Tag Archives: улс төр

October, 2020

  • 7 October

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.10.07/ хуралдаан 10 цаг 24 минутад 61.1 хувийн ирцтэй эхэллээ.  Хуралдааны эхэнд  Засгийн газраас 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.     Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав.     Монгол киног дэлхийн зах зээлд …

  • 7 October

    “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтанд байлгах “саарал жагсаалт”-аас албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ

    Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтанд байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ. Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, …

  • 7 October

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс …

  • 6 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзана. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ: 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 12:00 цагаас,2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 17:00 цагаас тус тус болно.

  • 6 October

    Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад айлчилна

    Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы  Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, …

  • 5 October

    УИХ-ын дарга Г.Занданшатарыг Завхан аймагт ажиллах үеэр 10 шахам асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2020.10.03) Завхан аймагт ажиллав. Тэрбээр аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг, чадавхитай төрийн албыг төлөвшүүлэх, эрс шинэчлэл хийж, улсаа хөгжүүлэх УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, нэгдмэл нэг зорилготой ажиллахыг уриаллаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт аймагт хэрэгжиж …

  • 5 October

    Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

       Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн /2020.10.01/ Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.      Уулзалтын эхэнд Элчин сайд Филипп Мэрлин Элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өгөв. Мөн Франц улсын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хүрээнд хоёр улсын хамтран  хэрэгжүүлж байгаа …

  • 1 October

    2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.09.30) өргөн барилаа. Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол …

  • 1 October

    Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орлоо

    Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон Батламж жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гардуулав. Монгол Улс  хэлэлцээр нэгдэн орж буй 7 дахь улс болсонд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга баяр хүргэв. Комиссын зүгээс энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж, үр ашгийг нь илүү …

  • 1 October

    Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар Засгийн газартай хамтран ажиллаж байна

       Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2020.10.01) 09 цаг 01 минутад эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.     Улсын Их Хурлын …

  • 1 October

    Х.Баттулга: Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй гэж иргэд захиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, Эрхэм зочид оо, 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын ээлжит намрын чуулган эхэлж байна. Дэлхий дахинд урьд өмнө таарч байгаагүй том сорилт тулгарсан 2020 он ерөнхийдөө төгсгөлдөө орж байна. Та …

September, 2020

  • 30 September

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол улсад айлчилна

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх аравдугаар сарын 7-ны өдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон байна. Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийж, манай улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний …

  • 30 September

    Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ны өдөр Соёлын яам болон харьяа байгууллагуудын ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулан: –       Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх –       Уран зургийн галерейн галд өртсөн …

  • 30 September

    ЗГ:”Симфони найрал хөгжим”, “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.30/ боллоо. Тус хуралдаанаар Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газруудад ажиллахдаа дээрх байгууллагуудын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн …

  • 30 September

    С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хүүхэд хамгаалал болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Улсын Их Хурлаас 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд …