“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг өнөөдөр /2023.05.31/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаагаар нийт 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав. Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулсан бөгөөд ЭТТ ХК-ИЙН БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 1 САЯ ТОНН …
Tag Archives: уул уурхай
May, 2023
-
31 May
Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр 7-р сард ашиглалтад орно
Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт өрнөж, гүйцэтгэл 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар зорьж буй тус төслийг “Админерал” ХХК гүйцэтгэж буй бөгөөд тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд төслийн үзүүлэх эдийн засгийн үр өгөөж их байхыг …
-
19 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид тарьсан модоо усалж, нөхөн тарилт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, газрын доройтол, элсний нүүлтийг сааруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон ЭТТ ХК-ийн охин компаниуд 62 сая мод, Хуурай хээрийн бүсэд …
-
19 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны ТОП-2 дахь төрийн өмчит аж ахуйн нэгжээр шалгарлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 онд онцгой дэглэм тогтоож компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт хоёр дахин нэмэгдэж Монгол Улсад орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэн Улсын төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Монгол Улсад төлсөн татвар, борлуулалтын орлогоороо хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж 2022 оны топ-10 төрийн өмчит компанийн нэгээр шалгарлаа.
-
16 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 5 сарын 15-ны байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар давлаа
Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны 5 дугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны 5 сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн үзүүлэлт юм. Тус компани …
-
13 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Загийн усны хоолойн төслийн гүйцэтгэгч компаниуд малчдад дэмжлэг үзүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төслийн гүйцэтгэгч компаниуд 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төслийн талбайд өртөж буй Цогтцэций сумын Билгэх, Сийрст багийн малчин өрхүүдтэй ээлжит уузалтаа хийж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй зургаан компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран нөлөөллийн бүсийн …
-
10 May
Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн борлуулалт саатсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас цаг үеийн зарим асуудлаар тодруулснаа хүргэж байна. -2023 он гарснаас хойш Эрдэнэс Тавантолгой ХК–ийн борлуулалт ямар хэмжээнд байгаа вэ? Төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахаар байна уу? ЭТТ борлуулалт буурч зогслоо гэсэн мэдээллүүд гараад байсан үнэн үү? -Өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 999.3 сая ам.долларын үнэлгээтэй, 9.6 сая тн …
-
8 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлсөн хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдлээ
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ хүрээнд улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй ААН, компаниудыг татвар төлөлтийн хэмжээгээр тодруулдаг уламжлал тогтсон. Улсын хэмжээнд 2022 онд 9,3 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр хамгийн ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, “Шилдэг …
April, 2023
-
4 April
“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг /2023.03.31/ амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр худалдлаа. Цахим арилжаанд нийт 2 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 70.30 ам.доллароор арилжлаа.
March, 2023
-
1 March
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалжээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар …
February, 2023
-
9 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай зохион байгуулав. Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 …
December, 2022
-
21 December
Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын 20-ны байдлаар Монголбанканд 567.9 сая ам.доллар …
-
16 December
Нүүрс тээврийн компаниудтай цахим уулзалт хийлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтсээс нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй цахим уулзалт хийлээ. 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо. Цахим уулзалтад уртын болон богинын тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож ирэх оны тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалт, ерөнхий гэрээний нөхцөлийн талаар ярилцлаа.
-
14 December
“Баян зам тээвэрчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр Нүүрс тээврийн “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж нүүрс тээврийн нөхцөл байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо. байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ямар ч тохиолдолд үндэсний тээвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална. Хамгийн гол нь …
-
12 December
УИХ-ын хянан шалгах түр хорооны гишүүд “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллалаа
Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Т.Доржханд нар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа. Ажлын хэсгийн гишүүдэд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Засгийн газрын 362 дугаарын тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцууллаа. Компанийн үйл ажиллагаа тэр тундаа нүүрс олборлох, тээвэрлэх, худалдан борлуулахтай холбоотой бүхий л мэдээллийг …