Эртний үлгэр домогт гардаг Кентаврууд хэмээн хүн цээжтэй морин бөгстэй амьтад ын тухай их яригддаг билээ. Гэтэл энэхүү гаж гэмээр хөгжилтэй амьтад МЭӨ 1-р мянганы үед амьдарч байсан тухай сонирхолтой баримт саяхан олдсон ажээ.
Баруун Сахарын Эль-Аюм гэх газрын орчимд хийсэн археологийн судалгааны олдвор бүх эргэлзээнд цэг тавьсан байна. Эндээс арав гаруй кентаврын араг яс олдсоны зарим нь маш сайн хадгалагдсан байжээ. Калифорны Байгаль судлалын хүрээлэнгийн профессор Ж.Р.Р.Эпштейн кентавруудын гадаад төрхийг профессор Герасимовын аргаар сэргээн босгож чаджээ.
Кентаврууд тийм ч аварга том биш, сэрвээгээрээ 1 метр орчим, урьд туурайнаас толгойн орой хүртлээ 1 м 80 см орчим байжээ. Тархины хэмжээ нь хүнийхээс арай бага боловч, шимпанзе болон горилл сармагчныхаас том. 2 тийш байрлалтай биед дотор эрхтнүүд хэрхэн байрласан нь судлаачдын сонирхлыг хамгийн ихээр татаж байсан юм. Хүн дүрст өмнөх хэсэгт амьсгалын эрхтэн байрласан байв. Том том гуурсан хоолой бүхий хүчирхэг уушиг нь кентаврыг маш тэвчээртэй амьтан болгосон байж таарна. Бас тэд ихээхэн чанга дуутай, харин сонсгол тааруухан байсан бололтой. Хойд хэсэгт эгэм, далны ясаар хамгаалагдсан том гэгч нь зүрх байв. Мөн том ходоод, урт гэдэс нь кентаврууд өвсөн идэшт болохыг гэрчилж байгаа юм. 2 хажуугаар нь, хавирга орчимдоо шувуунд байдаг шиг хийн бөмбөлөгтэй ажээ. Амьсгалах үед энэ нь агаараар дүүрч, амьсгалаа гаргах үед энэ агаарыг уушиг руу дамжуулах ёстой аж. Ийм маягаар кентаврууд амьсгалын хоёрдмол системтэй цорын ганц сүүгээр бойжигч болж байна.
Харин түүний мөхлийн талаар эрдэмтдийн таамаглал МЭӨ 1-р мянганы үед л кентаврууд Эртний Грек, ер нь Европ тивээс эргэж буцалтгүй шахагдсан бололтой. Хавчигдан гадуурхагдаж, тоо толгой нь улам бүр цөөрсөөр байсан кентаврууд Сахарын цөл орчмоор нутаглаж, МЭ эхний зуун жил хүртэл оршсоор байжээ. Кентавруудтай уулзсан тухай сүүлийн бичээс Капалийн “Алс холын орноор аялсан тэмдэглэл” туурвилд өгүүлэгдсэн байдаг ажээ.