Архангай аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түтгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх, шийдвэрлэх, илрүүлэлтийн түвшинг ахиулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан, ЭБШХ-ийн 205.1.2-т заасан үндэслэлээр түтгэлзүүлсэн хэргүүдэд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол, этгээдүүдийн хаяг байршлыг тогтоон, олж баривчлах, үйлдэгдэж байгаа орон байр болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эрчимжүүлэлт” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд зохион байгуулж байна.
“Эрчимжүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөрийн дагуу 2 өдөр зохион байгуулlаа.
Сургалтаар хэсгийн төлөөлөгч нарт гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тасаг албадын дарга, ахлах байцаагч нар хичээл сургалт орсон юм.