Tag Archives: Дархан-Уул аймаг

October, 2016

  • 14 October

    Засаг даргын зөвлөлийн хурал болов

    Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал энэ сарын 13-ны өдөр боллоо.Тус хуралдаанаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016.09.08-ны өдрийн2016.09.13-ны өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулах тухай, 2017 оны орон нутгийн төсвийн төсөөллийг урьдчилсан байдлаар танилцуулах тухай, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн …

  • 13 October

    УИХ-ын гишүүд иргэдтэй уулзаж байна

    Дархан-Уул аймгаас Улсын Их хуралд сонгогдсон гишүүд болох Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд манай аймагт ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Дархан сумын иргэдтэй уулзалтыг зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Харин 10 дугаар сарын 14-ний өдрийн 10.00-18.00 цагт Шарын гол сумын иргэдтэй, 2016 оны 10 дугаар сарын 15-ны …

June, 2016

  • 20 June

    Ичимхий нэр дэвшигч, ичдэггүй бадарчин нарын паян

    Дөрвөн жилд нэг удаа тогтолцоогоороо тоглуулдаг сонгууль энэ удаад жижигсгэсэн мажоритари хэлбэрийг сонгосон. Энэ “тоглоом”-ын дүрэм уг хуулийг баталсан эрхмүүдийн эрх ашигт тэгж нийцсэн болохоор тэр шүү дээ. УИХ-ын 76 тойргийн 10 тойрогт нь амьдаанууд нэр дэвшиж байгаа. Энэ бол даажигнал шүү гэдгийг батлах мэт зарим нэр дэвшигч тойрогтоо огт очоогүй ч тохиолдол байна, цаана чинь. Тухайлбал,  УИХ-ын сонгуулийн 44 …

  • 18 June

    Н.Мөнхдаш: Бидэнд хийх ажил их байна /видео/

    Дархан уул аймгийн АН-ын сонгуулийн штабаас бэлтгэв.

May, 2016

  • 6 May

    Дархан-Уул аймагт Улаанбурхан эсрэг нэмэлт дархлаажуулалт 5 дугаар сарын 12-нд эхэлнэ

    Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 05 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын Захирамж гарсан байна. Нэмэлт дархлаажуулалтанд Дархан-Уул аймгийн хэмжээнд 18-30 насны 23681 хүн хамрагдах урьдчилсан судалгаа гарсан. 5 дугаар сарын 7-ны дотор тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа /байнгын, түр/ болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, …

  • 6 May

    А.Энхболд: Нээлттэй эдийн засгийн бүсийн төв нь Найрамдлын Дархан хот байх болно

    Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын орон нутгийн сэтгүүлчидтэй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултанд хариулсан ярилцлагыг хүргэж байна. Ө.Рагчаасүрэн /Хэвлэлийн хүрээлэнгийн хойд бүсийн төвийн эрхлэгч, МУСГЗ/: -2015 оны 9 дүгээр сарын 18-аас хойш Дархан-Уул аймгийн удирдлагыг гартаа зангидаж байгаа. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчидтэй дан ажил хэргийн уулзалт хийж байсан өнөөдөр харин чөлөөт уулзалт хийж байгаа танд талархаж байна.   -Юуны өмнө сэтгүүлчиддээ Монгол улсад сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн …

March, 2016

  • 26 March

    А.Энхболд: Эко хөгжлийн загвар Дархан байх болно

    Энэ 3-р сарын 28-29-ний өдрүүдэд Дархан хотод болох олон улсын эдийн засгийн форумын өмнө Дархан-Уул аймгийн Засаг Дарга А.Энхболдтай ярилцлаа. -Дарханчууд “Хамгийн сайхан хот” гэдэг дуутай. Таныхаар “Сайхан хот” гэж ямар хотыг хэлэх вэ? -Дархан  бол “Залуусын” бас “Найрамдал”-ын хот. Хотыг байгуулахад Унгар, Польш, Болгар, Герман, Чех, Орос, Герман  улс, тэдгээрийн мэргэжилтэн залуус, өөр өөрийн орны онцлог бүхий үйлдвэрүүдийг байгуулж, …

  • 26 March

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасан билээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн удирдлагууд энэ сарын 18-нд Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд …

  • 24 March

    Дархан Сэлэнгийн бүс нутагт сүү, махны кластераар хөгжүүлэх боломжтой

    -Сайн байна уу, Та. “Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форумын үеэр Дархан Сэлэнгийн бүс нутагт сүү, махны үйлдвэрийг кластераар хөгжүүлэх загвар” төсөл танилцуулах юм байна. Ер нь Дархан-Уул аймагт сүү махны чиглэлээр хэчнээн ААН үйл ажиллагаа явуулж байна вэ? Хүн амын эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа болов уу? – Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар хөрөнгө оруулагчдыг татах зорилготой …

  • 17 March

    Ц.Энхтөр: Марш тактик, спортын тэмцээнээр ойгоо угтаж байна

    Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Дэд Хурандаа Цагааны ЭНХТӨР – Юуны өмнө танд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. – Баярлалаа. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн мэндийг батлан хамгаалах салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж Дархан хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй албан хаагчдад болон Зэвсэгт хүчний нийт бие …

  • 13 March

    Дархан: Хүүхэд хөгжлийн ордны шав тавих ёслол боллоо

    3 сарын 11-ны өдөр буюу Хаврын дунд цагаагчин туулай сарын билэгт сайн өдөр Дархан хотынхоо хойч ирээдүйн хөгжих суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор сүндэрлүүлэх гэж буй Хүүхэд хөгжлийн ордны шавыг тавьлаа. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Дэлхийн зөн Швейцарийн Монгол улсыг хариуцсан захирал Жайнина Коста нарын холбогдох албаны удирдлагууд болон Дархан сумын иргэдийн төлөөлөл, Ерөнхий боловсролын 15, Жигүүр цогцолбор сургуулийн сурагчдын төлөөлөл …

  • 11 March

    “Дарханы хөгжил- Олон улсын эдийн засгийн форум” болно

    Дархан-Уул аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт,  санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг  дэмжих   зорилгоор “ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ФОРУМ” –ЫГ  аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулахаар ажиллаж байна. Форумын хүндэт зочдоор Монгол, БНХАУ, …

  • 11 March

    ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

    Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит “БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ ОЛИМПИАД” энэ сарын 5-нд амжилттай болов. Олимпиадад манай аймгаас гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Зүүнхараа, Орхон аймгуудаас нийт 500 гаруй сурагчид ирж оролцон хими, физик, биологийн хичээлээр мэдлэг чадвараа сорилоо. Олимпиадын 1 дүгээр байранд нэг, 2 дугаар байранд хоёр, 3 дугаар байранд гурван сурагчийг  тус бүр …

  • 10 March

    Дарханчууд Залуучуудын Олимпийн аваргаа угтан авлаа

    Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимпын наадмын ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР-ийн төрөлд анх удаагаа ОЛИМПИЙН АВАРГА болсон Буянтогтохын Сумъяа, түүний багш дасгалжуулагч Дагвадоржийн Энхбаяр нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр, дасгалжуулагч Д.Энхбаярыг “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр тус тус шагналаа. Мөн Биеийн тамир, спортын газраас Олимпын аварга Б.Сумъяа …

February, 2016

  • 8 February

    Дарханчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье!

    Нийт ард иргэд, ахмад буурлууд та бүхэндээ Төгс буянт Монгол зурхайн ёсны 17 дугаар жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийг угтаж буй энэ мөчийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон хувиасаа сар шинийн мэнд дэвшүүлж, өнгөрч буй жилийн тань өлзий буян арвижиж, угтах жилийн тань үйлс хийморь бадран ураг төрөл, удам угсаагаараа урт наслаж, удаан жаргахын өлзийтэй …