Цагдаагийн газраас гэрч хохирогчийг хамгаалах нь ямар үр дүнтэй вэ

Өнгөрсөн 2013 онд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсан. Монгол Улсын хувьд хохирогч, тэр тусмаа гэрчийг хамгаалах асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг олон олон жишээ харуулж байгаа. Тухайлбал, шүүх хуралдаанд оролцож буй гэрчийг гэмт хэрэгтний өөдөөс харуулан суулгаж мэдүүлэг авдаг жишгээс болж тус гэмт хэрэгтэн гэм буруугүй гэрчийг заналхийлэх тохиолдол. Мөн шүүх хуралдаан дууссаны дараа хохирогч, гэрчийн аюулгүй байдал хангагдаагүйгээс болж, дахин гэмт хэрэг гарах нөхцөл бүрддэг тохиолдол ч гардаг.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий таван байгууллага байгаа бөгөөд түүнд Тахарын алба, Цагдаа, Мөрдөх алба, АТГ, Тагнуулын байгууллага багтаж байсан билээ. Харин одоо бол Тахарын албан татан буугдсан байгаа  билээ. Хэдийгээр тахарын алба татан буугдсан гэсэн Цагдаагийн ерөнхий газраас гэрч хохирогчийг хамгаалах  арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Үүнд:

-Гэрч хохирогч нарыг хамгаалах үүднээс аюулгүй байдлын, сэтгэл зүйн арга хэмжээ.

-Гэрч хохирогчид өмнө нь аюулгүй байдлын үүднээс урьдчилан мэдээлэл өгнө.

-Хүний бие махбодид гэмтэл учруулах, тарчлаах, айлган сүрдүүлэх, дарамтлах, мөнгө, эд зүйл амлах болон бусад гэмт хэргийг үйлдэхээр заналхийлсэн нь тогтоогдвол тухайн этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар шүүгч, прокурор, мөрдөгч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулдаг. Мөн тодорхой үйлдлийг хязгаарлах гэдэгт гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.

-Биечилсэн хамгаалалт гэдэг нь гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилэн хамгаалахыг хэлнэ.
Мэдээллийн нууцлалыг хангахдаа хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн хувийн мэдээллийг нууцлаж өөрчилөх арга хэмжээ хамаарна.

-Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангахдаа хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангаж, шаардлагатай тохиолдолд түүний биед болон орон байранд тусгай техник хэрэгсэл суурилуулахыг хэлнэ.

-Аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээ нь гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна.

-Нүүлгэн шилжүүлэх гэдэг нь гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол түүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа юм.

-Баримт бичиг солих гэдэг нь гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичгийг солихыг хэлнэ.

-Гадаад төрхийг өөрчлөх гэдэг нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх.

Эдгээр арга хэмжээнээс гадна сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ авч байгаа юм байна. Үүнд :

-Гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах, тэдний оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээллэх.

-Шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх.

-Шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах.

-Шаардлагатай бусад арга хэмжээг авахыг сэтгэл зүйн арга хэмжээ авах гэнэ.

Харин ямар тохиолдолд аюулгүй байдлын хамгаалалтыг цуцлах вэ 

-Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт

-Аюулгүй байдлын хамгаалалт хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд албан тушаалтны шийдвэр

-Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх нөхцөл байдал арилсан

-Хамгаалуулагч нь аюулгүй байдлын хамгаалалтын шаардлага, арга хэмжээг санаатайгаар удаа дараа зөрчсөн тохиолдлуудад хамгаалалтыг цуцлах юм байна.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …