Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т-нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, чих, гуян тус газар хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж …
Tag Archives: Хууль эрх зүй
October, 2016
-
14 October
Хүүхэд зодсон цэцэрлэгийн тогооч ял сонслоо
Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тус аймгийн Сайнцагаан суманд байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай С-г тус цэцэрлэгт тогооч ажилтай О-нь “хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож танхайрсан хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн …
-
14 October
Казахстан улсад ял эдэлж байсан монгол иргэнийг шилжүүлэн авсан байна
БНКУ-д ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авлаа. Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх …
-
12 October
Шүүхээс эрүүгийн хэрэгт оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг судаллаа
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын шүүхээс оногдуулж буй ялын бодлогыг 2016 оны эхний 9 сарын байдлаар судлахад 43 хэргийн 57 шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Эдгээр 43 хэргийн 13 нь /19 холбогдогчтой/ буюу 30.2 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан, 6 хэрэг /6 холбогдогчтой/ буюу 13.9 хувь …
-
11 October
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан хэргийг шүүлээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ш.Баярбилэг, шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар нар оролцлоо. Шүүгч хуралдааны дэгийг танилцуулж, шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулснаар шүүх хуралдааны …
-
7 October
Чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХ-ийн цэцийн хоёр дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ
Цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулахаар болов УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.10.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр …
-
5 October
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.10.05 / үдээс хойш 63.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэц 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр …
-
5 October
Г.Сарантуяа: Шүүхдээ ширээ сандал олох гэж бүгд зүтгэж байлаа
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 20 жилийн ойтойгоо золгож, ажиллах орчин нөхцлөө өөрсдийн хэмжээнд бүхий л бололцоогоор өнгөлөн торджээ. Шүүхийн үүд хаалга, гэрлийн шон, ажилтнуудын шинэ загварын дүрэмт хувцас, шүүхийн байр байшингийн өнгө засал, иргэдэд зориулсан зайн талбайн дотоод шийдлүүд зэрэг нүдэнд торох ажлуудыг Тамгын газрынхан гар хамхилгүй амжуулж чадсандаа сэтгэл хангалуун харагдана. Дөрвөн шүүгч, нийтдээ 22 …
-
5 October
Казахстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Кобландин өнгөрөгч зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын хуралд Казахстан улсын Ерөнхий сайд биечлэн оролцож улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр улсын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан болохыг дурдав. Мөн Казахстан Монгол …
-
5 October
ОУ-ын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Б.Одонгэрэл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Э.Өлзийлхам, референт Б.Булганцэцэг болон бусад албаны хүмүүс байлцав. …
-
4 October
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.04/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд …
-
4 October
Төв аймгийн прокурорын газраас монгол улсын дээд шүүхэд албан бичиг хүргүүллээ
Төв аймгийн прокурорын газар 2-р улирлын ажлын төлөвлөгөөний дагуу харъяа Хорих ангиудын удирдах ажилтнуудтай хийсэн хамтарсан зөвлөгөөний үеэр ялтнуудаас учруулсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны явц үр дүнгийн талаар хэлэлцэх үед холбогдох Шүүхүүдээс хуульд зааснаар гүйцэтгэх хуудас бичигдээгүйгээс ялтнуудын учруулсан хохирлыг төлүүлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар танилцуулагджээ. Тухайн асуудалд аймгийн прокурорын газраас судалгаа хийхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх …
September, 2016
-
29 September
Хорих 435 дугаар анги нэг цонхны үйлчилгээ үзүүлэх байрыг ашиглалтанд оруулжээ
ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар анги нь байгууллагаа сурталчлах, иргэдийг хүлээн авч уулзан санал, хүсэлтийг сонсох, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх “Нэг цонхны үйлчилгээ”-ний байр, мөн ялтныг ажлын байраар хангах зорилгоор “Оёдлын үйлдвэр”-ийн барилгыг тус тус шинээр барьж байгуулан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад оруулан, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Дээрх байруудыг ашиглалтад өгөх арга …
-
27 September
ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга ОУ-ын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Дэлхийн банкны дэргэдэх Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсэд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа хариуцсан захирал Чин Чанг Лайг тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтийн дагуу 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Дэлхийн банк группын Монгол дахь төслийн удирдагч н.Батмөнх, хуулийн зөвлөх …
-
26 September
ШЕЗ:385 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул “Шүүгчийн сонгон шалгаруулалт”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг хуульчдаас шилж олох чиг үүргийнхээ хүрээнд …