Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрх хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм. Төвийн бүсийн эрчим хүчний системд нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон-Уул, Хэнтий гэсэн 13 аймаг харьяалагддаг. Тиймээс нийслэлээс гадна дээрх 13 аймгийн гэр хорооллын иргэд шөнө хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой юм.