Уран сайханы кинонд соён гэгээрүүлэх үүрэг гэж нэг юм байдаг бололтойм.
Ш.Гүрбазар, Ц.Төмөрбаатар, П.Цэрэндагва нарын тоглосон “Хүний амь” кинонд сургуулийн захиргаа, эцэг эхийн халамж анхаарал муугаас болж алдаж буй хүүгийн тухай гардагдаа. Мөрдөгч хэргийн сэжмээр явахдаа ангийнх нь багш хуучин сургуулийн захирал ээж аавтай нь уулзаж явахад нь энэ тухай маш тодорхой ойлголт төрүүлдэг. Хамгийн сүүлд жүжигчин Сувд гуай шүүх хурал дээр иргэний үүргээ биелүүлээгүйгээс болж ямар хүнд хэцүү байдалд ордог билээ дээ тэр хэсэг бол “Нүдээ нээ” гэж нүүр номынхоо про-г солидог бидний чэллинжийн хажууд жинхэнэ “ёок” хийлгэж байгаам. Кино тэр чигтээ хуулийн лабортори явж байдаг.
Сүүлийн 20-иод жил жендер гэж ярилаа. 1963 онд бүтээсэн “Энэ хүүхнүүдүү” киног гүйцэх арга хэмжээ авсан нь юу л бол.
Хотоор нэг дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт ярих юм. “Аман хуур” кино шиг ганц сайхан ойлгуулчиж чадсан ч юм уу?