Ким Чен Уны нагац эгч АНУ-ын гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагджээ

imagesБНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок хэмээх эмэгтэй гэр бүлийн хүний хамт АНУ-ын гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдсан байдаг гэнэ.

Тэрээр одоогоос 10 жилийн өмнө АНУ-аас улс төрийн орогнол авч тэднээ амьдрах болсон бөгөөд плөстик мэс засал хийлгэн, нэрээ ч өөрчилсөн байдаг аж. Хамгийн анх 1996 онд Ко Ен Сок эгчийнхээ хүүг харгалзах даалгавартай Швейцар улсыг зорьсон байна. Тодруулбал, тухайн үед Ким Чен Ун Берний олон улсын сургуульд суралцаж байсан ажээ.

Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1998 оны 5-р сард Ко Ен Сок болон түүний нөхөр Женев дахь АНУ-ын ЭСЯ-нд очиж улс төрийн орогнол хүсч, ор сураггүй алга болсон байна. Ко Ен Сок тухайн үед умард солонгосын талаархи үнэтэй мэдээллийг АНУ-д өгсөн хэмээн таамагладаг ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …