ЦЕГ: 19 настай байлдагчийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор эсийн шинжилгээ авсан

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг уржигдар /2019.01.22/ золгүй байдлаар амиа алджээ.

Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад”Уг хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дуудлага 2019 оны 1-р сарын 22-ны өдрийн 17:30 минутад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны 11-р сард хугацаат цэргийн албыг хаахаар татагдан ирсэн,Эрдэнэт хотод оршин суух 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний урьдчилан дүгнэлтээр байлдагч А-гийн биед ямар нэгэн гаднын нөлөө байхгүй гэж гарсан. Ямар шалтгааны улмаас нас барсанг тогтохоор нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр эсийн шинжилгээ авсан.Шинжилгээний хариу хуульд заасанд хугацаанд буюу 21 хоногийн дотор гарна.

Хавтаст хэргийн материалтай хохирогчоор тогтоогдсон хуулийн этгээд хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхэн танилцана гэсэн заалт бий. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн зураг болон ямар нэг баримтыг бусдад буюу олон нийтэд задруулахгүй байх гэсэн хуулийн заалт байдаг.

Цахим орчинд тархаад байгаа зурган дээр үүссэн байгаа зүйл нь цогцост үүссэн хүүрийн толбо. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байна. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэж үздэг. Мөн цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн байгууллага иргэн амиа алдсан хэргийн газар очоод хүүрийн толбо дээр нь дарж үзээд хэр хурдан хугацаанд амиа алдсан цагийг тооцдог. Иргэд зургаас бусдад зодуулсан гэсэн ташаа мэдээллийг тарааж байна” гэсэн тайлбарыг өглөө.

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2023 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр 25 ААН, 16 иргэн тодорлоо

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар …