Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Төвдийн хөгжил дэвшил” цагаан ном гаргажээ. Тус цагаан номонд Төвдийн 60 гаруй жилийн хөгжлийн түүхэн үйл явц болон гэрэл цацрангуй ололт амжилтын талаар өгүүлсэн ажээ.
Төвдийн ард түмэн дэлхийн ард түмний адил орчин үеийн хөгжлийн үр дүнг хуваалцан, амьдралынхаа чанар чансааг дээшлүүлж, амьдралын арга хэлбэрээ өөрсдөө сонгох эрх чөлөөтэй, түүнчлэн Төвдийн хөгжил дэвшил нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн зүй ёсонд нийцэж байгаа төдийгүй, Төвд үндэстнүүдийдэд Хятад улс тал бүрийн хөгжил дэвшлийн үндэс суурь болсоор ирсэн. Гэдгийг Төвдийн 60 гаруй жилийн хөгжил дэвшлийн бодит үйл явц гэрчилж байна гэж цагаан номд тэмдэглэжээ.
Олон жилийн турш Төвдийн засгийн газар Төвдийн уламжлалт соёлыг хамгаалж, иргэдийн шашин шүтлэгийн эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалсаар ирсэн. Төвд бол дэлхийд хамгийн сайн хүрээлэн буй орчинтой бүс нутгийн нэг бөгөөд ихэнх газар нутаг нь уугуул төрхөө хадгалсаар байгаа юм.