ХХАА-н сайд Р.Бурмаа Төв аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцлоо

_aimag_150414144225ХХААЯ-наас тариаланчдын зөвлөгөөнийг тухайн аймгуудад нь зохион байгуулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замыг хамтдаа зөвлөлдөж байгаа билээ. Дорнод аймгаас эхэлсэн энэхүү зөвлөгөөн тариалан бүхий бүс нутгуудад үргэлжилсээр байна.
Энэ сарын 10-нд Төв аймгийн тариаланчдын завлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ХХАА-н сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг, УИХ-ын БОХХАА-н байнгын хороон дарга С.Батболд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
11118067_973707655982198_2034020800_nСайд Р.Бурмаа салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого чиглэл мөн хүнсний буудайн арилжааны мэдээллийг тариаланчдад өгч, санал бодлыг нь сонслоо.
“Сүүлийн үед тариалан эрхлэгчдийн зүгээс багагүй асуудал гарсан. Гэхдээ үүнийг дэвэргэж, улам асуудал үүсгэлгүй харилцан ойлголцож, хаврын тариалалтаа эхлүүлэх хэрэгтэй. Бид ажлаа эхэлж байж, асуудал намжих эхлэл болно” гэж зөвлөгөөнд оролцсон тариаланчдын төлөөлөгчид хэлж байлаа. Мөн зөвхөн улаан буудай тариалалт биш төмс, хүнсний ногоо, мал аж ахуйн салбарыг ч хэрхэн хөгжүүлэх тухай саналаа тэд хэлсэн.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …