Өнгөрсөн амралтын өдөр Сидней хотын төвд байрлах кафег зэвсэгтэй, нүүрээ халхалсан этгээдүүд барьцаалсан билээ. Цагдаагийн газраас мэдээлснээр дээрх кафег “Аль Кайди” бүлэглэлийн дайчид барьцаалсан гэсэн ч Засгийн газар энэхүү мэдээллийг үгүйсгэсээр байгаа. Зэвсэгт этгээдүүд өчигдөр нэг эмэгтэйгээр дамжуулан цагдаа нарт “Мухаммед бол түүний элч” гэж бичсэн тугийг өгсөн юм. Шинжээчид энэхүү тугийг Аль Кайди бүлэглэлийн туг гэжээ.
Тэгвэл өчигдөр 21.00 цагийн үед гэмт этгээдүүд кафед халдлага үйлджээ. Халдлагын үеэр тус кафен менежер Тори Жонсон болон барьцааны хоёр иргэн амиа алдсан байна. Амиа алдсан иргэдийн талаар мэдээлэл өгөхийн хориглосон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаа нарын таамаглаж буйгаар барьцааны таван иргэн шархадсан гэв. Тус улсын Ерөнхий сайд Тони Эббот Сиднейд болж буй үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийж, “Иракийн дүрвэгсэд кафег барьцаалсан” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: www.shuud.mn