Өнөөдөр Иран улс ОХУ-аас анхны дулааны блок «Бушер» АЦС-аа шилжүүлэн авч, ашиглалтад оруулах гэж байгаа тухай «Франс Пресс» агентлаг мэдээллэв.
Учир нь 1992 оноос эхлэн ОХУ болон Иран улс хооронп АЦС барих хамтын ажиллангааны гэрээ байгуулсан юм. Тиймээс өнөөдөр Ираны тал АЦС-ыг бүрэн эрхээр нь ажиллуулахаар Оросын талаас шилжүүлэн авч байгаа аж. Гэхдээ тус станцид ОХУ-ын мэргэжилтнүүд хоёр жилийн турш Иранчуудтай хамтран ажиллаж, заавар зөвлөгөө өгөх тухай Атомын энергийн байгууллагын тэргүүн Алиакбара Салехи мэдээлжээ.
Сонирхуулахад, АТС-ыг барих явцыг Бушерт 1974 онд Германы Kraftwerk Union AG компани эхлүүлсэн бөгөөд 1992 оны 8-р сард Орос, Ираны засгийн газар хооронд АЦС-ыг барих талаар зөвшилцөл байгуулж, 1995 оны 1-р сард станцын анхны дулааны блокийн барилгын ажлыг дуусгах тухай гэрээнд гарын усэг зурсан юм.
Ингээд 2010 оны 8-р сарын 21-нд станцын цөмийн тогоонд цөмийн тулшийг юүлсэн бөгөөд МАГАТЭ-гийн шинжээчдийн хяналт дор «Бушер» АЦС-ыг ажиллуулж эхэлжээ. Харин 2011 оны 5-р сараас АЦС-ын дулааны блок дээр цөмийн хий үйлдвэрлэх төхөөрөмжийн хамгийн бага зөвшөөрөгдөх хүчин чадлаар гаргах ажлыг явуулсан байна.