Tag Archives: Архангай аймаг

May, 2016

  • 16 May

    Хавдарын эсрэг аянд Архангайчууд нэгдлээ

    Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аян Архангай аймагт 2013 оноос эхлэн хэрэгжиж 3000 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийснээс хавдрын урьдал эмгэгтэй 78 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгээс ХСҮТ-рүү шилжүүлсэн байна. Энэ жилийн хувьд ХСҮТ-ийн  эхо, дуран, эмэгтэйчүүд, хөнгөвчлөх эмчилгээ, мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Архангай аймагт 7 хоног үзлэг, эмчилгээ, оношилгоо, сургалтыг зохион байгуулах юм. Аяныг …

April, 2016

  • 8 April

    Архангай аймагт 120 өрх байрныхаа түлхүүрийг гардан авлаа

    Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн 120 өрх түлхүүрээ гардан авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх аймагт өнгөрсөн арванхоёрдугаар сард айлчилсан. Тэр үед иргэд нь баригдаад жил гаруй болсон ч нэг ч айл ороогүй байсан гурван блок 120 айл бүхий орон сууцыг түрээсийн нөхцөлтэйгээр хамруулж өгөхийг хүссэн. Тэрхүү хүсэлт нь ийн өнөөдөр биеллээ оллоо. Гэхдээ зөвхөн Архангайчууд …

March, 2016

  • 25 March

    Д. Бат-Эрдэнэ: Биднийг хэрхэн ажилласаныг ард түмэн үнэлж, дүгнэх учиртай

    Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. – ХӨГЖЛИЙН СУУРЬ БОДЛОГОО ЗӨВ ТАВИХ НЬ ЧУХАЛ – -Энэ өвөл цас их унаж малчид хатуухан хавартай золгож байна. Танай нутагт хаваржилт ямар байна вэ? -Архангай аймгийн хэмжээнд 4,5 сая толгой мал өвөлжсөн. Манай  зарим сумдын хувьд хүндхэн өвлийг давлаа. Тухайлбал Цахирхангай, Тариат, Өндөр-Улаан, Чулуут зэрэг сумдаар явж байхад одоо ч цас ихтэй хүндхэн …

  • 4 March

    Архангай: Томилолтоос төрсөн сэтгэгдэл

    Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн болоод бараа бүтээгдэхүүний тусламж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг  тус аймгийн Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Хашаат сумдад ажиллаа. Аймгийн зүүн урд сум болох Хашаат сумын Номгон баг хаваржилт хүндэрч бод мал ихээр хорогдож байна. Нийт 11 удаагийн их бага …

  • 4 March

    Архангай аймагт тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргажээ

    Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архангай  аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ захирамж гаргажээ. Тус захирамжийн хүрээнд Архангай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бү хтөрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2015 оны 3 сарын 03-ны өдрийн 17:00 цагаас  3 сарын 04-ны өдрийн 17:00 цаг хүртэл түр зогсоохоор болсон байна. А.Мандуул

February, 2016

  • 27 February

    Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

    Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ Монгол улсын Ерөнхий сайдыг өнгөрсөн 12 дугаар сард Архангай аймагт албан томилолтоор ажиллахад ТОСК-ын барьсан 120 айлын орон сууцыг түрээсийн хөнгөлттэй хөтөлбөрт хамруулж өгөхийг аймгийн удирдлагууд хүссэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан уг хөтөлбөрийн журам өчигдөр /2016.02.24 / батлагдлаа. Засаг дарга …

  • 27 February

    Архангай аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна

    Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 2015 онд нөөцөлсөн аймгийн өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр хуваарилах шийдвэр гарлаа. Архангай аймгийн Хангай, Тариат, Цахир, Чулуут, Өндөр-Улаан сумдад цагаан зудтай, цас ихээр орсон тал газраа 15-20 см хунгарлаж, шуурсан газраа 20-30 см хүрч, хөрлөн хатуурч малын бэлчээргүй болоод байна. Агаарын хэм 30-45 хэм хүртэл хүйтэрснээс өвөлжилт, …

  • 27 February

    2016 онд ажлын байрыг нэмэгдүүлнэ

    Архангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийнхээ нээлтийг хийж иргэдэд мэдээлэл түгээлээ.  Төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлэхээ аймгийн удирдлагууд хэлж байлаа. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсанаар Архангай аймагт 7 хөтөлбөр, 1 төсөл арга хэмжээ энэ онд хэрэгжих юм. Төсөл хөтбөлбөрт хамрагдах хүсэлтэй маш олон иргэд төслийн шаардлага, банкны шалгуурт …

October, 2015

  • 14 October

    Архангай аймгийн удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээжээ

    Сүүлийн үед төрийн албаны танхайрал нийгэмд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. Хамгийн саяхны жишээ гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар “Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна. Тус …

August, 2015

  • 21 August

    Архангайн цагдаагийн газраас “Эрчимжүүлэлт” арга хэмжээг зохион байгуулав

    Архангай аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түтгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх, шийдвэрлэх, илрүүлэлтийн түвшинг ахиулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан, ЭБШХ-ийн 205.1.2-т заасан үндэслэлээр түтгэлзүүлсэн хэргүүдэд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол, этгээдүүдийн хаяг байршлыг тогтоон, олж баривчлах, үйлдэгдэж байгаа орон байр болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эрчимжүүлэлт” нэгдсэн …

  • 20 August

    Архангай аймгийн Эрүүл мэндийн газар 90 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

    Архангай аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээ 1921 онд жанжин Сүхбаатарын гарын үсэг бүхий шийдвэрээр“Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” нэртэйгээр Эрүүл мэндийн мэргэжлийн алба анх үүсэн байгуулагдсан цагаас хойш тус аймгийн эрүүл мэндийн салбар есөн арван жилийн баялаг түүхийг бүтээгээд байна.     Энэхүү ойн арга хэмжээнд Эрүүл мэнд спортын яамны Төрийн захиргааны удирдлагын …

  • 11 August

    Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ШУА-ын Түүх Архелогийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ШУА-ын Түүх Архелогийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Монгол Монакогийн хамтарсан “Хойд тамир – Хүннү” төслийн удирдагч Жером Магай Хойд тамирын хөндий, Баянцагааны хөндий, Авдархад,Гол мод бүхий нутагт орших чулуун зэвсгийн суурин, хүрэл, түрүү төмрийн үеийн булш, Хүннүгийн язгууртны булшийг судлах архелогийн ажлаа Засаг даргад танилцууллаа. Монако улсын нэн эртний хүн судлалын мүзейтэй хамтран ажиллаж …

  • 11 August

    Наадам, ламаар нутгаа “гоёсон” улс төрч

    Өнөөгийн улс төрчид  наадмаас наадам хэсэн  “гоёдог”  болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Иргэдээсээ тасарсан гоё ганган дээл өмсөж, эхнэр хүүхдээ  дагуулан наадмаас наадам хэсэж яваа улс төрчдийг бид бишгүй л харсан. Тэгвэл сонгууль ойртох тусам  хутагт хувилгаад, лам гэгээнтнийг  “түшиж”, тэднээс салахаа больсон улс төрчид олширч эхлэжээ.  Ийм нэг жишээ Архангай аймгийн Эрдэнэмандал суманд болжээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 90 жилийн ойг …

July, 2015

  • 20 July

    Цэнхэрмандал сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

    Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн  одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус суманд хүрэлцэн очиж гардуулж өгсөн юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …

January, 2015

  • 3 January

    Архангай аймаг хамгийн олон малтай аймаг болжээ

    2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГООР 51 САЯ 980 МЯНГА 926 ТОЛГОЙ МАЛ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТООЛОГДЛОО.   Нийт малын тоогоор Адуу Үхэр № Тоо № Тоо № Тоо 1 Архангай 4 292 768 1 Төв  330 971 1 Архангай  502 507 2 Төв 4 181 510 2 Архангай  303 921 2 Хөвсгөл  355 371 3 Хөвсгөл 4 156 821 3 …