Монгол хүн цусандаа баатарлаг түүхийн улбаатай хүмүүс. Хэн нэгний дарамт шахалтанд байх дургүй, хараат байдалд тэсдэггүй гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Ялагдсан түүх гээд байхаар “айхтар” түүх байхгүй. Харин орчин үеийн залуус бид, өнөөдрийн Монгол улсын нутагтаа эзэн нь юм шиг амьдарч чадахгүйд хүрсэн байна. Залуус Солонгос киноны давлагаагаар “хүүхэнжих” хандлагатай болж, эх орны эрс гэхэд итгэл төрөхөөргүй болж. Тэдэнд өнөөдөр амьдрал дээр болж байгаа эх орондоо зодуулжээ, эх орондоо харийн иргэнээр алуулжээ, дээрэмдүүлжээ, хүүхнүүдтэй нь зүй бус харьцжээ, мөнгөөр төрийн үйлчилгээг худалдан авчээ, эмс охидод хүч хэрэглэжээ, гэмт хэрэг хийжээ, цагдаа нартай хуйвалджээ, монгол адууг дайрч алжээ, Монгол хүнтэй суужээ гэх мэт маш их бухимдал төрүүлсэн үг, үйлдлийг эх орны минь хөрсөнд нэгэн санаа зорилготой хэсэг нөхөд хийх юм.
Харин үүнийг нь хараад л сонсоод л суух эрчүүд олон. Иргэд цахим ертөнцөд л жиргэж, үг үзэл бодлоо хэлэхээс өөрөөр гаргалгаагаа олохгүй байх шиг. Уг нь эх орныхоо гэсэн юм бүрийг өмөөрөх сэтгэлгээ байгаа ч гэсэн нэг л “аяаа” олохгүй юм. Энэ мэт манарч явсаар ирээдүйн гэх зүйлгүй болсон байх вий. Нэг л эрлийз хүүхдүүд хоорондоо сууж эрлийзийн цаг үе хүчээ авч, эх орондоо гишгих зөвшөөрөл авч, мал маллахдаа хэн нэгэнд татвар төлж, амьдрах гэж гуйдаг цаг ирэх вий. Өөрсдийн гэсэн бүртэйгээ тэмцэхгүй, тэвчихгүй, хийж бүтээхгүй бол хэн нэгэн эзэн суух гээд л зэхээд байх шиг. Биднийг уурлуулахгүйгээр л гэтээд, дотроос нь “тэнэгрүүлээд” байх шиг.
Түүхэндээ, удам судартаа баатарлаг түүхтэй монгол залуус яг өнөөдрийн нийгэмд өгүүлэгдээд байна. Цагдаа хүчний байгууллагаас илүү нэр хүндтэй, оюунлаг, зөв зан үйлтэй, мөнгө албан тушаалд автдаггүй, уламжлалаа хадгалан хамгаалдаг, эх орноо ирээдүйгээ хайрладаг залуусын “мафи” үгүйлэгдээд байх шиг. Эмс охидоо өмөөрсөн, эх орноо хайрласан, эзэн шиг эзэн байгаа гэдгийг “хэн нэгэнд” сануулсан тийм л ямар ч үед “нөлөөнд” автдаггүй залуус хэрэгтэй байх шиг.
Амьдралын ядуу тарчиг, дайн тулаантай он жилүүдэд алдаагүй үнэтэй бүхнээ хүний эрх эрх чөлөөг илүү дээдэлж, нээлттэй болсон энэ цаг үед “алдах” гээд байх шиг. Монголчууд ууж ухаантай, өвөрмөц уламжлалтай, дайчин цустай хүмүүс. Бид сэрж сэрэмжтэй, бодож болгоомжтой, тунгааж ухаантай байхгүй бол ирээдүйд хүүхдүүд хоорондоо харийн хэлээр ярьж, харийн соёлд автахад ойрхон байна. Одооноос засахад оройтохгүй. Одоохондоо арай ч Монголын радио Хятадаар мэндчилээгүй байна.
Б.Саран