Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ

13162212_952403661544423_814027259_n_5739814042Эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн эзэд, хэвлэлийн эх чөлөөний үр шимийг хүртэгч нийт иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг ЮНЕСКО-гоос “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон зарласнаас хойш 23 жил өнгөрсөн байна. Энэ өдрийг хэвлэл мэдээллийн салбар бүрт ажиллаж буй сэтгүүлчид өргөн дэлгэр тэмдэглэдэг уламлжлал хэдийнэ тогтжээ.

Монгол Улсын сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчид улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ардчилалын дуу хоолой болж явсан түүхтэй. Монголын өдөр тутмын ууган хэвлэл “Монголын үнэн” сонины анхны дугаар 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд хэвлэгдэн гарсан бөгөөд ард түмнийхээ санаа бодлыг эх орон газар шороогоо эрхэмлэх их үйлсэд уриалан дуудсан юм.

 1990 оны цагаагчин морин жилийн ардчилсан хувьсгалын анхны дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид анх хүргэж байсан.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх” Монгол Улсын иргэний эрх чөлөөг баталгаатай хангах, мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг эдлүүлэх үндсэн нөхцөл нь хэвлэлийн эрх чөлөө гэдэгтэй хэн ч маргахгүй буйзаа.

Сэтгүүлчид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал хаагдмал, боогдмол болж байгаа нь ардчилсан нийгэмд байж болшгүй үйлдэл гэдгийг энд зориуд цохон тэмдэглье. Сүүлийн жилүүдэд үнэнийг хамгаалсан, худлыг илчилсэн сэтгүүлчид нэр төрөөрөө хохирч, ял шийтгүүлж байгаад харамсч байна.

Сэтгүүлч Та бүхэн нийгмийг эрүүл, зөв замд хөтөлдөг. Монгол Ардын Нам Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд байнга анхаарч ирсэн, цаашид ч хүчин чармайлт гаргах болно.

Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт зүтгэж яваа та бүхэндээ “ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ”-ний өдрийн мэндийг хүргэж үг нь мэргэн, үзэг нь хурц, амьдрал нь аз жаргалаар дүүрэн, ажил хөдөлмөр нь амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ ТӨРИЙН НОЁН НУРУУ ТӨВШИН БАЙГ.

 УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА  М.ЭНХБОЛД

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …