Аавуудын баярын өдрийг тохиолдуулан үрээ гэсэн сэтгэлтэй Монголын мянга мянган аавуудаа баярын мэнд хүргэе.
Цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд
Цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж л суух уяхан сэтгэлт
Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхах хэрнээ
Аргадаж тайвшруулаад л дагаад мэлмэрч суух уяхан сэтгэлт
Аав минь дээ.
Хэлсэн хатуу үгэнд тань гомдож тунимаар байвч
Хэтдээ биднийгээ хат суулгаж байгааг мэдэх юм хойно.
Хааяахан зэмлэхэд нь гомдож тунирхмаар санагдавч
Хэрэг нь биднийхээ л төлөө гэдгийг мэддэг юм хойно.
Зэмлэл , сургаалиас нь залхаж зугтмаар байвч
Зүггүйхэн үрсээ ухааруулж байгааг мэдэх юм хойно.
Амьдралд сургах хатуухан зангаас нь халшравч
Алс нь бидний л төлөө гэдгийг мэддэг юм хойно.
Аяа, аав минь та алхам бүрдээ
Алсын хараа, холч ухаанаараа
Анхилхан үрсээ залуурдах юм даа.
Ай, уяхан ухаант аав минь…