндэсний эрх чөлөө, үндэстэн …

  • 28 August

    У.Хүрэлсүх: Төр мафижиж, нам компанижлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа. -Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа. -“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож …

  • 26 August

    Э.Мөнхтөр:Хүний гоо сайхан дотоод сэтгэлдээ байдаг гэдгийг харуулахыг зорьсон

    “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино өчигдөр Хүннү кино театрт нээлтээ хийлээ.Энэ үеэр киноны гол дүрд тоглосон жүжигчин  СТА Э.Мөнхтөртэй цөөн хором ярилцлаа. – “Царайлаг өдрүүд” кино нээлтээ хийж байна. Та энэ киноны голд дүрд тоглосон. Энэ дүрээрээ юуг харуулахыг зорьсон бэ? -“Царайлаг өдрүүд” киноны гол дүр болох Төгөлдөр гэдэг залуу төрөлхийн …

  • 25 August

    Р.Амаржаргал: Засгийн газар засагласан шиг засаглах хэрэгтэй

    УИХ-ын гишүүн асан, Эдийн засагч Р.Амаржаргалтай нийгэм эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар давж чадлаа гэж тайлбарлаж байна.  Та нийгэм эдийн засгийн байдлыг юу гэж харж байна бэ?      Оны эхэнд гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулаад болж байна бүтэж байна гээд эдийн засаг сэргэх нь гэдэг ойлголт өгсөн. Эхний хагас жилийн дүн гайгүй гарсан. Аж үйлдвэр, үйлдвэржилтийн …

  • 24 August

    Д.Дэлгэрсайхан:Эсрэг талын дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу

    Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа. -“Маск” продакшны хамт олон шинэ уран бүтээлдээ орсон гэж сонслоо. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ? -Манай продакшны хамт олон өнөөдөр ажилдаа цуглацгааж, тоглолтынхоо бэлтгэл, сургуулилтад орлоо. Есдүгээр сарын 15-аас эхлэн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх юм. Манай продакшн зуны улиралд амралтын байдалтай байдаг. Амрах нэг нь амраад, зарим нь хувийн уран бүтээл хийгээд …

  • 23 August

    НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар: Гарын үсгийг хүчээр зуруулна гэж юу байх вэ

    Эрх баригч МАН-д дотоод асуудлаас үүдэлтэй ихээхэн үйл явдал өрнөж байна. Нийслэлийн Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид нэгдэж, хариуцлага тооцох асуудал дээр гарын үсэг цуглуулж байгаа. Тэгвэл намдаа өөрчлөлт хийх цаг болсон гэдэг итгэл үнэмшлээр гарын үсгээ зурсан НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатартай ярилцлаа. -Монгол Ардын нам дотооддоо хөдөлгөөн ихтэй байна. Зарим нь ерэн жилийн түүхт МАН шинэчлэгдэх цаг боллоо гэж …