Tag Archives: Дархан-Уул аймаг

November, 2016

  • 1 November

    Бохир усны менежментийг сайжруулах мон-344/345 төслийн санамж бичгийг үзэглэнэ

    Дархан хотын цэвэрлэх байгууламжийг сайжруулах шинэчлэх асуудлыг олон жилийн өмнөөс ярьсан. 50 гаруй жилийн настай бохирын шугам солих ажил энэ оноос эхлэн хийгдэж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20.7 сая долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм. Энэ хүрээнд төслийн санхүүжүүлэгч болох Азийн хөгжлийн банкны төлөөллүүд Дархан хотод 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ажилласан юм. Энэ …

October, 2016

  • 28 October

    ​БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурьтай Дархан-Уул аймгийн Засаг дарга уулзалт хийжээ

    Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Зоригттой нийгмийн даатгалын хуучин байрны асуудлаар уулзаж балансад туссан үнээр худалдан авахаар болсон талаарх таатай мэдээг бид хүргэж байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурьтай дээрх асуудлын хүрээнд аймгийн Засаг дарга уулзалт хийсэн байна. Уг уулзалтын үр дүнд БСШУСЯ-ны 2017 оны сайдын …

  • 28 October

    ​Дархан-Уул аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна

    2016 оны 10 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг Дарга С. Насанбат, Дархан-Уул аймгийн Аж Үйлдвэрийн Паркын ТУЗ-ийн дарга асан Г.Ганбат нар “KOICA” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин Төлөөлөгч хатагтай Пак Сү Ёнтой уулзалт хийлээ. Уулзалтаар Дархан-Уул аймгийн хөрөнгө оруулалт, тэр дундаа Үйлдвэр Технологийн Паркийг барьж байгуулахад “KOICA” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас техник, эдийн засгийн дэмжлэг …

  • 26 October

    Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн өмчлөлийн асуудлыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгнө

    Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн өмчлөлийн асуудлыг судалж шийдвэрлэх чиг, үүрэг бүхий аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 10 дугаар сарын 25-нд хуралдаж инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн өмчлөлийг хэрхэн  тодорхойлох талаар хэлэлцлээ. Тус ажлын хэсэг нь энэ оны 9 дүгээр сарын 27-ны өдөр …

  • 25 October

    Дархан-Уул аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ

    Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй билээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр албан тоотоор нэмэлт санал хураалтын талаар чиглэл ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын …

  • 25 October

    Дархан-Уул аймаг: 15 дугаар багт том оврын автобус үйлчилж эхэллээ

    Дархан-Уул аймгийн алслагдмал, төвлөрөл ихтэй багуудын нэг болох 15 дугаар багийн иргэдийн хүсэлтээр том оврын автобусыг /2016.10.24-ны өдрийн эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус багт 8000 гаруй иргэн оршин суудаг. Тэдгээр иргэдийн өмнө нь тулгамдаж байсан асуудлын нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ байсан юм. Энэ асуудлаар аймаг, сумын удирдлагууд холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны дүнд тус чиглэлд “Элит хөгжил” ХХК-ийн …

  • 24 October

    Обьектын гал түймрийн хэрэг зөрчил нэмэгджээ

    Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт ой хээрийн нэг түймэр гарсан байна. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны 3 дугаар багийн нутаг “Баяндаваа” гэдэг газарт ойролцоогоор 5 га орчим талбайд хээрийн түймэр гарсныг унтрааж аюулгүй болгожээ. Хадлан хадах үед тракторын яндангаас оч үсэрч түймэр гарсан байх магадлалтай гэж үзэж байна. Харин өнгөрөгч долоо хоногт …

  • 21 October

    Дархан-Уул аймаг дахь нарны цахилгаан станцыг энэ онд багтаан ашиглалтад өгнө

    Монгол Улс нарны анхны томоохон цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 10 мВт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм. Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн …

  • 21 October

    Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын айл өрхүүд дулаанд холбогдлоо

    10 сарын 20 буюу өчигдөр Дархан сумын 25 дугаар хорооллын дулааны шугам сүлжээний дулаан хуваарилах төвийг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус хорооллын айл өрхүүд 100 хувь дулаанд холбогдож байгаа юм. Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын ажлыг анх 2013 оноос төлөвлөн төслийн ажлыг эхлүүлсэн юм. Бурхантхясаат ХХК …

  • 18 October

    Дархан хотын төрсөн өдрөөр 14 хүүхэд мэндэлжээ

    Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Дархан хотын баярын өдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдөр 14 хүүхэд мэндэлсэн бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна. Дархан хотын шинэ иргэд болох 10 хүү, 4 охины ээжүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын бусад албаны хүмүүс баяр хүргэж баярын бэлэг гардуулснаас …

  • 18 October

    16 давхар байранд гал гарчээ

    2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 45 минутанд иргэн н.Гэрлээ 99871450 дугаарын утсаар 16 дугаар давхар байрны 5,6-р давхарын цахилгааны шит маслаад гал гараад байна гэсэн дуудлага өгсний дагуу ГТУА-22 дугаар ангийн 1-р тасаг салааны захирагчийн орлогч-1, жолооч-1, аврагч гал сөнөөгч-4 нийт-6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй АЦ-40 95-21 ДАР автомашинтай талдаа 3 км замыг туулан 23 цаг 50 …

  • 18 October

    Шинэ хуучин Дарханыг холбосон 2.48 км авто зам нээгдлээ

    Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан Дарханчууд олон бүтээн байгуулалтыг хийсэн билээ. Эдгээр бүтээн байгуулалтын нэг нь шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто зам юм. Энэхүү авто замын нээлт  2016.10.17 боллоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн олон бүтээн байгуулалтын ажлуудаас онцлох бүтээн байгуулалтын нэг бол энэхүү шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км хатуу хучилттай авто зам юм. …

  • 17 October

    Хотынхоо ойг угтан НААҮГ-ын хамт олон 11 бүтээлч ажлыг хийжээ

    Дархан хотын 55 жилийн ойг угтаж аймгийн НААҮГ-ын хамт олон өнөөдрийн байдлаар 11 бүтээлч ажил хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, авто замын тусгаарлах зурвасын ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийг автын ослоос урьдчилан сэргийлэх, хотын доторхи хүн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1124м газар 232 ширхэг төмөр шон суулгаж хамгаалалтын хашаа хийжээ. Тус хамгаалалтын хашаанд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүүднээс …

  • 17 October

    Дархан хотын 55 жилийн ойн баярын уралдаануудын шилдгүүд тодорлоо

    Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан “Дархан хотын ойн баярыг зохион байгуулах комисс”-оос аймгийн хэмжээнд дөрвөн бүлэг 55 ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд  аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран зарласан “Гоёмсог Дархан” шилдэг бүтээлийн уралдаан, аймгийн Захирагчийн албанаас зарласан “Тохилог хот” аян,  “Хоггүй хот-Хоггүй гудамж” уралдаан болон “Дарханы брэнд хоол” хийх тэмцээн зэрэг хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлж, …

  • 15 October

    “SUPER FASHION-2017″ тэмцээн боллоо

    Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын өдөр гуравхан хоногийн дараа буюу 10 дугаар сарын 17-ны өдөр тохионо. Энэ хүрээнд түүхэн ойг угтан ЗДТГ-аас соёл урлаг, спорт, нийтийг хамарсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ. Эдгээр ажлуудын нэг болох “SUPER FASHION-2017″ шилдэг загвар өмсөгч, шилдэг фото модель шалгаруулах тэмцээн өнөөдөр /2016.10.14/ боллоо. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан Дархан-Уул аймгийн …