2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135.582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна. Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага …
Tag Archives: онцлох
September, 2025
August, 2025
-
29 August
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. …
-
29 August
С.Эрдэнэболд:Ардчилсан намын даргыг Үндэсний бодлогын хорооны 390 гишүүний саналаар сонгоно
Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд “Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ өчигдөр хуралдсан. Энэхүү хурлаар АН-ын удирдлага буюу дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ийнхүү наймдугаар сарын 29 буюу өнөөдрийн 11.40 цагаас оройны …
-
26 August
Доктор Ж.Оюунмаа “Бурханаас надад өгсөн шагнал юм болов уу”
“Танин мэдэхүй” булангийн энэ удаагийн дугаарт биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмааг онцолж байна. Биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмаа 1986 онд МУИС-ийн биологийн ангийг Ургамал судлаач мэргэжлээр төгсөж, одоог хүртэл тасралтгүй 39 жил ургамлын аймаг, ургамалжилтын судалгааны ажлаа хийсээр байна. Түүний шинээр судалж олсон буурцагтны овогт хамаарах “Ортууз” ургамлын төрөл зүйлийг Дэлхийн ургамлын аймагт албан ёсоор 2025 оны зургаадугаар …
-
25 August
Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. …
-
22 August
С.Амарсайхан:“Нүүдэлчин” фестиваль бол түүх, уламжлал, өв соёлыг сэргээн сануулж, залуу үед өвлүүлэх төв тайз юм
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 4 дэх жилдээ Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь Монгол Улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг таниулж, аялал жуулчлал болон эдийн засгийг дэмжих зорилготой үндэсний болон олон улсын чухал арга хэмжээ юм. Фестивальд 21 аймаг, нийслэлийн 450 гаруй өв уламжлагч өөрсдийн авьяас чадвар, өв соёлыг …
-
22 August
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж Хайрхан” уулын бэлд зохион байгуулж байна. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 …
-
21 August
T-ARA хамтлагийн тоглолтын VIP тасалбарыг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын алба хаагчид, сувилагч нарт бэлэглэнэ
Солонгосын алдарт охидын T-ARA хамтлагийн “T-ARA Re\verse concert in Mongolia” тоглолт 9-р сарын 12-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл тоглолтыг зохион байгуулагч MON Entertainment-ийн зүгээс ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэдэг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид, эрүүл мэндийн салбарын сувилагч нарын төлөөлөлд “T-ARA Re\verse …
-
20 August
Сошиал сүлжээгээр сурталчлагдаж байгаа эм нэртэй элдэв “ХОР”-д хэн хяналт тавих вэ?
Монгол Улсад хуурамч бараа бүтээгдэхүүн, чанаргүй эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, элдэв өвчнийг эдгээх боломжтой хэмээн олон нийтийн сүлжээгээр сурталчилдаг эм, витаминд хяналт тавьдаг, стандартыг нь мөрдүүлдэг газар гэж байна уу. Магадгүй инфлүүсэр нэртэй олны танил, олон зуун дагагчтай хүмүүсийн сурталчилснаар эдгээр эм, витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нэртэй “ХОР”-ыг авч хэрэглээд гоо сайхан, эрүүл мэнд, амь насаараа хохирох бол хэн хариуцлагыг …
-
20 August
А.Амартүвшин:Тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, …
-
19 August
Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан …
-
14 August
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд өнөөдөр нээлээ. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж буй. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлжээ. Үнэлгээний …
-
12 August
Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг 10 байршилд дэлгээд байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна. Тодруулбал: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай; Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв; Баянзүрх дүүрэг, 42 …
-
12 August
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болж буй байршлын нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд …
-
12 August
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр өнөөдрөөс /2025.08.12/ хүлээн авч эхэллээ. 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулж байна. Энэ жил 2019 оны 01 дүгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл