Tag Archives: өглөөний зочин

November, 2015

  • 10 November

    Ш.Батсайхан: Энэ бол Ерөнхий сайдыг огцруулах том үндэслэл

    Монголын залуучуудын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Ш.Батсайхантай ярилцлаа. Тэрбээр тун саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг дэлгэн тавьсан юм. Тиймээс энэ талаар сонирхолоо. -Танай төвөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрох ёстой гэж үзсэн. Энэ үндэслэлээ тайлбарлаач?  -Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийнх нь хууль бус үйлдэлтэй бид тухайн цаг үеэс нь өдийг хүртэл тэмцсэн. Иймээс …

  • 8 November

    Б.Болдбаатар: Ажилтнуудаа мөнгө олох хэрэгсэл гэж харвал компани чинь хөгжихгүй

    Сэтгүүлч миний бие гэр хороололд амьдардгийн хувьд нэг зүйлд бухимддаг. Түлээ, нүүрс жижиглэн зардаг хүмүүс түлээ, нүүрсээ шуудайлахдаа нунтаг нүүрс, яртай эсвэл ялзарсан модоо шуудайны ёроолд нуудаг. Нөгөөх нь асаж өгөхгүй гэрээр дүүрэн утаа манарч, яаж ч жижиглэх боломжгүй, шуудайны талыг эзэлсэн, зууханд багтахгүй яртай модыг нь хаяхаас аргагүй болно. Ингээд л авсан мөнгөндөө харамсаж хэсэг бухимдахдаа ахиж тэр зальжин …

  • 6 November

    П.Баттогтох: Бүх насныханд гамшгийн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй

    Хууль сахиулахын их сургуулийн харьяа Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, профессор, хурандаа П.Баттогтохыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа. -Манай цэрэг, цагдаагийн байгууллагад эрдэмтэй, чадвартай хүмүүс олон байдаг. Гэвч ард түмэн тийм хүмүүсийг таньдаггүй, мэддэггүй шүү дээ. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Намайг П.Баттогтох гэдэг. Тухайн үеийн Монголын сэхээтнүүдийн л адилаар дээд боловсролыг ЗХУ-д буюу одоогийн ОХУ-д эзэмшсэн. Мөн …

  • 4 November

    Улс төрчдийг битгий муул, зөвхөн соль

    ХҮН-ын УЗ-ийн гишүүн, намын салбар хороод, зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга О.Нарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. – Танай нам Халх голын 500 000 га газарт  ХАА-н чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцээд байгаа ямар үндэслэлтэй вэ? Манай улсын хууль тогтоомжинд ХАА-н чөлөөт бус гэсэн нэгээхэн ч зохицуулалт байхгүй. Өмнөх Алтанбулаг болон Замын-Үүд зэрэг чөлөөт бүсээс манай улсад өгсөн өгөөж хаана байна. …

  • 4 November

    Ц.Мөнхбат: Баривчлах, хорих ялтай хүмүүсийг маргаашнаас эхлэн суллана

    Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлага -Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдчихлаа. Батлагдсан өдрөөс ялтнууд суллагдах ёстой, зарим нь эрх чөлөөтэй болчихсон юм шиг нийгэмд ярьж байна. Гэтэл процессын асуудал хугацаа авч байгаа бололтой. Хуулийн хэрэгжилтэд гардан оролцож байгаагийн хувьд та энэ талаарх мэдээллийг …

  • 2 November

    Цагдаагийн дэд хурандаа Н.Батзогсох: 70 гаруй хувийг байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн

    ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Батзогсохтой ярилцлаа. Дотоод аюулгүй байдлын газар ямар үндсэн чиг үүрэгтэй вэ? Цагдаагийн албаны хуульд тус нэгжийн чиг үүргийг “Дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийн …

October, 2015

  • 30 October

    Шон Манди: Хүн нэг өглөө босоод л санхүүгийн мэдлэгтэй болно гэж шийддэггүй юм

    Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсролын яам болон бусад байгууллагууд хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр батлуулаад удаагүй байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болоход дэмжиж, Дэлхийн банкнаас томилогдон  хөтөлбөр дээр ажилласан Дэлхийн банкны Санхүүгийн чадавхийн зөвлөх Шон Манди Монгол Улсад ирээд байгаа билээ. Өмнө нь олон ч улс оронд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж …

  • 28 October

    С.Эрдэнэ: Бие биенээ гүтгэх шаардлагагүй байх

    УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барина гэсэн нэрийдлээр барилгын тусгай зөвшөөрөл авч, “Шонхор тауэр”-ыг ашиглалтад оруулсан гэсэн мэдээлэл байна. Танай охины нэр дээр байдаг гэх “Шонхор тауэр” анх ямар зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж барилгын тусгай зөвшөөрөл болон газраа авсан юм бэ. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ? -Нэгдүгээрт, хүүхдийн паркийн газар руу нэг …

  • 26 October

    Я.Содбаатар: Оны сүүлчээр төсөвт дахиад тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй

    УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.  -Чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл, энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Ирэх оны төсөвт алдагдлыг 3.3, 2017 оноос тэг хувьтай байхаар оруулж ирсэн. Харин танай намын хувьд ирэх оноос эхлээд төсвийн алдагдлыг тэг хувьтай байлгах санаачилга гаргаад байгаа. Алдагдлыг бууруулах боломж хэр байна гэж харж байгаа юм бэ?  -Энэ оны төсвийн тодотголоос эхлүүлээд алдагдлыг бууруулах, …

  • 23 October

    С.Зоригтбаатар: Эрх баригчид Халх голоо зарж сонгуулийн мөнгө босгох л үлдлээ

    Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа. -Шинээр байгууллагдсан улс төрийн хүчнүүдээс ХҮН  анхаарал татах боллоо. Боловсролтой залуус олноороо элсээд байгаа юм уу? -Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд  бие биеэ яаж олсон, таньсан  бэ гэдэг нь чухал шүү дээ. Бид нам байгуулахаасаа өмнө “Цахим өртөө”, “Монгол хүний төлөө”, “Шударга хүү”, “Эв Монгол хөдөлгөөн”, “Рефорум” гэх мэт олон …

  • 21 October

    С.Эрдэнэбат: Улсын төсөвийн зарим хэмнэлт хэлбэр төдий, жинтэй биш байна

    2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл УИХ-аар ид хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос санал шаардлагыг УИХ, Засгийн газарт санал өгсөн энэ талаар тодруулахаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа. Хүн бүр төсөвт анхаарлаа хандуулж байна. МҮЭХ–оос Улсын төсөвт ямар саналууд хүргүүлсэн бэ. Манай улсын төсөв ДНБ-д эзлэх хувь өндөр болохоор бараг бүгд л хамааралтай болчоод байна. МҮЭХолбоо гишүүн байгууллага …

  • 20 October

    Ц.Мөнхбаатар: Цахим сэтгүүл зүй бол энэ зууны хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг

    МОСАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулга авлаа – Монголын сайтын холбооны тухай товч танилцуулаач – Өнөө цагт интернэтэд суурилсан цахим мэдээллийн орон зай  улам бүр хүрээгээ тэлж байна. Урьд өмнө хэрэглэгчид мэдээллийг телевиз, сонингоос авдаг байсан бол одоо интернэт, сайтууд, сошиал медиагаас авах нь илүүтэй болжээ. Ийм нөхцөл байдал нь МОСАХ-ыг байгуулах гол шалтгаан байсан гэж ойлгож болно. МОСАХ …

  • 19 October

    Н.Лүндэндорж: Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг аль нэг байгууллага, хэн нэг хүн хурууны үзүүрээр шийддэг жижиг асуудал биш

    Шүүхийн төсвийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржоос зарим асуултад хариулт авснаа хүргэж байна. – 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд Шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг Засгийн газар маш их хасч, УИХ-д өргөн мэдүүллээ. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг хамгаалсан хуулийн заалтуудыг хүчингүй болгохоор хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Энэ асуудлыг хариуцсан байгууллагын хувьд одоо яах вэ? Шүүх эрх мэдэл бие даасан, …

  • 19 October

    Г.Янсанжав: Төгрөгийн ханшийг өсгөе гэвэл бодлогын хүүг нэмэх хэрэгтэй

    Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Г.Янсанжавтай ярилцлаа. -Ирэх оны төсөв ид яригдаж байгаа энэ үед мэргэжлийн хүний хувьд шийдвэр гаргагчдад анхааруулж хэлэхээр зүйл байна уу? -2016 оны Монгол Улсын төсвийн тооцоонд төгрөгийн ханшийг унагахаар авсан нь хэлэхгүй өнгөрч болохгүй асуудал. Урьд онуудад төсвийн тооцоонд нэг ам.доллар ойролцоогоор 1500 төгрөгийн орчимд хэлбэлздэг байсан. Гэтэл ирэх жил нэг …

  • 16 October

    Э.Бат-Үүл: Алдагдсан эрх мэдлээ олж авахаар олигархиуд надтай үзэлцэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Дахин төлөвлөлтийн зөвшөөрлийг би биш иргэд гаргадаг -Хотын даргатай уулзаж байгаагийнх ярилцлага маань нийслэл хоттой холбоотой сэдвээр эхлэх ёстой байх. Гэхдээ тантай илүү өргөн хүрээнд ярилцах хүсэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар гэр хорооллын барилгажилт танай багийн гол барьж гарч ирсэн туг нь байсан. Энэ ажил хэр явж байна даа. Одоо сонгууль ч …