Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн, орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого шийдвэрийг тодорхойлж ирсэн түүхэн замналтай байгууллага юм. Дархан-Уул аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, аймгийн …
Tag Archives: Дархан-Уул аймаг
February, 2016
-
5 February
Дархан-Уул: Аймгийн хөдөлмөрийн аварга, алдартнууд тодорлоо
17 дугаар жарны муу нүүрт хэмээх Гал бичин жилийн Сар шинийн баярыг угтан Хөхөгчин хонин жилийн тэргүүний баг, хамт олон, аймгийн хөдөлмөрийн аварга, алдартнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2016.02.04/ Дархан-Уул аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-д боллоо. Шагналыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХТ-н нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Засаг дарга А.Энхболд, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар …
-
2 February
Дархан-Уул аймагт Удирдах ажилтны зөвлөгөөнийг сар бүрийн 29-нд хийхээр тогтжээ
Дархан Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 29-ний өдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”, “Хүүхэд харах үйлчилгээг зохицуулах журам”-ын талаар, Хариуцлагатай жижүүрийн хуваарь танилцуулах, СӨХ-ны төлбөр, инженерийн шугам сүлжээний ашиглалтын талаар, МУЗГ-ын 2015 оны 467 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдах Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадмыг зохион байгуулах хороог …
January, 2016
-
27 January
“Дархан их урлаг-II” төслийн нээлт ирэх гуравдугаар сард болно
2016 онд Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Их ойг тохиолдуулан ард иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран “Дархан их урлаг-II” төслийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Дарханчуудынхаа оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах …
-
22 January
Дархан-Уул: Хөгжлийн банкны бондоос 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авчээ
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар Дархан-Уул аймагт ажиллалаа.Тэд Хөгжлийн банкны бондоос нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан үйлдвэрүүд болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Дархан минж”, “Дархан нэхий”, “Дархан гурил”, “Монгол лааз үйлдвэр” “Эко Ноос” зэрэг үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, удирдлагууд, ажиллагсадтай санал бодлоо солилцсон юм. Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр 2012 оноос эхлэн манай аймагт чиглэл бүрээр …
-
22 January
Дархан-Уул: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ
2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүл мэнд, Спортын сайдын тушаалаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын журмыг шинэчлэн баталсан байдаг. Тус журмын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан комисс энэ сарын 20-ны өдөр хуралдсан байна. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өмнө нь Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл …
-
21 January
Дархан-Уул: “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” аянг зохион байгууллаа
ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” уриан дор хоёр сарын аяныг эхлүүлээд байна. Уг аянд Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Эдгээр байгууллагууд аяны хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж эхэллээ.Өнөөдөр /2016.01.20/ Дархан сумын …
-
19 January
П.Эрдэнэбат: Санаачилгатай, сэтгэлтэй ажиллавал болохгүй бүтэхгүй ажил гэж байхгүй
Ярилцлагын хойморт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатыг урьлаа. – Сайхан өвөлжиж байна уу. Дархан-Уул аймгийн нутгаар өвөлжилт ямар байна? Сайхан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Энэ жилзундаа гантай байснаас аймгийн ихэнхи газар нутгаар цас ахиу орох, эрс хүйтрэх төлөвтөй байгаа. Аймгийн онцгой комиссоос энэ өвлийг өнтэй давах бэлтгэл ажлыг зохион байгуулж, тодорхой хэмжээнд хангасан гэж үзэж байгаа. – Танай …
-
16 January
Дархан-Уул аймаг: ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт. Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг зөв зохистой хангахуулахад чиглэдэг. Ер нь энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, …
-
14 January
Дархан-Уул аймаг: Ардчилсан Үндсэн хууль батлалцсан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр шинэ Үндсэн хуулиа баталсны 24 жилийн ойн өдөр өчигдөр тохиоллоо. 1992 оноос хойш жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Жил бүрийн энэ өдрөөр Дархан-Уул аймгийн удирдлагууд шинэ …
-
14 January
Дархан-Уул аймаг: Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас санаачлан өчигдөр “Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга нээж, арилжааны банкуудаас гаргадаг цалин, тэтгэвэр, төсөл, орон сууц зэрэг үндсэн зээлүүдийн одоогийн нөхцөл байдлын ялгааг харьцуулсан судалгааг танилцуулсан юм. Мөн “Дархан-Уул аймгийн банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Монгол банкны хэлстийн захирал Д.Дарханбаяр мэдээлэл хийлээ. Хэлэлцүүлэгт Хаан банк, …
September, 2015
-
17 September
Дархан уул аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар огцорчээ /видео/
Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хуучин ИТХ-ын дарга, засаг даргаа огцруулжээ Ugluu.mn
August, 2015
-
14 August
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 жилийн ойг тус тус тохиолдуулан Дархан-Уул аймгийг …
-
13 August
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагад БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид айлчлав
Дархан-Уул аймгийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Иргэдийн хурлын 11 төлөөлөгч Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийж, Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэгт зочилов. Зочид төлөөлөгчдөд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар Эрүүл мэндийн байгууллагын тухай танилцуулгыг хийж, НЭМТ-ийн хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн төв, нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн үйл ажиллагааг үзүүлж сонирхуулав. Мөн цаашид яаралтай тусламжийн төвийг …
-
10 August
Дарханы Засаг даргын “задарсан” үйлдэл
Төсвийн мөнгийг хувьдаа завшиж байр авсан, тендер будлиантуулсан, ойр дотны хүмүүсээ ажилд томилсон зэргээр байнгын хэл аманд орон нутгийн Засаг ноёдын нэг нь Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат. Улс орны эдийн засаг хямарч, хаа сайгүй бүсээ чангалсан энэ цаг үед засаг ноёдын тансаглал хэрээс хэтэрч, улам “гаарч” байгааг Дархан-Уул аймгийн засаг дарга С. Насанбаттай холбоотой олон асуудлууд гэрчлэх биз ээ. …