УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Арван есдүгээр зүйлийн 1 …
Tag Archives: Хууль эрх зүй
April, 2017
-
18 April
Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу 1 гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт …
-
13 April
Э.Наранцэцэг: Ид ажлын үеэр шуурхай үйлчилсэн шүүхэд баярлалаа
Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин Э.Наранцэцэг шүүхийн үйлчилгээнд баярласан сэтгэгдлээ ирүүллээ. Тэрбээр “Хэд хоногийн өмнө манай суманд Бор-Өндөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс хүмүүс ирж иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах тухай сонсоод очсон. Зорьж ирсэн хэрэг маань ч бүтэж, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны тусламжтайгаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлээ бүрдүүлж өгсөн. 1989 онд Баянмөнх сумын захиргааны байр шатаж …
-
13 April
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд анх удаа зохион байгуулна. Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид …
-
11 April
Н.Лүндэндорж “Үндсэн хууль ба шүүх эрх мэдэл” сэдвээр хүндэтгэлийн лекц уншив
Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Хүндэтгэлийн лекц”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D.), Профессор Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н. Лүндэндорж “ҮНДСЭН ХУУЛЬ БА ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” сэдвээр уншив. Дээрхи үйл ажиллагаа Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимд болов. …
-
11 April
Үндсэн хуулийн цэц энэ сарын 19-нд хуралдана
Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргасан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор тэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. …
-
10 April
Шүүхийн сэтгэл судлалын сургалт боллоо
Шүүхийн сэтгэл судлалын сургалт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Шүүгчдэд салбар дундын мэдлэг, ур чадвар зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ жил Шүүхийн сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийг баталж, эхний сургалтыг зохион байгуулж байна. Шүүгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэх …
-
6 April
С.Байгальмаа:Гэр бүлийн маргаанаар мэргэшүүлэх боломжийг бүрдүүлж байгаад талархаж байна
Саяхан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэр бүлийн маргааныг шийдвэрлэх орчин нөхцлийг сайжруулах, шүүгчдийг мэргэшүүлэх талаар гаргасан шийдвэрийг уншаад маш их талархан хүлээн авлаа. Миний бие 20 гаруй жил анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллахдаа гэр бүлийн маргаантай олон хэрэг шийдвэрлэж байсан.Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг маргаан ихсэж байгаа нь нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэгтэй …
-
4 April
Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жилийн ял оноолоо
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж дууслаа. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн …
-
4 April
Цэц дунд суудлаар хуралдана
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох гэсэн Үндсэн хуулиар баталгажсан эрхийг нь зөрчсөн хэмээн нэр бүхий иргэн үзэж Үндсэн хуулийн цэцэд …
-
3 April
Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017.04.03/боллоо. “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль …
March, 2017
-
23 March
Б.Бээжин: Шүүхийн ажилтнууд гамшгийн үед арга хэмжээ авахад бэлэн болсон
Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд болсон билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон албаны бусад байгууллагатай хамтран уг сургалтыг зохион байгуулсан Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжинтэй ярилцлаа. -Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар цагдаа, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхантай хамтран “Шүүх, …
-
22 March
Н.Лүндэндорж:Хөвсгөл аймгийн шүүх бол шүүх засаглалтын нүүр царайг илтгэсэн том шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, 2016 оны ажлын тайлангаа танилцууллаа. Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсч, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн талаар иргэдтэй уулзалт хийсэн болон орон нутгийн хуульчдад лекц уншиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн энэхүү …
-
18 March
Шүүхийн шинэтгэлээр Монголыг тойрсон эрдэмтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр овоглодог шүүхийн шинэтгэл шүүх эрх мэдлийг 4 жилийн дотор орвонгоор нь өөрчилжээ. Анх чухам яагаад, юуны учир, ямар зайлшгүй шалтгааны улмаас “хөрсийг” хөндөж, юуг зорьж, хэрхэн, яаж энэ “галт тэрэг” хөдөлж, ямар зам туулж, юу гээч үр дүнд хүрч байгааг Монгол даяар учирлаж, ухуулах үүрэг ганцхан эрдэмтний нуруун дээр бууж. Тэр эрхэм бол Шүүхийн ерөнхий …
-
10 March
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж:2017 онд шүүхийн хөгжлийн хөтөлбөртэй болно
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд 2016 оны ажлын тайланг танилцуулахаар хөдөө орон нутгийн шүүхүүдэд томилолтоор ажиллаж байна. 2017 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нар Хэнтий аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, тайланг хэлэлцүүлэн, шүүгч ажилтнуудын санал хүсэлтийг сонсч, Чингис хотын иргэдтэй шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт хийв. Өнгөрөгч онд 90 …