Египтэд өдөрт 100 гаруй хүн амиа алдаж байна

EGYPT Protests 7 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Египетэд болж буй үйл явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Тус улсад засгийн эрхээс түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон хүчнийхэн, цагдаагийнхны тэмцлийн улмаас өнгөрсөн долоо хоногт л гэхэд 700 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан юм.

Бан Ги Мүн “Энэхүү аюултай мөчид Египетчүүд хүний амь насыг цаашид хороохгүй байх нь юу юунаас чухал болоод байна” гэжээ. Харин түүний хэвлэлийн албанаас жагсагчдыг аль болох тайван байхыг, түүнчлэн Египетийн улстөрийн тэргүүнүүд, төрөөс хүчирхийллийг зогсоож, улстөрийн үйл явцыг сэргээх найдвартай төлөвлөгөө боловсруулахыг шаардсан байна.

Түүнчлэн тус хэвлэлийн албаны мэдэгдэлд “Ерөнхий нарийн бичгийн дарга сүм, эмнэлэг болон олон нийтийн бусад газар руу халдахыг эрс шүүмжилж байна. Яагаад гэвэл хэчнээн сэтгэл дундуур байсан ч Египетийн ирээдүйд хэрэгтэй дэд бүтэц, өмчдөө халдах нь зохисгүй хэрэг” гэжээ.

Дашрамд дурдахад хэд хоногийн өмнө Египетийн засаг захиргаанаас Каирт байрлаж байсан жагсагчдын лагерийг хүчээр тарааснаас хойш хүчирхийлэл улам гаарсан. Өнгөрсөн баасан гарагт лалын шашинтнууд Каирын төвд орших Рамзес талбайд цугларч, буудалцаан зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний үеэр 173 хүн амиа алдсан байна.

images (1)

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …