Tag Archives: уулын спорт

October, 2017

  • 16 October

    Говь-Алтай аймгийн Хүндэт иргэнээр Алагийн Батсүхийг өргөмжилжээ

    Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 85 дугаар тогтоолоор Алтайн уулчдын амжилтыг дээшлүүлэх, уулын спортыг хөгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол банкны Ерөнхийлөгч асан, Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Алагийн Батсүхийг Говь-Алтай аймгийн хүндэт …

September, 2017

  • 29 September

    Монголын уулчид Актругийн оргилд амжилттай гарлаа

     Оргилд амжилттай гарч үндсэн баазад бууж ирлээ Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын анхны Seven Summiteer, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин түүний дотор Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид Хойд Чуйгийн нурууны ноён оргил Актру-д (д.т.д 4044 м) амжилттай авиралт хийж, оргилд гарсан байна. Бид энэхүү баярт мэдээг …

March, 2017

  • 20 March

    А.Батсүх: Уулчдынхаа зараалаар энэ спортод 10 жил зүтгэж байна

    Энэ ярилцлагаа “Уул, Батсүх хоёр” гэж нэрлээд бяцхан хөрөг нийтлэл биччихмээр байлаа. Гэсэн ч уншигчидтай удаан уулзаагүй эрхмийг угзчиж байж авсан жаахан ч гэсэн шууд яриа учир тэр хэлбэрээр нь хүргэхийг хичээв. Бяцхан оршил хийхэд ярилцлагын зочныг маань Монголбанкны ерөнхийлөгч асан гэдгээр нь монголчууд андахгүй. Төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байхдаа хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Хэвлэлийнхнээс магадгүй зайгаа …

  • 20 March

    “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай уртын алхалт боллоо

    Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын ахмад, дунд ба залуу үеийн уулчдын төлөөлөл “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай уртын алхалтыг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тус клубын  ахмад, дунд болон залуу үеийн төлөөлөлоролцсон 6 уулчин Төрхурах-Цэцээ гүн-Манзуширын хийд-Зайсан гэсэн чиглэлээр нийт 31 км зам туулж бүгд амжилттай бариалав. …

January, 2017

  • 22 January

    Мөсөнд авиралтын УАШТ-2016 болж байна

    Мөсөнд авиралтын 2016 оны УАШТ 1 дүгээр сарын 21-ний Бямба гаригт Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд эхэлсэн бөгөөд урьдчилсан авиралтууд амжилттай явагдаж өндөрлөжээ. Тэмцээнд хот, хөдөөгийн 80 тамирчин оролцохоор бүртгүүлж хурд хүч чадлаа сорьж байна. Тэмцээн хурд ба техник гэсэн хоёр төрлөөр идэр нас, насанд хүрэгчид, ахмад нас гэсэн ангиллаар зохион явагдаж байна. Энэ удаагийн УАШТ нь олон улсын стандартад …

June, 2015

  • 19 June

    Монголын уулчдын нэгдсэн “Альпинад 2015” Цамбагарав хайрханд боллоо

    Жилд нэг удаа явагддаг Монголын уулчдын ээлжит “альпинад” буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 6 сарын 11-14-ны өдрүүдэд Цамбагарав хайрханд зохион байгуулагдав. Энэ удаагийн альпинадад Монгол улсын аймаг хотуудаас ирсэн нийт 32 багийн 219 уулчин цугларсан нь өнгөрсөн жил Сутай хайрханд буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт болсон альпинадынхтай цар хүрээний хувьд адил түвшинд болсон гэсэн үг. Дээрх 219 …