Tag Archives: мэндчилгээ

December, 2017

  • 12 December

    “Глобал Удирдагч” дээд сургуулийн 10 жилийн ойн мэндчилгээ

    Монголын дээд боловсролын салбарт өөрийн гэсэн сургалтын өвөрмөц арга барил,  зарчим, чиг хандлагаараа ялгарч, “Дэлхийн боловсролыг Монголд”  түгээх уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн “Глобал Удирдагч” дээд сургуулийн 10 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. “Глобал Удирдагч” дээд сургууль нь 2007  онд үүсэн байгуулагдсан бөгөөд анх Гадаад хэлний сургалт, санхүү  эдийн засгийн мэргэжлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагаа явуулж байсан …

November, 2016

  • 25 November

    Мэндчилгээ

    Дэлхий дахинаа  Монгол улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан   өдрийн 92 жилийн ой тохиож байна. 1924 оны 11 сарын 26-ны  энэ өдөр тухайн цаг үеийн нөхцөл байдал хүндхэн байсан ч өвөг дээдсийн холч ухаан, зүтгэлийн үр дүнд  анхдугаар Үндсэн хуулиа баталж,  тусгаар тогтносон Монгол улсыг тунхаглан зарласан юм. Энэ л өдрөөс эхлэн буурал түүхийн нугачаанд буурай хөгжилтэй явж ирсэн …

October, 2016

  • 28 October

    Нийслэл хотын 377 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол Улсын нийслэлийн хүндэт иргэдээ Бидний хойч ирээдүй хүүхэд багачууд, Улаанбаатарын бахархал болсон залуучууд, өнөөгийн хотыг өдий зэрэгт хүргэж, дэлхийд дансалсан ахмадууд Та бүхэндээ Нийслэл хотын 377 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого  хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд 100 хоног өнгөрчээ. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулж, бидэнд итгэл хүлээлгэсэн иргэдийнхээ …

May, 2016

  • 3 May

    Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ

    Эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн эзэд, хэвлэлийн эх чөлөөний үр шимийг хүртэгч нийт иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг ЮНЕСКО-гоос “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон зарласнаас хойш 23 жил өнгөрсөн байна. Энэ өдрийг хэвлэл мэдээллийн салбар бүрт ажиллаж буй сэтгүүлчид өргөн дэлгэр тэмдэглэдэг уламлжлал хэдийнэ тогтжээ. Монгол Улсын сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчид …

April, 2016

  • 8 April

    Д.Доржпүрэв: Төв аймагт зуун дамнан яригдсан ч хийгдэж чадаагүй бүтээн байгуулалтуудыг Ардчилагчид хийж чадлаа

    Ардчилсан нам байгуулагдсаны 26 жилийн ой улс орон даяар 4-дүгээр сарын 7-ны өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Төв аймгийнхны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн  бүтээн байгуулалтын ажлаа тайлагнасан, намын алдартануудаа шагнаж урамшуулсан, ирэх жилүүдэд хийж бүтээх ажлаа хэлэлцсэн ажил хэрэгч хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр баярын хурлыг нээж  Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэвийн АН-ын 26 жилийн ойн …

  • 7 April

    Мэндчилгээ

    Ардчилсан хувьсгал ялсны 26 жилийн ойн баяр  энэ өдөр тохиож байна. Ардчилал бол  иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, баялаг бүтээх,  хөдөлмөрөө бүтээлчээр, үнэлүүлэх, сайн сайхан  амьдрах бололцоог иргэнд олгосон төрийн байгуулал юм. Монголчууд бид ардчилалд шилжээд 26 жилийн нүүрийг үзэж, алдаа оноотой ч гэсэн ардчилалыг бэхжүүлж баталгаажуулсан он жилүүдийг үдэж байна. Ардчилсан улс орны …

March, 2016

  • 18 March

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах хүндтэй албанд зүтгэж буй генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, гэрээт цэргийн албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Зэвсэгт хүчин эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болж ирсэн баялаг түүхтэй …

January, 2016

  • 1 January

    Мэндчилгээ

    Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй иргэд, хэрэглэгч, харилцагчиддаа ирж буй шинэ оны мэнд хүргэе! Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 400 гаруй шатахуун түгээх станцаараа дамжуулан алслагдсан сум суурин газарт хүрч ажиллан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ирлээ. Үүний сацуу Петровис компаний хөрөнгө оруулалттай Петроматад компани Англи улсын BG групптэй гэрээ байгуулан газрын тосны хайгуулын ажлыг эрчимтэй эхлүүлээд байгааг …

August, 2015

  • 14 August

    Мэндчилгээ

       

  • 8 August

    Уяхан аав минь… /шүлэг/

    Аавуудын баярын өдрийг тохиолдуулан үрээ гэсэн сэтгэлтэй Монголын мянга мянган аавуудаа баярын мэнд хүргэе. Цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд Цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж л суух уяхан сэтгэлт Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхах хэрнээ Аргадаж тайвшруулаад л дагаад мэлмэрч суух уяхан сэтгэлт Аав минь дээ. Хэлсэн хатуу үгэнд тань гомдож тунимаар байвч Хэтдээ биднийгээ хат суулгаж байгааг мэдэх …

July, 2015

  • 9 July

    МАН-ын даргын мэндчилгээ

     Элэг нэгт ахан дүүс ээ !   Эрхэм хүндэт наадамчид аа ! Та бүхэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бидний өвөг дээдэс найман зууны тэртээ Их Монгол Улсыг тунхаглан зарлаж, эрийн гурван наадмыг төрт ёсны уламжлалт баяр цэнгүүн болгон тэмдэглэж эхэлснээс хойш олон жарныг элээжээ. Үндэсний …

  • 9 July

    Мэндчилгээ Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар дэлгэр сайхан наадахыг үе үеийн төмөр замчиддаа хүсэн ерөөж байна. Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлээр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН өдөр ирэх бүр өөдлөн дэвжиж явна. Монголчууд бид наадмаараа билэгтэй …

June, 2015

  • 11 June

    Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Шадар сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

    Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан улсын байцаагч, ажилтан, албан хаагчид, гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний хамтын хүчин чармайлтын дүнд хяналтын байгууллагын үйлчилгээ, цар хүрээ жил ирэх тусам бэхжин, үр дүнг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хүртэж байгааг цохон тэмдэглэе. Мэргэжлийн хяналтын байгууллагын …

  • 1 June

    Энхрий бяцхан үрс, элбэрэлт ачтан ээжүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэе

    Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан   Эх үрсийн баярын өдрийн мэндийг өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсдээ хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. Ugluu.mn

May, 2015

  • 29 May

    УИХ–ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Хүүхдийн аз жаргал, ирээдүйн сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, мэдлэг, оюунаа зориулж ирсэн үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бүх хүүхдүүд, нийт ард иргэддээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн болон Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй сэхээтэн залуусын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” …