Мөсөнд авиралтын УАШТ-2016 болж байна

Мөсөнд авиралтын 2016 оны УАШТ 1 дүгээр сарын 21-ний Бямба гаригт Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд эхэлсэн бөгөөд урьдчилсан авиралтууд амжилттай явагдаж өндөрлөжээ.

Тэмцээнд хот, хөдөөгийн 80 тамирчин оролцохоор бүртгүүлж хурд хүч чадлаа сорьж байна. Тэмцээн хурд ба техник гэсэн хоёр төрлөөр идэр нас, насанд хүрэгчид, ахмад нас гэсэн ангиллаар зохион явагдаж байна.

Энэ удаагийн УАШТ нь олон улсын стандартад нийцсэн 15 метрийн өндөр мөсөн ханан дээр явагдаж буй бөгөөд энэ ханан дээр зам тавихад Олон улсын уулчдын холбооны экспертууд газар дээр нь ирж зөвлөгөө өгч хамтран ажиллаж буй болно. Уг мөсөн ханыг МУҮХ-нөөс санаачлан хийж гүйцэтгэсэн юм.

Тэмцээнд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубээс Спортын мастер О.Сайханжаргал, Спортын дэд мастер Н.Хэрлэн, спортын 1-р зэргийн тамирчин Х.Батсайхан, тамирчин П.Дашдулам, Д.Хандсүрэн, нар оролцож байна. Тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд энэ 1 сарын 22-нд буюу өнөөдөр финалын авиралтууд зохион явагдана.

Олон улсын уулчдын холбоо
Залуучуудын комисс

О.Батсайхан

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …