Эдвард Сноуден Америкийн тагнуулын албаны талаар ээлжит мэдээллээ цацав

kЭдвард Сноудены илрүүлэн илчлэсэн ээлжит мэдээллийг АНУ-д нийтлэв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг сая сая хаяг хуудас шуудангийн янз бүрийн албаны электрон захидал харилцаанаас нууцаар авч байгаа тухай тоо баримтуудыг «Вашингтон пост» сонины сэтгүүлчид нийтлүүлсэн байна.

Зөвхөн Yahoo сервисээс нэг өдрийн дотор бараг хагас сая хаяг америкийн тагнуулын албад авч байна. Тайлангаас харахад Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг интернет-чатыг бас хяналтдаа авчээ.

Хэрэглэгч системд нэвтэрмэгц сайт түүний захидал харилцааг тусгай албадад тэр даруй шилжүүлж байгаа нь илрэв. Хэрэглэгч компьютерээ өөр төхөөрөмж тухайлбал гар утастай хослуулсан бол хатуу дискэд хадгалагдсан бүх мэдээлэл тагнуулд шилжиж мэднэ.
эх сурвалж: оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …