Д.Батжаргал: “Аравт”-ын системийн чинадад агуу том утга санаа, монгол менежментийн ухаан нуугдаж байна

12644809_1058919720795835_1980395883741923897_nӨнгөрсөн ням гарагт  Монгол-Япон төвийн бизнес курсын  2014-2015 оны XIII  төгсөлтийн хэсэг залуус нэгдэн “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор сургалт, арга хэмжээ  зохион байгуулсан юм.  Эдгээр залуус нэгдэн “Аравт – бизнесийн нэгдэл” ТББ-ыг байгуулсан төдийгүй энэхүү байгууллага дээрээ тулгуурлан Япон улсын хөгжлийн “нууц”-ыг эх орондоо нутагшуулах, төрийн болон төрийн бас байгууллагын  хөгжлийг урагшуулах чиглэлд  судалгаа хийх, сургалт явуулах, шийдэл гаргаж өгөх чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

Тус сургалт арга хэмжээний үеэр  “Аравт – бизнесийн нэгдэл” ТББ-ын УЗ-ийн дарга  Д.Батжаргалтай ярилцлаа

– Өнөөдөр болж байгаа энэхүү арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч –

– Өнөөдрийн арга хэмжэ бол үндсэндээ бид нар 2014-2015 онд Монгол-Япон төвийн Бизнесийн үндсэн сургалтыг төгссөн нэг ангийнхан бүтэн жил гаруй буюу 16 сарын хугацаанд тасралтгүй бие биентэйгээ хамт байж суралцсаны дараагаар  Монгол улсын  өнөөгийн нийгэм эдийн засгийн асуудлуудыг анхаарч үзээд цаашдаа дан ганцаараа, нэг нэгээрээ бизнесээ явуулах нь  үр дүн багатай хэрэг юм байна, үүний оронд хамтраад, баг хамт  олноороо хөгжлийн төлөө урагшлая гэсэн санаан дээр ерөнхийдөө нэгдэж, сэтгэл итгэлээ төвлөрүүлж ажиллахаар болсон юм. Үүний тулд бид зохион байгуулалтанд орж  дундаасаа ажлын хэсэг гарган албан 45 хоногийн хугацаанд үеэр   “Аравт – бизнесийн нэгдэл” ТББ-ыг албан ёсоор байгуулаад өнөөдөр анхны хурал, сургалтын арга хэмжээгээ зохион байгуулж байна. Манай байгууллагын үндсэн концевци бол “Аравт” гээд нэг талдаа цэргийн юм шиг боловч нөгөө талдаа Монголчуудын Менежментийн асар том ухаанд төвлөрөн үйл ажиллагаага явуулна гэж хэлж болно. Ер нь өмнө нь Монголчууд бид Аравтын системийг зөвхөн цэрэг армийн зохион байгуулалт талаас нь хараад,  иргэний талд, бизнес эдийн засаг талыг нь орхигдуулсан байдаг. Гэтэл үнэндээ “Аравт”-ын системийн чанадын чанадад  маш агуу утга санаа, том монгол  менежментийн ухаан нуугдаж байсан байна. Үүнийг бизнест шилжүүлэх замаар, мөн дээр нь дэлхийн хөгжингүй улс орнуудад гарсан менежментийн шинэ арга барил, тэр тусмаа дэлхийд алдартай япон менежментийн давуу талуудтай уялдуулах замаар Монголд нутагшуулах, улс орны болон байгууллагын хөгжлийн түлхүүрийг үүнд тулгуурлан бий болгох гэсэн санаа гэж ойлгож болох юм. Энэхүү модель загварын үндсэн зорилго нь гадаадын хөрөнгө оруулалт болон бидэн рүү чиглэсэн эдийн засгийн таатай нөхцөл бий болоход түүнийг эх орондоо үр дүнтэй шингээж үлдэх таатай хөрс шороог бэлтгэхэд оршино гэж ойлгож болно. Монголд өнөөдөр гадаадын олон улс орнуудын хөрөнгө оруулалт хийгддэг ч үр дүн багатай байдаг шүү дээ.

– Япон улсын хувьд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг улс орнуудын нэг. Тэр утгаараа та бүхний ярьж байгаа энэхүү хөгжлийн загварууд зөвхөн Япон улсад туршигдаад шалгарсан туршлага байдаг уу, эсвэл ерөөс  дэлхийн аль ч улс оронд  түгээн дэлгэрүүлж авч хэрэглэж болох загвар байдаг юм уу

– Ерөнхий утгаар нь авч үзвэл улс орныхоо эдийн засгийг өөд нь татсан улс орнууд дээрх загварыг ямар нэг хэлбэрээр авч хэрэгжүүлсэн тохиолдол бол байдаг. Гэхдээ бидний өнөөдөр энд ярьж хэлэлцэж байгаа хөгжлийн модуль загварын хувьд гол санаа нь өөрийн монгол улсын загвар дээр тулгуурлан, гадны туршлагаар баяжигдсан өөрийгөө бойжуулах арга механизм гэдэг арай өөр зүйл ярьж байгаа гэдгийг мартах болохгүй юм шүү. Бусад улс орнуудын хувьд Японы туршлагыг тухайн улс орны аж ахуйн нэгж компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх  механизм үйлчилдэг явдал түгээмэл байдаг бол манай улсын хувьд эсрэгээрээ, нэгдүгээрт компаниуд харилцан бие биендээ туслах замаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, хоёрдугаарт өөрсдийгөө хөгжүүлэх, боловсруулах гарц, арга замыг дээрх загварт тулгуурлан  бий болгох гэсэн хөгжлийн хоёр механизмыг бид бий болгож байгаа юм.

– Та бүхэн нэг хамт олон болоод Япон улсад бизнесийн чиглэлээр сурсан гэлээ. Японы улсын бизнесийн үйл ажиллагааны зарчим манай улсынхаас юугаараа ялгаатай байна вэ?

– Монгол-Япон төвийн бизнесийн үндсэн сургалтын хувьд 6 сарын хугацаанд  хүн  монгол, япон багш нараар хичээл заалгаж Монголдоо суралцаад,   хүн тэндээсээ долоо нь 14-21  хоногийн хугацаанд Жайкагийн шугамаар Японд очиж дадлагад хамрагдсан. Япон улс бол харьцангуй богино хугацаанд хөгжлийн өндөрлөгт хүрсэн онцлогтой улс. Үүний нууц юу байна  вэ гэхээр мэдээж сахилга бат, хүмүүжил, соёл уламжлал гээд олон зүйлийг дурьдаж болно. Гэхдээ тэндээс онцгойлж  надад ажиглагдсан зүйл бол Япон хүмүүс бүх зүйлдээ  хүний төлөө гэсэн чин сэтгэлээс асуудалд ханддаг юм болов уу гэсэн бодол төрж байлаа. Монгол хүн гэдэг тэрнээс дутахааргүй тал шигээ уужим сэтгэлтэй, байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй харьцдаг, аав ээж, үр хүүхэд, ахас ихсээ хүндэлдэг монгол хүний ёс суртахааны айхавтар том философи бий. Үүнийг хослуулахад хөгжлийг урагшлуулж болмоор санагдсан.

– Та яриандаа “аравтын систем”-ийг бизнест, тэр дундаа хамтын бизнест хэрэгжүүлэн байгууллагын, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмэр оруулах нөхцлийг бий болгож болох тухай дурьдсан

– Энэ бол нэлээд өргөн том асуудал юм. Аравт бол Эзэнт гүрний Монголчуудын цэрэг армийг хүчирхэг болгосон үндсэн цөм нь юм. Аравт зохион байгуулалт сайтай байхаас, аравтын хүн бүр үүргээ ягштал биелүүлдэг байхаас тухайн үеийн  дайн тулааны амжилт  шууд хамаардаг байсан гэж хэлж болно. Тэдний үйл ажиллагааг өнөөгийн нөхцөлд дүйцүүлэн хэлбэл өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ ямагт дэмжиж, нэгнийхээ орхилгүй хамтдаа зүтгэдэг тэр л сэтгэлзүйн онцлогтой, атгасан гар шиг байж чаддаг тэр л чанар юм шүү дээ. Та бид хоёр  зууны үед  Чингис хааны их цэргийн нэг аравтад багтсан цэрэг байлаа гэж төсөөлөхөд би нэг зүйлд  бүрэн итгэлтэй байж чадна. Энэ бол миний хажууд яваа та намайг шархдахад дайны талбараас аваад гарна  гэдгийг би сайн мэдэж байдаг, итгэж байдаг. Үүнтэй нэг адил загварыг л бизнест бий болгох тухай асуудлыг бид хөндөөд байгаа юм. Түүнээс биш “Аравт – бизнесийн нэгдэл” ТББ-ын зүгээс бусаддаа зээл өгөөд, туслаж дэмжээд, банкны баталгааг нь өмнөөс нь гаргаад  ажиллана гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Тэрний оронд  тухайн аж ахуйн нэгж, компанийг үйл ажиллагаагаа явуулахад нь доголдоод байгаа дотоод асуудал, хүний нөөц, механизм, менежментийг  нь сайжруулж ажиллах  тухай яриад байгаа хэрэг. Ингэж гэмээнэ л  юуны өмнө өөрийн гишүүн компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулж авна, хоёрдож энэ компанийн менежмент үйл ажиллагаа сайжирсан юм чинь эдний туршлагыг би өөрийн компани дээрээ нэвтрүүлж ажиллая гэсэн харилцан итгэл дээр дөрөөлөн хамтран ажиллах гээд байгаа санаа юм даа.  12647522_1058919447462529_2155783006377194447_n

– “Аравт-бизнесийн нэгдэл” ТББ-ын хэрэгжүүлэхээр зорьж байгаа менежментийн санал санаачлалы хувийн хэвшлийн бусад байгууллагууд авч хэрэгжүүлье гэвэл та бүхэнтэй холбогдож, хамтран ажиллах боломж бий юу?

– Манай “Аравт-бизнесийн нэгдэл” ТББ-ын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй. Гэхдээ ТББ-ын хувьд гишүүдээ үйлчилдэг статустай. Тэгэхлээр бидэнтэй хамтран ажиллах, дээр дурьдагдсан Аравын системд тулгуурласан менежмент болон Япон тэргүүтэй дэлхийн хөгжингүй улс орнуудын менежментийн туршлагыг өөрийн байгууллага, компани дээрэ нэвтрүүлэх хүсэлтэй бол бидэнтэй холбогдож, манайд гишүүнээр элсэж  болно. Бидний зүгээс юуны өмнө тухайн байгууллагын үйл ажиллагаанд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх төвөвлөгөө гарган, тухайн байгууллагыг хөгжлийн шинэ шатанд гаргах боломжийг олгоход анхааран ажиллах юм.  Гол нь монгол орны байгаль цаг агаарын онцлог, монгол хүний араншинд тулгуурласан хөгжлийн механизмыг боловсруулах, монголчуудын маань бизнес эрхлэгчдын нэлэдэ хэсэг нь бизнесээ явуулах явцдаа “хад мөргөөд” байгаа хүндрэлтэй нөхцлийг арилгахын тулд сайн менежмент, сайн багтай явна гэсэн ерөнхий санаа байж болно.

– Таньд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье

– Баярлалаа

Ц.Мөнх

Ugluu-logo2015-8-4

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …