А.Бакей: “Давхар дээлгүй” гишүүд Засгийн газарт хяналт тавьж ажиллахаас өөр аргагүй

А.БакейУИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

 Улс төрийн нөхцөл байдал нь онцлог ч гэлээ шинэчлэлийн, шийдлийн гэх хоёр Засгийн газар ямарялгаатай байх ёстой гэж та бодож байна вэ?

-Засгийн газар бүр өөрийн гэсэн оцнцлогтой. Энэ удаагийн Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний хувьд өмнөхөөсөө илүү, дутуу гэж үнэлж хэлмээргүй байна. Харин онцлогийг нь хэлж болох юм. Өмнөх Засгийн газар хүчтэй сөрөг хүчинтэй үед ажиллаж байсан. Энэ удаад сөрөг хүчин нь Засгийн газрын бүрэлдэхүүнд нь орчихсон, хүчтэй сөрөг хүчин байхгүй, улс төрийн маш таатай нөхцөлд үйл ажиллагаа явуулах болсон гэдгээрээ онцлогтой. Үлдэж буй хугацаанд нийгэм, эдийн засгийн талаар тулгамдаж байгаа томоохон зорилтуудыг шийдвэрлэх бүрэн боломж байгаа.

Сөргөөцөлдөх улс төрийн хүчингүй болохоороо бүгд хамтраад томоохон төслүүдийг ажил хэрэг болгохдавуу талтай гэдэг. Эдийн засаг хүнд байгаа үед гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар Монгол Улсынсайдын албан тушаалыг ч нэмсэн. Хамгийн эхэнд барьж авах ёстой, хоёр толгойгоос өөр ямар том төсөл,хөтөлбөрүүд байна вэ?

-Энэ Засгийн газар шийдлийн гэх тодотголтой. Олон жил яригдаж ирсэн, эсвэл зогсонги байдалд орсон төслүүдийг хөдөлгөөнд оруулах талаар тодорхой шийдвэр гаргаж ажиллах ёстой. Тухайлбал, Тавантолгой, Оюутолгойн төслийг нэрлэж болно. Эдийн засгийн тодорхой эргэлтэд оруулах талаар холбогдох талуудтай аль алиных нь эрх ашигт нийцсэн, Монголын талд ашигтай арга хэлбэрийг олж шийдэх нь Засгийн газрын хамгийн түрүүний ажил. Мөн эрчим хүчний чиглэлээр томоохон төсөл бий. Зарим нь эхлээд явж байгаа. М.Энхсайхан дарга, Д.Одхүү даргын удирдаж буй төслүүдийг хэлж болно. Дээр нь төмөр замын төслөө яаравчлах хэрэгтэй.

Та олон жил ярьж ирсэн том төслүүд гэж хэллээ. Тухайлбал, танай тойрогт байдаг Асгатын мөнгөний ордгазрыг энэ Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулах болов уу?

-Би энэ Засгийн газраас хэд хэдэн зүйлийг хийх ёстой гэж шаардах гэж байгаа. Үүний нэг нь Асгатын мөнгөний орд. Нөөц нь тогтоогдсон, судалгааг хийсэн, орд руу очдог автозамыг тавьсан. Ойрын хугацаанд ОХУ-тай яриа хэлэлцээр хийж хөдөлгөөнд оруулахыг шаардана. Мөн Өлгий, Даянгийн боомт хүртэл 200 орчим км байгаа. БНХАУ-ын хөрөнгөөр замыг тавих ёстой. Үүнийг ажил хэрэг болгох хүсэлтийг Засгийн газарт тавих гэж байгаа. Мөн Турк улсын холбогдох мэргэжлийн компаниуд Ховд гол дээр усан цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг боловсруулж дуусч байгаа. Энэ нь 56 мегаВаттын хүчин чадалтай станц болох юм. Газар нь маш тааламжтай, хоёр талаараа уулаар хашигдсан хавцал бий. УИХ-ын дарга З.Энхболд тэнд очиж үзсэн. Үүнийг концессын гэрээгээр барьж өгөөч ээ гэсэн асуудлыг тавих гэж байгаа. Дээр нь Баян-Өлгий аймагт цементийн үйлдвэр барих ажил эхэлсэн. Хөгжлийн банкнаас зээл авах чиглэлээр Засгийн газраас шийдвэр нь гарсан учраас ажлыг яаравчлах талаар шийдлийн Засгийн газарт санал тавьж шаардана. Бид хангалттай улс төр, сандал ширээ ярьсаар байгаад бүрэн эрхийнхээ талаас илүү хугацааг өнгөрөөлөө. Өмнөх Засгийн газарт хийсэн ажлууд бий. Үр дүн нь ч одоо гарч байна. Гэвч гол асуудал нь томоохон бодитой зүйл хийх шаардлага энэ Засгийн газарт тулж байна.

Улс төрийн таатай нөхцөлд ажил хийх боломжтой байх. Сөрөг хүчин нь Засгийн газарт орсон гэдгээрээонцлог гэж хэллээ. Тэгвэл парламентад хэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх юм бэ. Заавал хяналттай байхёстой биз дээ?

-Парламентын сонгодог жишээ бол олонх болсон нь, эсвэл олон болсон нь бусадтай хамтарч Засгаа бүрдүүлж, цөөнх нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг. УИХ- суудалтай бүх нам Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нь давуу ч нөгөө талаараа сөрөг талтай. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих үүрэг нь бүдгэрэх сөрөг тал бий. Ийм үед аливаа асуудлыг ил тод шийддэг байх ёстой. Тэгэхгүйгээр нууц байдлаар хуйвалдаж шийдвэр гаргавал үр дагавар гарна. Оюутолгой, Тавантолгойн асууддыг хамтарсан Засгийн газрын үед шийдэж байсан. Тэр үед хоёр том нам байсан, том улстөрчид бүгд байсан. Тэр үед нухацтай харж шийдсэн бол өнөөдрийн мухардалд хүрэхгүй байсан болов уу. Тэгэхээр УИХ-ын “давхар дээлгүй” гишүүд хяналт тавьж, эрүүл ухаанаар хандаж, эх орны нийтлэг эрх ашгийн үүднэс зарчимч шударгаар хяналт тавьж шаардаж ажиллахаас өөр арга байхгүй. Дээр нь бие даагчдын дуу хоолой байгаа ч хэт цөөднө.

Өмнөхтэй нь харьцуулвал олон сайдыг парламентын гаднаас томиллоо. Гэхдээ танай намын сайд нараасолон  нь “давхар дээлтэй” шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн баг бүрдүүлж чадав уу?

-Одоогийн мөрдөж буй хуульд хориглоогүй учраас буруутгах аргагүй юм. УИХ-ын гишүүн болгон улс төр хийж байгаа учир болж өгвөл сайдын суудалд хүрэх гэж тэмүүлдэг юм байна. Бүгдэд нь сайдын суудал хүрэлцэхгүй учир сайд болсонд нь “давхар дээлтэй” ч гэсэн шударга, сайн ажилла гэсэн ерөөл тавихаас өөр юу хэлэх билээ.

Одоо Засгийн газар дэд сайд нараа томилно, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ч өөрчлөгдөхболов уу. Зарим гишүүн дэд сайдгүй байх ёстой гэж үздэг. Харин таны хувьд?

-Дэд сайдыг томилохоос өөр аргагүй юм шиг байна. Уг нь байна, байхгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн өөрөө шийдэх асуудал. Шаардлагаүй гэж үзвэл байж болох л юм. Гэвч нөгөө л зөвшилцөж тохирсон зүйлээрээ бол яах аргагүй томилж таарах байх.

Намууд хамтарсны нэг үр дүн нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн. Ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Хамтарсны үр дүн гарах ёстой. Хэн нэгэн хүнийг сайд, дарга болгох нь чухал биш. Ард түмний хүсэн хүлээж байгаа ажилгүйдэл, ядуурал, авлига, шударга бус байдал гээд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх, хэтэрхий улстөржсөн байдлыг цэгцлэх юм. Зөвхөн бүтээн байгуулалтыг шийдээд зогсохгүй хөгжилд чөдөр тушаа болж буй асуудлуудыг шийдэх ёстой. Тиймээс Үндсэн хуульд том өөрчлөлт оруулахгүй ч гэсэн хөгжилд саад болж буй зарим зүйл заалтуудыг өөрчлөх шаардлага байгаа.

Тухайлбал, ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Ерөнхий сайд нь ямар ч эрх мэдэлгүй, улстөрчдийн хүлээсэнд байдаг, дарамтад ажилладаг. Гар хөлийг нь хүлчихээд ажил хий гээд байхаар гүйцэтгэх засаглалын тэргүүн юу ч хийж чадахгүй байна. Ядаж л өөрөө мэдээд кабинетаа бүрдүүлдэг, ажил хийдэггүй хүмүүст өөрийн мэдлээр хариуцлага тооцдог эрх мэдэл олгохоос өгсүүлээд зайлшгүй хийх өөрчлөлтүүд бий. Энэ талаар зарим гишүүн санаачлага гаргаад ажиллаж байгаа. Дараагийн том асуудал нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг чухал төслүүд бий. Аль аль төсөл нь бэлэн болчихсон. Маргаантай байгаа асуудлууд дээр нь зөвшилцлөө хийж хэлэлцэж эхлэх хэрэгтэй.

Сонгуулийн тухай хууль дээр зөвшилцөх ёстой ямар маргаан байна вэ?

-Тогтолцоонд л байгаа. Мажоритар уу, пропорциональ тогтолцоогоор явах уу гэсэн асуудал бий. Намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэхээр бол нэрсийн дарааллыг яаж эрэмбэлэх вэ, сонгуулийн санхүүжилтийг яаж шийдэх вэ гэх мэт асуудал бий. Энэ тухай зөвшилцөх бүрэн боломжтой.

Өнгөрсөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулаад туршлагатай болчихсон. Тойргоос сонгогдсонболон намын нэрсийн жагсаалтаар парламентад орсон гишүүдийн ялгаа, давуу, сул талууд ил байна.  Тахувьдаа аль хувилбарыг илүүд үздэг в?

-Аль аль нь давуу болон сул талтай. Хэтэрхий жижиг тойрогтой мажоритар байвал нэр дэвшигчийг иргэд шууд сонгодгоороо давуу талтай ч тойрогт мөнгө тараах, санал худалдаж авах буруу хандлага гардаг гэдгээр сул тал бий. Төсвийн хөрөнгийг ч жижиг тойрогт үр ашиггүй зардаг. Харин намын нэрийн жагсаалтаар гарсан гишүүд сонгогчдоосоо хөндий байдаг юм билээ. Миний хувьд 2012 оны сонгуулийн хувилбар буюу 28:48 гэсэн харьцаагаар явчихвал зүйтэй гэж боддог. Гэхдээ 48 гишүүнийг тойргоос нэр дэвшүүлэхдээ нэг аймаг нэг мандаттай тохиолдолд нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг, тэр нь эвгүй сэтгэгдэл төрүүлсэн зүйл гарсан. Тэгэхээр нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөхгүй байхаар зохион байгуулах нь зохимжтой гэж үздэг.

Байнгын хорооны дар­га нарыг нэг жил бо­лоод өөрчилдөг. Энэ сон­гууль энэ сард болов уу?

-Оны эцэст болох ёстой.

Танай намын бүлэг дотор хийх хэд хэлэн томилгоо бас бий. Бүлгийн дарга нь сайд болсон учир шинэдарга сонгоно, бас байнгын хорооны дарга Р.Бурмаа гишүүн сайд болсон тул өөр дарга томилох уу?

-Бүлгийн шинэ даргыг томилох ажил бий. Энэ долоо хоногт шийдэх болов уу.

М.ГАНЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …