Өнөөдөр байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд энэ жил НҮБ-аас “Байгалийн амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох цаг нь болжээ” уриатайгаар тэмдэглэж байна.
БОНХАЖЯ-наас эл өдрийг “АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ” уриан дор МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, Ховд Их сургууль, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран энэ сарын 3-13-ны өдрүүдэд тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
Тухайлбал, нийслэл болон орон нутгийн иргэдийн дунд амьтан, ургамлын гэрэл зургийн уралдаан, байгалийн амьтан, ургамлын судалгаа, хамгаалал чиглэлээр эссэ бичих, ховор болон нэн ховор зүйлийг хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, оюутан залуусын дунд амьтан, ургамлын судалгаа хамгаалал зэрэг сэвдээр лекц унших юм байна.
Түүнчлэн орон нутагт олон талт сургалт, сурталчилгааны ажлыг өчигдрөөс эхлүүлээд байна. Тухайлбал, Ховд аймагт Ховд их сургууль байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж буй байгууллагуудтай хамтран Байгаль хамгаалагчид болон Байгаль шинжлэлийн ангийн оюутнууд хамтран хууль бус агнуур, худалдааны тулгамдсан асуудлаар ярилцлага хийх, ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, Ой, Усны чанар байгалийн нөхцөл, нөөц, экологийн байдал сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулах, Улиасны үр хөврөлийн задралын үеийн харшлаас урдчилан сэргийлэх зорилгоор ногоон байгууламжийн улиасанд тайралт, таналт хийх мөн байгаль орчны салбарын залуус байгаль хамгаалагчтай хамтран цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд Алтайн түмэн гайхамшиг болсон амьтан, ургамлын талаар сургалт явуулж байна. Өнгөрсөн онд энэхүү өдрийн хүрээнд “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” уриан дор зохион байгуулсан буудлагын тэмцээнийг энэ онд “Таны цэц мэрэг буунд биш оюун ухаанд тань буй” уриан дор цэрэг, онцгой байдал, хүчний байгууллагын 17 баг тамирчдын дунд зохион байгуулна. Мөн тэдэнд байгалийн амьтан ургамлын нөөц, одоогийн ашиглалт, хууль бус агнуурын талаар мэдээлэл өгч ЭХ ДЭЛХИЙДЭЭ өгөх АМЛАЛТ авч амьтны төлөөлөл амлалтыг баталгаажуулах, эх үрийн нандин холбоог амьтан түүний үр төлөөр дамжуулан харуулах амьтны багтай жүжгийн үзүүлбэр зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөн зохион байгуулж эхэлжээ.
Уншигчиддаа Монгол орны байгалийн ховордсон амьтан ургамлын талаар товч мэдээллийг хүргэе.
Монгол Улсын Засгийн газраас 1994 онд “Монгол орны ховор амьтдыг хамгаалах үндэсний комисс” байгуулж, ховор, ховордсон ан амьтдыг хамгаалах, зохистой ашиглах, гадаад дотоодын төслүүдийн уялдаа холбоо үр дүнг сайжруулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Гэвч элбэгт тооцоогдох амьтан бараг байхгүй, үзэгдэхгүй болж, шуналтай хүмүүсийн буу, зэвсэгт өртөж, тэдгээрийн ашигтай бүхнийг хил дамжуулан худалдаалж, орлогын эх үүсвэр болгож байгаа зөрчил тасрахгүй байна.
Тахь: Монгол Улсын улаан номонд нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн, Олон улсын улаан номонд устаж байгаа зэрэглэлд бүртгэгдэж, CITES-ийн нэгдүгээр хавсралтад орсон, байгальд жинхэнэ зэрлэг популяци нь 1960-аад ону дундуур устсан гэж үздэг. ХХ зууны эхнээс зөвхөн зүүн гарын говийн хойд захаар Байтаг, Булган гол, зүүнээс Аж Богд, хойшоо Алтайн нурууны өврөөр Хөх-Өндөр, Тахийн шар нуруу, Хонин Усны говиор нутаглаж байгаад уугуул Монгол нутагтаа байхгүй болсон байв. 1990 оноос эхлэн зэрлэг адуу-тахийг уугуул нутагт сэргээн нутагшуулах, унаган нутгийнх нь байгальд зэрлэгшүүлэх ажлыг эхэлсэн.
Монгол Улсын Их Хурлын 1998 оны 115 дугаар тогтоолоор “Хустайн байгалийн цогцолбор газар” байгуулж, тахь өсгөн үржүүлэх болов. Хустайн нуруунд сэргээн нутагшуулсан тахь эх нутагтаа дасан зохицож, нутагшин өсөж тоо толгой нь 2005-11-30-ны байдлаар 171–д хүрлээ. Мазаалай. (Ursus gobinsus) Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэгт байршдаг нь тогтоогдсон мазаалай баавгайн үр удам тасрах аюулын ирмэгт тулаад байна. Учир нь манай орны Алтайн өвөр говийн 16000 ам дөрвөлжин км ам дөрвөлжин нутагт 20 гаруй мазаалай баавгай байдаг. Уур амьсгалын хатуу ширүүн нөхцөл идэш тэжээлийн хомсдол, цөлжилт, хармагийн бутыг хайр найргүй устгаж, мөрчийг хугачиж байгаа зэрэг сөрөг үзэгдлээс шалтгаалан тэдгээрийн тоо толгой цөөрч байна.
Хавтгай. Алтайн өвөр говьд хавтгай тэмээ байршин амьдрах боломжтой 29000 /±2000/ км2 нутагт 463 /±92/ хавтгай тэмээ байршин амьдарч байна. Энэ нь 1000 га-д 0.17 /±0.02/ толгой бодгаль ногдох нягтшилтай байна.
Цоохор ирвэс (Uncia uncial shreber). Монгол Улсын улаан ном, Олон улсын улаан номонд бүртгэгдсэн ховор амьтдын нэг. Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийн 20 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад аваад байна. 1972 оноос дархан цаазтай болгон, 1992 оноос хойш гадаадын анчдад агнуулахыг хориглосон, CITES-ийн нэгдүгээр хавсралтад орсон, олон улсын хуулиархамгаалагдсан нэн ховор амьтан.
Аргаль хонь: Дэлхийн аргаль хонины цөм сүрэгт тооцогддог ховор амьтны нэг Алтайн уулын аргаль хонь (Ovis ammon)-ийг 1953 оноос эхлэн ангахыг хуулиар хориглож, 1987 онд Монгол Улсын Улаан номонд бүртгэж, мөн “Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай /CITES/ Конвенцийн II хавсралтад оруулсан болно. Монгол Улс “Аргаль хонийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2002 оны 269 дугаар тогтоолоор батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Монгол бөхөн: Ихээр ховордож байгаа амьтан. Бүх тархац нутаг болох 10025 км2 талбайд 1510 орчим толгой бөхөн байна гэж тооцоолсон. Төв Азийн шар минж (Castorfiber birula). Монголд зөвхөн Булган голд багахан нутагт амьдардаг. 1930 оноос ангахыг хуулиар хориглосон. Монголын улаан номд бүртгэгдсэн, дархан цаазтай амьтан.
Ан агнуурын тухай хуульд заасныг үндэслэн 2005 онд тусгай талбөртэйгөөр агнах, барих агнуурын амьтны тоо толгойг 2004 оны 12 дугаар 15-ны өдөр Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор баталжээ. Тогтоолд тусгагдсаны дагуу 2005 онд угалз 80, тэх 280, харсүүлтийг 60, бор гөрөөс 40, цагаан зээр 100, зэрлэг гахай 10, саарал чоно 150, шилүүс мий 8, ус намаг, ой хээрийн агнуурын шувууг тусгай төлбөртэйгөөр 1200 хүртэл тоо толгойг агнах зөвшөөрөл олгож болохоор заасан байна. Уг тогтоолоор олон улсын дуудлага худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлагад оруулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайдад зөвшөөрчээ.
Монгол Улсын Байгаль орчны сайдын 2005 оны 01 дүгээр сарын 06 –ны өдрийн 01 тоот тушаалаар “Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар”-ыг тогтоов. Уг тогтоолд улсын хэмжээнд цагаан зээр 4850, загас 40550 ширхэг, гахай 365, бор гөрөөс 460, ус, намаг, ой, хээрийн шувуу 2470, үнэг хярс 250 толгойг тус тус агнуулж болохоор тогтоосон байна.
Нууруудын загасны төрөл зүйлийн ашиглалтын нөөцийг судлан тогтоох ажлыг өргөжүүлэн аймаг, орон нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа нуурын загасны нөөцийг тогтоолгож, аж ахуйн нэгж байгууллагуудын боловсруулсан үйлдвэрлэлийн аргаар загас барих төслийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах замаар тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг яамнаас баримталж байна.
Тарвага агналтыг зохицуулах үйл ажиллагааг 2000 онд батлагдсан “Амьтны аймгийн тухай хууль” болон “Ан агнуурын тухай Монгол Улсын хууль”-ийн дагуу явуулж, ан амьтныг агнах, барих дээд хязгаарыг Засгийн газрын тогтоолоор тогтоодог. Тарвага агнах дээд хязгаарыг тогтоохдоо аймаг, орон нутгийн саналыг үндэслэн, тусгай сери дугаартай зориулалтын гарал үүслийн зүүлтийг олгох замаар тарвагыг хулгайгаар олноор хядах, түүхий эдийг гадаад гаргах үйл ажиллагааг хянах сэргийлэхэд ашиглаж байна. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хориглоод байна.
Идлэг шонхор. Дэлхийд тархсан нийт 28 зүйлийн шонхортныовгоос Монгол орны нутагт 10 зүйл шонхор зуны улиралд төрөл зүлээрээ таран байрлана. Монгол Улс “Амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай ковенц”-ийн гишүүн орны хувьд уг конвенцийн хоёрдугаар хавсралтад орсон идлэг шонхор шувууг хамгаалах асуудлыг төрийнбодлогын хэмжээнд авч үзэж, “Монгол орны идлэг шонхор хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраас батлуулж, улмаар нөөц тархацадсудалгаа хийж, уг судалгааны дүнг үндэслэн жилд ашиглах зохист тоо толгойг тогтоонажилласнаар сүүлийн таван жилд 1620 идлэг шонхорыг экспортод гаргаж, улс, орон нутгийн төсөв нийтдээ 7.3 сая долларыг оруулжээ.
Монгол орны зарим ан амьтны ховордлын зэрэглэл
№ | Амьтны зүйлийн нэр | Нэн ховор | ховор | CITES-ийн хавсралт | CMS-ийн хавсралт | Улаан ном | |
---|---|---|---|---|---|---|---|
Монголоор | Латинаар | ||||||
Хөхтөн | |||||||
Аргаль хонь | Oves ammon | * | II | * | |||
Янгир ямаа | Carga sibirica | * | * | ||||
Хулан адуу | Equus hemionus | * | I | * | |||
Харсүүлтий | Gazella subgutturosa | * | * | ||||
Халиун буга | Cervus elaphus | * | |||||
Зэгэсний гахай | Sus scrofa | * | |||||
Говийн шилүүс | Felis manul | * | II | ||||
Хадны суусар | Martes foina | * | |||||
Цоохондой | Felis silvetris | * | II | * | |||
Эрээн хүрэн | Vormela peregusna | * | * | ||||
Ойн булга | Martes zibellina | * | |||||
Гозоорой зурам | Citellus alaschanicus | * | * | ||||
Хүрэн баавгай | Ursus arctos | * | I | ||||
Цагаан зээр | Procapra gutturosa | ||||||
Зэрлэг гахай | Sus scrofa | ||||||
Бор гөрөөс | Capreolus pygargus | ||||||
Мануул мий | Felis manul | II | |||||
Шар үнэг | Vulpes vulpes | ||||||
Хярс үнэг | Vulpes corcac | ||||||
Бараан хэрэм | Sciurus vulgaris | ||||||
Монгол тарвага | Marmota sibirica | ||||||
Чандага туулай | Lepus timidus | ||||||
Бор туулай | Lepus tolai | ||||||
Саарал чоно | Canis lupus | II | |||||
Цөөвөр чоно | Cuon alpinus | * | II | * | |||
Цоохор ирвэс | Panthera uncia | * | I | I | |||
Голын халиу | Lutra lutra | * | I | * | |||
Мазаалай баавгай | Ursus arctos | * | I | * | |||
Тахь адуу | Equus przewalskii | * | I | * | |||
Хавтгай тэмээ | Camelus bactrianus | * | |||||
Баданга хүдэр | Moschus moschiferus | * | II | * | |||
Цаа буга | Rangifer tarandus | * | |||||
Шивэр Хандгай | Alces alces pfizenmayeri | * | * | ||||
Мөрний хандгай | alces alces cameloides | * | * | ||||
Соргог бөхөн | Saiga tatarica tatarica | * | II | * | |||
Монгол бөхөн | Saiga tatarica mongolica | * | * | ||||
Төв азийн минж | Castor fiber | * | * | ||||
Дагуур зараа | Erinaceus dauricus | * | |||||
Алтайн чацуулин | Talpa altaica | * | |||||
Дорнын сармаахай | Vespertilio superans | * | |||||
Таван хуруут атигдаахай | Cardiocranius paradoxus | * | |||||
Элсний атигдаахай | Salpingotus kozlovi | * | |||||
Өөхлөг атигдаахай | Salpingotus crassicauda | * | |||||
Соотон алагдаага | Euchoreutes naso | * | |||||
Сухайн чичүүл | Meriones tamariscinus | * | |||||
Ойн унтаахай | Dryomys nitedula | * | |||||
Талын дүн | 13 | 13 | 30 | ||||
Шувуу | |||||||
Алтайн хойлог | Tetraogallus altaicus | * | * | ||||
Гургууль | Phasianus colchivus | * | |||||
Хээрийн галуу | Eulabeia indica | * | * | ||||
Махин галуу | Anser albifrons | * | |||||
Хошуу галуу | Cygnopsis cygnopsis | * | * | ||||
Одой галуу | Aanser erythropus | * | |||||
Гангар хун | Cygnus cygnus | * | |||||
Хуруут хун | Cygnus olor | * | |||||
Гунгар хун | Cygnus bewickii | * | |||||
Байгалийн нугас | Anas formosa | * | II | II | * | ||
Ухаа шумбуур | Aythya baeri | * | * | ||||
Халзан ангир | Aix galericulata | * | * | ||||
Загасч явлаг | Pandion haliaetus | II | II | * | |||
Согсоот гоорбис | Pemis ptilorhynchus | II | II | ||||
Балч гоорбис | Pemis apivorus | II | II | ||||
Ямаан сүүлт нугас | Oxyura leucocephala | * | II | I,II | * | ||
Сохор илээ | Milvus migrants | II | II | ||||
Цагаан сахиа | Circus cyaneus | II | II | ||||
Хээрийн сахиа | Circus macrourus | II | II | ||||
Нугын сахиа | Circus pygargus | II | II | ||||
Наарал сахиа | Circus melanoleucus | II | II | ||||
Намгийн сахиа | Circus aeruginosus | II | II | ||||
Дорнын намгийн сахиа | Circus spilonotus | II | II | ||||
Үлэг харцага | Accipiter gentilis | II | II | ||||
Морин харцага | Accipiter nisus | II | II | ||||
Үүрсээ харцага | Accipiter badius | II | II | ||||
Шунгаач харцага | Accipiter gularis | II | II | ||||
Тарлан сар | Butio lagopus | II | II | ||||
Явлиг сар | pandion haliaetus | II | II | * | |||
Шилийн сар | Butio hemilasius | II | II | ||||
Талын сар | Butio rufinus | II | II | ||||
Ойн сар | Butio butio | II | II | ||||
Могойч лусч | Circaetus gallicus | II | II | ||||
Уулын согсооч | Spizaetus nipalensis | II | II | ||||
Ооч ёл | Gypaetus barbatus | II | II | ||||
Дэлт бүргэд | Neophron percnopterus | II | II | ||||
Нохой тас | Aegypius monachus | II | II | ||||
Ухаа хажир | Gyps fulvus | II | II | ||||
Цасны хажир | Gyps himalayensis | II | II | * | |||
Цэвдгийн ууль | Nyctea scandiaca | II | |||||
Шар шувуу | Bufo bufo | II | |||||
Явлиг ууль | Asio otus | II | |||||
Гуйвангуй ууль | Asio flammeus | II | |||||
Ердийн орволго | Otus scops | II | |||||
Ойн орволго | Otus sunia | II | |||||
Савагт ууль | Aegolius funereus | II | |||||
Хотны бүгээхэй | Athene noctua | II | |||||
Буслаг бүгээхэй | Glaucidium passerinim | II | |||||
Харсуун ууль | Sumia ulula | II | |||||
Хув бэгбаатар | Strix uralensis | II | |||||
Угалзан бэгбаатар | Strix nebulosa | II | |||||
Усны бух шувуу | Botaurus strellarus | * | |||||
Цасч дэглий | Egreetta alba | * | |||||
Халбаган хошуут | Platalea leucorodia | * | II | II | * | ||
Дорнын өрөвтас | Ciconia boyciana | * | I | II | * | ||
Хар өрөвтас | Ciconia nigra | * | II | II | * | ||
Ягаан нал | Phoenicopterus roseus | II | II | ||||
Жороо тоодог | otis tarda | ||||||
Хонин тоодог | Chlamydoties undulata | * | |||||
Азийн цууцал | Limnodromus semipalmatus | * | * | ||||
Хулан жороо | Podoces hendersoni | * | |||||
Хилэн жигүүрт | Himantopus himanfopus | * | |||||
Уран шувуу | Remiz pendulinus | * | |||||
Хургач бор | Paradoxornis heudei | * | |||||
Өгөөлөй шулганаа | Saxicola insignis | * | |||||
Эгэл хүрэлзгэнэ | Stepfopelia tirtur | * | |||||
Цагаан шонхор | Falco rusticolus | * | |||||
Шилийн шонхор | Falco pelegrinoides | I | II | ||||
Шууман шонхор | Falco subbuteo | I | II | ||||
Хайргууна шонхор | Falco columbarius | I | II | ||||
Эгэл шонхор | Falco peregrinus | I | II | ||||
Зээрд шонхор | Falco naumanni | I | I,II | ||||
Турамтай шонхор | Falco vespertinus | I | II | ||||
Хан бүргэд | Aguila heliaca | I | I,II | ||||
Цармын бүргэд | Aguila chrysaetos | II | II | ||||
Усны нөмрөг | Haliaeetus leucoryphus | II | II | ||||
Начин шонхор | Falco tinnunculus | I | II | ||||
Амарын шонхор | Falco amurensis | * | I | II | |||
Хур | |||||||
Сойр | |||||||
хахилаг | |||||||
ятуу | |||||||
Идлэг шонхор | Falco cherrug | II | II | ||||
Гургууль | Phasianus colchicus | * | |||||
Хар тогоруу | Grus monacha | * | I | II | * | ||
Цэн тогоруу | Grus vipio | * | I | II | * | ||
Өвөгт тогоруу | Anthropoides virgo | II | II | ||||
Хархираа тогоруу | Grus grus | II | II | ||||
Алаг тогоруу | Grus japonensis | I | I,II | ||||
Цагаан тогоруу | Grus leucogeranus | * | I | I,II | * | ||
Хонин тоодог | Otis tarda | * | II | II | * | ||
Жороо тоодог | Chlamydoties undulata | * | I | II | * | ||
Борцгор хотон | Pelecanus crispus | * | I | I,II | * | ||
Итэлгэн цахлай | Larus ichthyaetus | * | |||||
Реликт цахлай | Larus relicrus | * | I | I | * | ||
Цагаан сүүл өмрөг | haliaeetus albicilla | I | I,II | * | |||
Ооч ёл | Gypaetus barbatus | II | II | ||||
Талын дүн | 8 | 22 | 30 | ||||
Загас | |||||||
Цагаан амар | Ctenopharyngodon idella | * | |||||
Давх | Hypophthalmicthus molitrix | * | |||||
Тул | Hucho taiman | * | * | ||||
Шивир хилим | Acipenser baeri | * | II | * | |||
Хар мөрний хилим | Acipenser schrencki | * | II | * | |||
Үхэрдэй | Tinca tinca | * | * | ||||
Зантаахай | Mesocottus haitej | * | * | ||||
Монгол омоль | Coregonus autumnalis migratorius | * | |||||
Талын дүн | 4 | 3 | 6 | ||||
Мөлхөгч | |||||||
Тэмээн сүүл могой | Eryx tataricus | II | * | ||||
Нарийн могой | Coluber spinalis | * | |||||
Говийн нүцгэн хуруут гүрвэл | Cyrtapodion elongatus | * | |||||
Тойрмын хонин гүрвэл | Phrynosephalus helioscopus | * | |||||
Толбот могой гүрвэл | Eremias arguta potanini | * | |||||
Талын дүн | 5 | ||||||
Хоёр нутагтан | |||||||
Ногоон бах | Bufo danatensis | * | |||||
Модны мэлхий | Hyla japonica | * | |||||
Шивир гүлмэр | Salamandrella keyserlingii | * | |||||
Дорнодын мэлхий | Rana chensinsinensis | * | |||||
Талын дүн | 4 | ||||||
Дугуй амтан | |||||||
Номхон далайн могор | Lampetra japonica | * | |||||
Шавьж | |||||||
Бага тогосон өдөт эрвээхэй | Eulia pavonia | * | |||||
Аполлон | Parnassius apollo | II | |||||
Дамнуурга цэнхэр соно | Aeshna juncea mongolica | * | |||||
Шүтээн цох | Scarabaeus typhon | * | |||||
Дорнын заарт эвэрт цох | Aromia moschata orientalis | * | |||||
Эверсманны дэвүүр | Parnassius eversmanni | * | |||||
Штуббендорфын дэвүүр | Parnassius stubbendorfi | * | |||||
ФЭБ дэвүүр | Parnassius phoebus | * | |||||
Зүүн сибирийн дэвүүр | Parnassius tenedius | * | |||||
Махаон дэвүүр | Papilio machaion | * | |||||
Эгэл хошуулаг шумбуур | Macroglossum stellatarum | * | |||||
Инжирийн шумбуур | Deilephila elpenor | * | |||||
Бэр цэцэг шумбуур | Hemaris tityus | * | |||||
Голт борын шумбуур | Sphinx ligustri | * | |||||
Хөвдний үхэр хэдгэнэ | Bombus muscorium | * | |||||
Модестус үхэр хэдгэнэ | Bombus modestus | * | |||||
Спорадикус үхэр хэдгэнэ | Bombus sporadicus | * | |||||
Байгалийн үхэр хэдгэнэ | Bombus subbaicalensis | * | |||||
Их эрлэг ялаа | Satanas gigas | * | |||||
Талын дүн | 1 | 19 | |||||
Хавч хэлбэртэн | |||||||
Хар мөрний хавч | Leander modestus | * | |||||
Голын хавч | Cambaroides dauricus | * | |||||
Зөөлөн биетэн | |||||||
Дагуурын сувдан хясаа | Dahurinaia dahurica | * | |||||
Дэлт танан хясаа | Cristaria plicata | * | |||||
Сэлэнгийн тана хясаа | Anodonta sedakovi | * | |||||
Монгол тана хясаа | Middendorffinaia mongolica | * | |||||
Талын дүн | 4 |
Монгол Улсад нийт 2800 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. “Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 105 дугаар тогтоолоор батлуулж, уг хөтөлбөрийн хүрээнд ховор ургамлын удмын санг хамгаалах, тэдгээрийн тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх, үржүүлэх боломжийг судлаж байна.
Монгол орны нэн ховор 145 зүйл ургамал байдгаас 22 зүйл нь ховордож буй учир шалтгааныг зүйл тус бүрээр нь нягтлан тогтоох ажлыг хийж байна. Монгол орны нэн ховор 127 зүйл ургамлын тархацыг ургамал газар зүйн 15 тойрогт хамаарагдах аймгуудаар ялгаж, биологийн нөөцийн үнэлгээг гаргаж, түүнд тулгуурлан хамгаалалт, ашиглалтыг зүй зохистой явуулах үндэстэй.
Байгаль орчны яамнаас 2003 оны зун 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадагийг, мөн Төв аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн тойрогт 23, Монгол –Алтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15, Олон нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн гарын говьд 12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэжээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгааг тогтоон хамгаалах чиглэлийг боловсруулсан байна.
Судлаачид зах зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хулгайн бизнест орох магадлалтайг нотлож, Монгол орны ховор ургамлын жагсаалтад 8 зүйлийг оруулахаар санал боловсруулж батлуулж,37 зүйлийн ургамлыг хил гаалийн үзлэгт хамруулан мөрдөж байна. Модлог ургамал бут загийн тарьц суулгацыг тарьж ургуулах зорилгоор Их говийн дархан цаазтай газар мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлээд байна.
МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫН ЖАГСААЛТ
№ | Монгол нэр | Латин нэр |
---|---|---|
1 | Давхарацан авлис | Smelovskia bifurcata |
2 | Ацан ажигана | Stellaria dichotoma |
3 | Дунд ажигана | Stellaria media |
4 | Дэрэн ажигана | Stellaria pulvinata |
5 | Цацраган ажигана | Stellaria radians |
6 | Унжгар азаргана | Cirsium pendulum |
7 | Регелийн алаглигцэцэг | Minuartia Rregeliana |
8 | Туйлын алаглигцэцэг | Minuartia arctica |
9 | Цэх алаглигцэцэг | Minuartia stricta |
10 | Нүцгэн алтанбөөр | Chrysosplenium nudicaule |
11 | Нугараа алтантовч | Matricaria recutita |
12 | Геблерийн алтан цэгцүүхэй | Hypericum Gebleri |
13 | Гол өвсөрхүү альчинга | Butemus Junceus |
14 | Бүнгийн ангалзуур | Lagochilus Bungei |
15 | Богданы арвай | Hodreum Bogdanii |
16 | Төрөлсөг арзгана | Cousinia affinis |
17 | Бөөнөг арзгар | Sparganum glomeratum |
18 | Дагуур арц | Juniperus dahurica |
19 | Хуурамч хонин арц | Juniperus pseudosabina |
20 | Нүцгэн багваахай | Taraxacum glabrum |
21 | Турьхан багваахай | Taraxacum macilentum |
22 | Үнгээмэл навчит багваахай | Taraxacum armerifolium |
23 | Сунагар баглуур | Anabasis elatior |
24 | Зантгар бамбай | Valeriana capitata |
25 | Эмийн бамбай | Valeriana officinalis |
26 | Чуйн банга | Crepis czuensis |
27 | Дорогстайский банздоо | Saussurea Dorogostaiskii |
28 | Екатерины банздоо | Saussurea Catharinae |
29 | Клеменцийн банздоо | Saussurea Klementzii |
30 | Мөсний банздоо | Saussurea glacialis |
31 | Навчирхаг банздоо | Saussurea foloisa |
32 | Өргөн навчит банздоо | saussurea latifolia |
33 | Хурц банздоо | Saussurea acuminata |
34 | Тагийн барагжаа | Woodsia alpina |
35 | Гельцерийн башир | Dianthus Hoeltzeri |
36 | Зүүнгарын башир | Dianthus soongoricus |
37 | Ревердаттын биелэг өвс | Poa Reverdattol |
38 | Хэвтээ биелэг өвс | Poa supina |
39 | Хэнтийн биелэг өвс | Poa kenteica |
40 | Гоо ботууль | Festuca venusta |
41 | Комаровын ботууль | Festuca Komarovii |
42 | Литвиновын ботууль | Festuca Litvinovii |
43 | Дөрвөлжин бөлбөөө | Nymphaea tetragona |
44 | Барановын бөөнгөнө | Rhizoplaca Baranovii |
45 | Хавтгай навчит бударга | Suaeda jinifolia |
46 | Навчирхаг бударгана | Salsola foloisa |
47 | Ягаан үрт бударгана | Salsola rosacea |
48 | Пагдгардуу бударганцар | Climacoptera subcrassa |
49 | Халбагандуу буниас | Bunias Cochlearioides |
50 | Том үрт бурз | Galatella macrosciadia |
51 | Их бушилз | Kobresia robusta |
52 | Монгол бүйлэс | Amygdalus mongolica |
53 | Өвөр-Уралын бүрээ | Onosma transrhymnense |
54 | Дэлхээ бүүргэнэт | Pulicaria prostrara |
55 | Говийн бэрмэг | Limonium gobicum |
56 | Грубовын бэрмэг | Limonium Grubovii |
57 | Усан гагнаа | Tillaea aquatica |
58 | Комаровын ганга | Thymus Komarovii |
59 | Монгол ганга | Thymus mongolicus |
60 | Павловын ганга | Thymus Pavlovii |
61 | Ягаан ганга | Thymus roseys |
62 | Жижиг гандбадраа | Veronica perpusila |
63 | Порфирын гандбадраа | Veronica Prophyriana |
64 | Невскийн ганцаахай | Jusiella Nevskii |
65 | Алаг цэцэгт гичгэнэ | Potentilla chrysantha |
66 | Зүймэг гичгэнэ | Potentilla inbricata |
67 | Иконниковын гичгэнэ | Potentilla lkonnikovii |
68 | Норвегийн гичгэнэ | Potentilla norvegica |
69 | Регелийн гичгэнэ | Potentilla Regiliana |
70 | Элсний гичгэнэ | Potentilla arenosa |
71 | Семеновын гиш | Vicia Semenovii |
72 | Хос цэцэгт гиш | Vicia geminiflora |
73 | Япон гиш | Vicia japonica |
74 | Гөлгөр говой | Goldbachia Laevigata |
75 | Иконниковын говой | Goldbachia Ikonnikovii |
76 | Зүүнгарын гоёо | Cynomorium soongaricum |
77 | Санчирын гол гэсэр | Aster Sanczirii |
78 | Үелэг гол өвс | Juncus articulatus |
79 | Мажар гозоохой | Juncellus pannonicus |
80 | Гажиг гурив-үрт | Aulacospermum anomalum |
81 | Наалдамхай гүүн хөх | Scutellaria viscidula |
82 | Навтгар гүүн хөх | Scutellaria supina |
83 | Паулсын гүүн хөх | Scutellaria Paulsenii |
84 | Жинхэнэ доёлз | Moneses uniflora |
85 | Дөрвөн эвэрт дөрвөлж | Tetracme quadricornis |
86 | Тагийн дурваалиг | Phleum alpinum |
87 | Голөвсдүү дэвхэргэнэ | Eremogonia juncea (arenaria) |
88 | Товчин дэвхэргэнэ | Eremogonia androsacea |
89 | Цагаан дэгд | Gentiana algida |
90 | Эргийн дэгд | Gentiana riparia |
91 | Согтоонги дэрс | Achnatherum inebrians |
92 | Юлдэн ерөндгөнө | Vincetoxicum Laceolatum |
93 | Зайдуу ерхөнгө | Eremopyrum distant |
94 | Тепентиновын жав | Peucedanum terebinthaceum |
95 | Дагуур жавай | Cimicifuga dahurica |
96 | Анхилзуурархуу жавхаа | Ziziphora clinopoddioides |
97 | Алтайн жамьянмядаг | Tfollius altaicus |
98 | Ягаан жамьянмядаг | Tfollius lilacinus |
99 | Арави задарга /ацхайрс/ | Schimus arabicus |
100 | Зүүнгарын заяахай | Ligularia soongarica |
101 | Долгиолог зираа | Lactuca undulata |
102 | Этузнавчит зогдоргоно | Climatis aethusifolia |
103 | Говийн зорлог /азар/ | Calligonum gobicum |
104 | Голөвсдүү зорлог /улаан түлээ/ | Calligonum junceum |
105 | Дөл зохимон | Senecio flammeus |
106 | Өргөний зохимон | Senecio argunensis |
107 | Явааны зулзган цагаан | Oenanthe javanica |
108 | Прежевальскийн зурман сүүл | Puccinellia Przevlskyi |
109 | Гурвалсан зууч | Cardamina trifida |
110 | Том навчит зууч | Cardamina macrophilla |
111 | Цагаан цэцэгт зууч | Cardamina leucantha |
112 | Үндэслэмтгий зэгс | Scirpus radicans |
113 | Чөдөр зэллэг цэцэг | Calystegia hederacea |
114 | Мартагдсан зэллэг цэцэг | Calystegia subvolubilis |
115 | Гөлгөр ивэргэн | Herniaria glabra |
116 | Эгэл идрээ | Cichorium intybus |
117 | Эгэл исрэг | Oxalis acetosella |
118 | Гурвалжин их зул | Synurus deltiodes |
119 | Зөөлөн лавай | Astrothamnus molliusculus |
120 | Үнэгэн сүүлхэй лидэр | Sophoria alopecuroides |
121 | Ильиний лууль | Chenopodium lljinii |
122 | Цацаглаг лууль | Chenopodium chinopodioides |
123 | Цайвардуу маалинга | Linum pallescenc |
124 | Эгэл маалинга | Linum usitatissimum |
125 | Маралхай марал цэцэг | Tanacetum tanacetoides |
126 | Потанины махирс | Lycium Potaninii |
127 | Бөөн цэцэгт мийнхумс | Nepeta densiflora |
128 | Нүцгэн миинхумс | Nepeta pannonica |
129 | Өлчир мүгэз | Rhodiola algida |
130 | Туурсны наадгай | Agrostemma githago |
131 | Манин намгалж | Callitriche hermaphroditica |
132 | Сайхны намуу | Papaver saichanence |
133 | Хангайн намуу | Papaver changaica |
134 | Атамантархуу нахимдаг | Stenocoelium athamahtoides |
135 | Ахар цоморлигт нил | Viola brachysepala |
136 | Патрэны нил | Viola Patrinii |
137 | Толгодын нил | Viola collina |
138 | Шоргор нил | Viola acuminata |
139 | Эгэл нишингэ | Phragmites communis |
140 | Зэгслиг нуудгай | Crypsis schoenoides |
141 | Сүүдрийн ойн цагаан | Moehringia umbrosa |
142 | Бохир ортууз | Oxytropis sordida |
143 | Горбуновын ортууз | Oxytropis Gorbunovii |
144 | Комаровын ортууз | Oxytropis Komarovii |
145 | Крыловын ортууз | Oxytropis Krylovii |
146 | Ладыгины ортууз | Oxytropis ladyginii |
147 | Монгол ортууз | Oxytropis mongolica |
148 | Нарийн ортууз | Oxytropis tenius |
149 | Сапожниковын ортууз | Oxytropis saposhnikovii |
150 | Сутайн ортууз | Oxytropis sutaica |
151 | Сэлмэн ортууз | Oxytropis falcata |
152 | Хоёр цэцэгт ортууз | Oxytropis diantha |
153 | Арзгар оточ өвс | Bunium capillifolium |
154 | Цөлийн өнчинцэрэв | Krylovia eremophila |
155 | Шар саахуу цэцэг | Nuphar lutea |
156 | Дэвүүр үрт сагай | Pugionium pterocarpum |
157 | Крыловын садагнагва | Lophanthus Krylovii |
158 | Бунгийн салаагана | Chorispora bungeana |
159 | Бушийн сараана | Lilium buschianum |
160 | Потанины сараана | Lilium Potaninii |
161 | Альбертийн сарнай | Rosa Albertii |
162 | Беггерийн сарнай | Rosa beggeriana |
163 | Хавтгай хатгуурт сарнай | Rosa platyacantha |
164 | Монгол сиймбий | Batrachium mongolicum |
165 | Кауфманы сиймбий | Batrachium Kauffmanii |
166 | Монгол сиймхийлэг | Melandrium mongolicum |
167 | Шивүүрт сондуут | Acanthophillum pungens |
168 | Алтайн сонгино | Allium altaicum |
169 | Максимовичийн сонгино | Allium maximoviczii |
170 | Цагаан цэцэгт сонгино | Allium galanthum |
171 | Эмгэн сонгино | Allium condesatum |
172 | Сэвгүй сорвоо | Calamagrostis inexpansa |
173 | Турчаниновын сорвоо | Calamagrostis Turczaninovii |
174 | Нэлмэгэр сунараа | Asperula humifusa |
175 | Хадны сунараа | Asperula saxicola |
176 | Арзгар сухай | Tamarix hispida |
177 | Тагийн сүүт өвс | Euphoridia alpina |
178 | Сөөгөнцөр сүхлээ | Segurinega sufruticosa |
179 | Комаровын тавансалаа | Plantago Komarovii |
180 | Нам тайжийн жинс | Echinops nanuls |
181 | Толгойрхог тайр | Gypsophila cephalotes |
182 | Грубовын тарваган шийр | Thermopsis Grubovii |
183 | Монгол тарваган шийр | Thermopsis mongolica |
184 | Урт буурцагт тарваган шийр | Thermopsis longicarpa |
185 | Үсхий тарваган шийр | Thermopsis hirsutissima |
186 | Ширэнгийн тарна | Polygonum dymetorum |
187 | Днеприйн тахилж | Middendorfia borysthenica |
188 | Том үрт тольт өвс | Calutzkya macrocapra |
189 | Жинхэнэ том үрт | Megacapraea megalocarpa |
190 | Тагийн тосондой | Pinguicula alpina |
191 | Монгол тост | Brachanthemum mongolicum |
192 | Ледебурын төлөгч-өвс | Achillea ledebourii |
193 | Шоргор төлөгч-өвс | Achillea acuminata |
194 | Таван судалт төмөрдээ | Lathyrus quinquenervius |
195 | Нугын туйпланцар | Phlomis pratensis |
196 | Халхын голын тунхуу | Chrysanthemum chalchingolicum |
197 | Зүүнгарын тутаргалж | Piptatherum songaricum |
198 | Жижиг жимст тэмээлж | Camelina microcapra |
199 | Нугын тэшиг | Tretocarya pratensis |
200 | Анхил улаагана | Ribes fragrans |
201 | Анхилуун улаагана | Ribes graveolens |
202 | Арзаахай улаагана | Ribes hispidulum |
203 | Элдэв үст улаагана | Ribes heterotrichum |
204 | Анхил цагаан улалж | Carex laliacea |
205 | Бага улалж | Carex parva |
206 | Сэлэнгийн улалж | Carex selengensis |
207 | Туулайн улалж | Carex leporina |
208 | Цагаан улалж | Carex alba |
209 | Бротерусын улбуудай | Cortusa brotheri |
210 | Дайрт унаган сүүл | Schizahne callosa |
211 | Хөвдөг усан хөрш | Potamogenton natans |
212 | Гялгар усан хөрш | Potamogenton lucens |
213 | Моохоодуу усан хөрш | Potamogenton obtusifolius |
214 | Уртхан усан хөрш | Potamogenton praelongus |
215 | Бяцхан цэцэгт хависгана | Scorzonera parviflora |
216 | Грубовын хависгана | Scorzonera Grubovii |
217 | Маалингадуу хавталж | Meniocus linifolius |
218 | Гоо хадаасгана | Centaurium pulchellum |
219 | Лозелийн хамбий | Sisymbrium Loeselii |
220 | Өргөсхөнт хамбий | Sisymbrium subsprinescens |
221 | Алтайн хамбил | Draba altaica |
222 | Олон толгойт хамбил | Draba multicept |
223 | Сибирь хамбил | Draba sibirica |
224 | Тэмээн харгана | Caragana spinosa |
225 | Зарзаахй харцгана | Hieracium enchioides |
226 | Маалинган навчит хасалгана | Diarthron linifolium |
227 | Ломоносовын хасзул | Olgaea Lomonosovii |
228 | Налчгар хайрст хогорзул | Centurea adpressa |
229 | Нүцгэн хонгорзул | Centaurea calva |
230 | Хүрэн хонин зажлуур | Linaria hepatica |
231 | Зэгэл хоногбудаа | Setaria glauca |
232 | Хангайн хонхлой | Adenophora changaica |
233 | Ерөндөг хорс | Aconitum anthoroideum |
234 | Комаровын хорс | Aconitum Komarovii |
235 | Говийн хотир | Zygophyllum gobicum |
236 | Кашгар хотир | Zygophyllum kaschgaricum |
237 | Орхигдмол хотир | Zygophyllum neglectum |
238 | Өдлөг хотир | Zygophyllum sianum |
239 | Өргөн навчит хотир | Zygophyllum latifolium |
240 | Шовгор хотир | Zygophyllum mucronatum |
241 | Нохойн хэлэрхүү хотой | Leonurus panzerioides |
242 | Ижлийн хошоон | Melilotus Wolgicus |
243 | Цагаан хошоон | Melilotus albus |
244 | Мөлхөө хошоонгор | Trifolium repens |
245 | Потанийн хөвдөл | Cetraria Potatninii |
246 | Дагуур хөвөнцөр | Epilobium dahuricum |
247 | Үсхий хөвөнцөр | Epilobium hirsutum |
248 | Будгийн хөхөргөнө | Isatis tinctoria |
249 | Хавтагнавчит хөхтолгой | Eryngium planum |
250 | Барзгартүрүүт хувиланги | Pedicularis dasystachys |
251 | Цуулбар хувиланги | Pedicularis fissa |
252 | Шөмбөгөр хувиланги | Pedicularis proposcidea |
253 | Гажиг хулсанз | Arundinella hirta |
254 | Далжгар хумилж | Alchemilla cyrtopleura |
255 | Крыловын хумилж | Alchemilla Krylovii |
256 | Мөлгөр хумилж | Alchemilla hebescens |
257 | Павловын хумилж | Alchemilla pavlovii |
258 | Хангайн хумилж | Alchemilla changaica |
259 | Сибирь хундгана | Adonis sibirica |
260 | Алтайн хунчир | Astragalus altaicus |
261 | Байтагийн хунчир | Astragalus baitagensis |
262 | Гранитовын хунчир | Astragalus granitovii |
263 | Грегорын хунчир | Astragalus gregorii |
264 | Дани хунчир | Astragalus danicus |
265 | Дэрвээн хунчир | Astragalus squarrosa |
266 | Жимийн хунчир | Astragalus dshinensis |
267 | Курчум хунчир | Astragalus kurtschumensis |
268 | Үнэгэн хунчир | Astragalus vulpinus |
269 | Хангайн хунчир | Astragalus changaicus |
270 | Хөөнгөбуурцагт хунчир | Astragalus physocarpus |
271 | Ширүүн хунчир | Astragalus scabristiformus |
272 | Сормост хургалж | Eragrostis cilianensis |
273 | Хуурамч /марцны/ хурганчих | Rumex pseudonatronatus |
274 | Сибирь хуш | Pinus sibirica |
275 | Цөөнмөчирт хэрээн нүдэн | Asparagus oligoclonus |
276 | Төрөл хялгана | Stipa consanguinea |
277 | Улбар хялгана | Stipa rubens |
278 | Цөлийн хялгаст | Strigosella africana |
279 | Дэгнүүлтэйхэн цагаансуль | Elymus praecaespitosus |
280 | Өндөр цагаансуль | Elymus exelsus |
281 | Памир цагаансуль | Elymus pamiricus |
282 | Федченкогийн цагаансуль | Elymus Fedtshenkoi |
283 | Давсны цахилдаг | Iris halophila |
284 | Юнатовын цомбогоно | Microstigma Junatovii |
285 | Толбот цэгцээхэй | Achyrophorus maculatus |
286 | Яагаан цээнэ | Paeonea anomala |
287 | Арзгар жимст чоногоно | Jurinae chaetocarpa |
288 | Гендерсоны чонохор | Poacynum Hendersonii |
289 | Гашуувтар цэсэнцэр | Solanum depilatum |
290 | Бөхөөн чонын өргөс | Carduus nutans |
291 | Охоотын чөдөр өвс | Atragena ochotensis |
292 | Сибирь чулуудай | Petrosimonia sibirica |
293 | Литвиновын чулуудай | Petrosimonia Litwinovii |
294 | Ботуульхай шагшуурга | Scholochloa festucacea |
295 | Нүцгэн үрт шадалзай | Rochelia leiocarpa |
296 | Каспийн шарбударгана | Kalidium caspicum |
297 | Боргоцойлог шаргас | Halocnemum atrobilaceum |
298 | Алатив шиваантиг | Pyretherum alatavicum |
299 | Гоё шиваантиг | Pyretherum pulchrum |
300 | Хангайн шиваантиг | Pyretherum changaicum |
301 | Саглагар шивэл | Equisetum ramosissimum |
302 | Цоохор шивэл | Equisetum variegatum |
303 | Нэг наст шивэрс | Lucopodium annotinum |
304 | Дагуур шимэрс | Hedysarum dahuricum |
305 | Бөхөгөр шогшрого | Melica nutans |
306 | Бүрсгэр шорно | Frankenia pulverulenta |
307 | Тэнгисийн шүдэлж | Najas marina |
308 | Их шүүдэргэнэ | Chelidonium majus |
309 | Нүцгэн шүхэргэнэ | Chelidonium denudatum |
310 | Монгол шээргэнэ | Silene mongolica |
311 | Жинхэнэ эвэр үрт | Carpoceras ceratocarpum |
312 | Шивүүрт эмгэн шилбэ | Atraphaxis spinosa |
313 | Нягт эмгэншилбэ | Atraphaxis compacta |
314 | Грубовын эрхэнцэг | Torularia grubovii |
315 | Ганган юлт | Goniolimon callicomum |
316 | Говийн ялгуунцэцэг | Cleome gobica |
317 | Гэрцэгт ягаалзай | Braya siliquasa |
318 | Азийн төлөгч өвс | Achillea asiatica |
319 | Хар хорс | Aconitum turczaninowii |
320 | Элсний цулхир | Agriophyllum pungens |
321 | Шулуун сонгино /гогод/ | Allium linaria |
322 | Анхил сонгино /гогод/ | Allium odorum |
323 | Шувуун хөл /сарвуун/ | Allium anisopodium |
324 | Халиар ссонгино | Allium victorialis |
325 | Цагаан шаваг | Artemisia rutifolia |
326 | Хар шаваг /сайхан шаваг/ | Artemisia santolinifolia |
327 | Монгол хунчир | Astragalus mongolicus |
328 | Пагдгар бадаан | Bergenia crassifolia |
329 | Илдэн ишүүгэн | Cacalia hastate |
330 | Жижиг жимст сархи | Camelina microcarpa |
331 | Феддийн аргамжин цэцэг | Cistanche feddina |
332 | Цагаан яргай | Cormus alba |
333 | Час улаан долоогоно | Crataegus sanquinea |
334 | Нангиад зээргэнэ | Ephedra sinica |
335 | Сахлай дигд | Gentiana barbata |
336 | Урал чихэр өвс | Glycyrrhiza uralensis |
337 | Өргөст тошлой | Grossularia acicularis |
338 | Сэрхэн хөхөө цэцэг | Gymnadenia conopsea |
339 | Зайдуу өдлөг нүцгэн үр | Gymnocarpium remotepinnatum |
340 | Хадны нүцгэн үр | Gimnocarpium robertianum |
341 | Сиймхий цэгцүүхэй | Hypericum perfoliatum |
342 | Шар цахилдаг | Iris flavissima |
343 | Потанины цахилдаг | Iris potanini |
344 | Алтайн далан хальс | Lonicera altaica |
345 | Өрөл | Malus baccata |
346 | Урт навчит балгана | Murycaria longifolia |
347 | Өргөст ортууз | Oxytropis aciphilla |
348 | Үнэгэн сүүлхэй тарна | Polygonum alopecuroides |
349 | Хурган мэхээр | Poligonum viviparum |
350 | Дэрэвгэр жиргэүү | Saposhnikovia paricata |
351 | Байгаль гүүн хөх | Scutellaria baicalensis |
352 | Үлдэн могойн идээ | Sedum aizoon |
353 | Сибирь ерөндгөнө | Vincetoxicum sibiricum |
354 | Эгэл бавран | Pteridium aquilium |
355 | Нарсны төрлийн модны үр |
“Байгалийн амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг таслан зогсооход иргэн хүний үүргээ биелүүлж, амьд байгалиа хайрлан хамгаалахыг уншигчдаасаа уриалж байна.
Г.Эрдэм
Эх сурвалж: www.undesten.mn