Сураггүй болсон онгоцыг алан хядагчид барьцаалсан байж болзошгүй гэв

ongots1Малайзын “Air Asia” авиа компанийн Индонез-Сингапур чиглэлд 160 гаруй хүнийг тээвэрлэн нислэг үйлдэж байсан “Airbus A320-20″ онгоц өчигдөр орон нутгийн цагаар 07:24 цагт холбоо тасарч, сураггүй болсон.

Тэгвэл сураггүй болсон “QZ8501” онгоцыг алан хядагчид барьцаалсан байж магадгүй гэж Австралийн талаас мэдээлжээ. Учир нь тус онгоцонд суусан зорчигчдын дунд лалын шашинтай хоёр хүн байсан гэнэ. Харин Индонезийн Тээврийн яамнаас “Тэднийг хэт даврагч, эсвэл ямар нэгэн бүлэглэлийн гишүүн эсэхийг тодруулаагүй байна” гэж мэдээлэв. Одоогоор уг онгоцонд байгаа зорчигчдын ар гэрийнхэн нь ямар нэгэн мэдээлэл ирэхийг сэтгэл түгшин хүлээж сууна. Мөн алга болсон онгоцыг хайх ажиллагаанд Австралийн тал туслалцаа үзүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …