Бидний АК-47 буугаар нь сайн мэдэх Калашников үйлдвэр өөрсдийн шинэхэн бүтээлээ танилцууллаа. Юу вэ гэвэл цахилгаан мотоцикл юм. Тус бүтээлээ өнгөрсөн сард болсон Арми 2017 үзэсгэлэнд танилцуулсан бөгөөд туулах зайг нэмэх боломжийг хангасан дайзтай батэрэйтэй аж.
Тус бүтээлийг ирэх жил болох хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд оросын цагдаа нар ашиглах талаар ч дурдсан байна.
Цагдаагийн хувилбар нь 150 км зайг туулах чадвартай, цэргийн хувилбараас юугаараа өөр гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Дэлхийн дээр цэргийн зориулалтаар цахилгаан мотоциклыг үйлдвэрлэсэн анхдагч нь тэд биш аж. Виржинд байрлалтай Logos Technologies компани засгийн газартаа зориулан хайбрид-цахилгаан SilentHawk мотоциклыг үргэлжлүүлэн хөгжүүлэх гэрээг амжилттай биелүүлсэн.
Калашников мотоциклын хувьд бидний сайн мэдэх ИЖ (IZH) 1928 оноос хойш одоог болтол байгаа агуу түүхт мотоцикл дээр суурилсан, одоогоор үүнээс дэлгэрэнгүй мэдэллийг ил болгоогүй байна.
Эх сурвалж: cardoctor.mn