Гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоосон. Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хамтран олон улс, улсын чанартай авто зам дагуу төлбөр авах цэгүүдэд авто машины жин хэмжигч пүүг суурилуулан даац хэтрэлтэд хяналт тавин ажиллаж байна. Олон улсын стандартад автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг …
Tag Archives: нийгэм
April, 2024
-
15 April
Сэлэнгэ аймагт 2023 онд гэмт хэргийн улмаас 66 хүүхэд хохирчээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан гэмт хэрэг 64 гарсан бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байна. Зөрчлийн шинжтэй 61 гомдол, мэдээлэлд хүүхэд шалгагдсанаас 79 хувь нь 16-17 насны хүүхдүүд автомашин жолоодон …
-
15 April
Эмийн үнийн өсөлтийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр 41 гэрчийг сонсоно
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэллээ. Түр хороо өнгөрөгч оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Сонсголыг Түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, …
-
15 April
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өгөв. Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны …
-
15 April
НПГ: Эцэг, эх, асран хамгаалагчгүй дөрвөн хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгож, хүүхдийн мөнгийг нөхөн олгуулахаар боллоо
Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд бичиг баримтгүйн улмаас сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг эрх нь зөрчигдөж байсан хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авчээ. Энэ хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчгүй 4 хүүхдийг бичиг баримттай болгох зорилгоор Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр насыг нь тогтоолгож, …
-
15 April
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун …
-
15 April
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол өнөөдрөөс эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ. Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж …
-
15 April
Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна
2024 оны дөрөвдүгээрр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын …
-
12 April
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр:Бүртгэлийн байгууллага …
-
12 April
У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа, Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ, Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид …
-
11 April
Малчид хоршоолж ажиллахыг дэмжиж байна
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр болсон “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцож малчид руу чиглэсэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулсан юм. Хэрэв малчид нийлж хоршоо байгуулж ажиллавал арилжааны банкнааас бага хүүтэй, урт хугацаатай, бага хувийн батлан даалт шаарддаг 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болж байгаа талаар онцлов. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” …
-
11 April
Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ нийгмийн хамгаалал төсөл-2” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.04.11/ боллоо. Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн хамрагдаж мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны …
-
11 April
Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм. “Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:Уулзалтыг зохион …
-
11 April
Барс худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл …
-
11 April
“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана
“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ. “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хурлыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явууллаа. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна. Үндэсний …