Хүүхдийн ядаргаа

529ec05383021

Ажлын болон оюуны хэт ачааллаас үүдэлтэй ядарч сульдахыг мэдрэл сульдал буюу ядаргаа гэнэ.

Хүүхдийн ядаргаанд орох шалтгаан:Гэр бүлийн будлиан, Хайртай хүнээ алдах, Амьдралын буруу хэв маяг, Цэцэрлэгт элсэн орох, Сургууль олон шилжих, Бие нь өвдөх, Хичээлийн хэт ачаалал, Хорт зуршил, Тогтмол цагаар хооллохгүй тэжээлийн дутагдалд орох, Найз нөхдийн үл ойлголцол зэрэг зүйлүүдээс болж хүүхэд ядрах шалтгаан илэрдэг.

Хүүхдээ ядаргаанд орсон эсэхийг яаж мэдэх вэ?

Илрэх шинж тэмдгүүд:

-Амархан ядарч сульдах

-Дуу чимээнд дургүйцэх

-Ялихгүй зүйлд баярлаж гомдох

-Бухимдах, уурлаж уцаарлах

-Ганихрах улмаар сэтгэл гутрал үүсэх

-Хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх

-Хэт нойрмоглох эсвэл нойргүйтэх

– Хар дарж зүүдлэх

-Зүүдэндээ босч явах, шүдээ хавирах

-Буруу зуршилд автагдах

-Биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх

-Толгой өвдөх, толгой эргэх шинжүүд зонхилон илэрнэ

Бага насны хүүхдүүдэд

-Орондоо шээх

-Өмдөндөө баах

-Хумсаа мэрэх

-Булчин татваганах

-Биеийн эсэргүүцэл суларч өвчлөмтгий болох

-Зөрүүдлэх

-Хөлрөх

-Үсээ зулгаах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрнэ.

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …