А.Гүйцэд: Монгол анагаах ухаан ирээдүйд арьсаар эмчилнэ

Эмч хүн жаргалын дээд гэдэг. Өвөр Монголын Хянган аймгаар нутагтай, дөрвөн үеийн эмч Айравжавын Гүйцэд гэх энэ эрхэм бол уламжлалт арилгах үйлийг сэргэн байгуулагч, анагаах ухааны доктор, ахлах эмч, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны Уламжлалт арилгах үйлийн тасгийн дарга, Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн магистрын удирдагч багш, Өвөр Монголын Байгалийн Шинжлэх Ухааны Сангийн судалгааны үнэлгээний мэргэжилтэн.

 

Монгол анагаах ухааны нэгэн төрөл болох уламжлалт арилгах үйл бол монгол анагаах ухаан дахь товойсон онцлог бүхий нэгэн гарын авлага болно. Сүүлийн үед уг гарын авлага нь эмчилгээнд бараг хэрэглэгдэхээ больсон байдаг. 2014 оны 10 дугаар сард Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороонд А.Гүйцэд гэх хүн 60 гаруй жил хаягдаж орхигдсон уламжлалт арилгах үйлийн заслыг сэргээн байгуулснаар маш олон хүний анхааралд хүрч, өвчин зовлонд ороогдсон өвчтөнд тус дэм болж явна.

 

– Та бидэнд уламжлалт арилгах үйлийн заслын талаар товч танилцуулна уу?

Уламжлалт арилгах үйл гэдэг бол эм заслын дөрвөн ерөндгийн хамгийн өндөр зэрэглэлтэй тэнцэх эмчилгээ юм. Эмчилгээний хүч, ерөндгийн хүч хамгийн их байдаг. Эмийн ерөндөг гэдэг бол эмчилгээ хийх эмийн хүч, заслын хүч, өвчин анагаах хүчээр хамгийн өндөр зэрэглэлийн эмчилгээ, өвчнийг үндсээр нь арилгадаг. Эртний үед Европ эмнэлэг Монгол оронд орж ирэхээс өмнө түргэн тусламж, амь насанд аюултай, хүнд түгшүүртэй, үхэх өвчнийг уламжлалт арилгах үйлийн аргаар эдгэрүүлдэг байсан юм. Сүүлийн үед лам эмч, өндөр настай эмч цөөрсөн болохоор уламжлалт арилгах үйлийн засал хаягджээ. Уламжлалт арилгах үйлийн засал нь хүний биеийг арчлах, урт наслах, хорыг гадагшлуулах, тураах үйлчилгээтэй. Шинжлэх ухааны судалгаагаар дамжаад уламжлалт арилгах үйлийн засал нь хүний биеийн дотоод хий, хүнд аюултай өвчин, хорт хавдар, халдварт өвчин, ДОХ, харшил зэргийг засаж эмчилдэг. Энэ нь шинжлэх ухаанч чанартай, судалгааны чанартай маш их нийцдэг. Гаж нөлөөгүй, үнэ төлбөрийн хувьд хямд, хүний биед хоргүй, хамгийн чухал нь эмчилгээний хугацаа богино, дахих боломж бага байдаг.

 

– Ажлын ачааллын хувьд ямар байдаг вэ?

Өдөрт маш олон өвчтөн үздэг. Ар Өвөр Монгол, гаднын муж орноос олон хүн ирдэг. Ажлын ачааллын хувьд нэлээд их. Ажлын хажуугаар Монгол Улсад шинжлэх ухааны докторант үзэж байна.Саяхан Монгол Улсад шинжлэх ухааныдокторантын сэдэв батлалтын хуралд оролцоод ирлээ.

 

– Бага насны сайхан дурсамжаас тань хуваалцвал? Таныг эмчийн их үйлсэд зүтгэхэд нөлөөлсөн зүйл байна уу? Таны бага насны мөрөөдөл эмч болох байсан уу?

– Миний хувьд хөдөө өсөж төрсөн хүүхэд. Аав маань маш сайн эмч хүн. Би дөрөв дэх үеийн эмч болоод байгаа. Тухайн үед гэрт өвчтөн дүүрч надад унтах газар олдохгүй, айл хэсэж хонодог байлаа. Аав миний цаг чөлөө гарвал сум суурин дамжин үзлэг хийдэг байсан. Энэ бүхэн надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Тийм ээ, би аавтайгаа адилхан эмч болохыг мөрөөдөж, том болоод эмч болно гэж боддог байв. Аавын нөлөөнд их орсон хүн л дээ би. Таван наснаасаа эхлээд язгуур үндсийг уншдаг, анагаах ухааны дөрвөн үндсийг төвд монголоор уншдаг байсан.

 

– Өвөр Монголын уламжлалт монгол эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Монгол Улсаас Өвөр Монголд ирж оношилгоо үзлэг хийлгэхэд хямдралын үйлчилгээ байгаа уу?

Маш сайхан хамтарч ажиллаж байна. 2011 оноос эхлэн Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо нь Монгол Улсын Уламжлалт Анагаах Ухааны Шинжлэх Ухааны Хүрээлэн, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зуун наст эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажилласан.Түүнээс хойш Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооноос Монгол Улсын тус гурван эмнэлэгт олон удаа эмч томилон төлбөргүй эмчилгээ хийх, хамтарсан хурал, хамтарсан шинжилгээ судалгаа, сурагч хүмүүжүүлэх ажлуудыг зохион байгуулсан байна. Жил бүр 3 буюу 4 удаа мэргэжилтэн томилж, Монгол Улсын Архангай аймаг, Эрдэнэт хот, Өвөрхангай аймаг, Дорнод аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа. Монгол Улсаас Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороонд ирж үзлэг эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст эмчилгээний төлбөрийг 30 хувиар хөнгөлдөг ба онгоцны буудал, галт тэрэгний буудлаас нь тосож авдаг.

 

 

– Таны бодлоор монгол анагаах ухаан хөгжлийн ямар түвшинд хүрч байгаа бол? Дэлхийн түвшинд бол?

Монгол анагаах ухаан сүүлийн жилүүдэд урьд гараагүй хурдтай хөгжиж байна. Монгол анагаах ухааныг нам засгаас маш их ивээн тэтгэж байна. Сүүлийн жилүүдэд аймаг, хошуу шатанд монгол анагаах ухааны эмнэлгийн хороо байгуулсан ба шинэ мэргэжилтэн их хүмүүжүүлж байгаа. Энэ бүхэн олон жил монгол соёл, монгол анагаах ухааныг хамгаалсны үр дүн. Хуучин ном судар, хуучин гарын авлага, ард түмний дунд дамжигдсаар Өвөр Монголын монгол анагаах ухааны хөгжил нь дэлхийн төв болжээ. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо бол энэ төвийн цэг болж байна. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны дарга Улаан олон мэргэжилтэн дагуулан дэлхийн олон улсын эрүүл мэндийн яаманд очиж бүртгүүлсэн байдаг. Дэлхийн түвшинд уламжлалт анагаах ухааныг бүртгүүлсэн нь анх удаагийнх гэж ярьсан байдаг. Энэ нь монгол анагаах ухаан дэлхийн чанартай хөгжиж байгааг харуулж байна.

 

– Монгол анагаах ухааны ирээдүйг та яаж харж байна вэ?

Ирээдүйн анагаах ухаан бол эрүүл чийрэг бие цогцсыг баталсан, насыг уртасгана. Тэр дундаа таван махбодын онолоор хүний биеийг арчилдаг болно. Таван махбодоор авч хэлбэл хүний биед ус бол хамгийн чухал юм. Байгаль ертөнцтэй адилхан хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Усны асуудлаас болж хүн хөгширдөг. Бөөр усан махбодтой учир даралт ихсэх, чихрийн шижин, ясны сийрэгжилт, хорт хавдар зэрэг өвчний эх үүсвэр болдог. Ирээдүйн монгол анагаах ухаан бол эм хэрэглэхгүйгээр эмчлэх асуудал гэж би бодож байна. Арьсыг түшиглэнэ. Аливаа хүний эрүүл мэнд байх эсэх нь арьстай холбоотой. Арьс эрүүл бол хүний бие эрүүл, арьсыг эмчилж хор татаж авах, эмээр тууж гаргах, бөөлжүүлэх, хамгийн чухал нь хөлсөөр дамжуулан гадагшлуулах, зэс соруулаар татаж гаргах юм. Эдгээр нь арьсыг хамгаалахын зэрэгцээ биеийн дотоод гурван махбод долоон тамирын эмчилгээ болдог юм. Иймээс ирээдүйн эрүүл анагаах ухаан бол арьсны эмчилгээ гэж би үздэг.

 

– Бидний урилгыг хүлээн авч цаг гарган ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань гялалзсан өндөр амжилтыг хамт олныхоо өмнөөс хүсье.

Та бүхэнд ч мөн ажлын өндөр амжилт хүсэж байна.

Эх сурвалж: Solongonews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …