NBA улирлын тоглот болох Нью Йорк Никс болон Милуаки Бакс багуудын тоглолт Английн Лондон хотын О2 Аренад боллоо. Энэ тоглолтонд Милуаки Бакс өрсөлдөгчөө 95:79 гэсэн 16 онооны зөрүүтэй хожсон байна. Милуаки Баксаас өнөөдөр OJ Mayo сэлгээнээс тоглон 24 оноо авч багаа тэргүүлсэн бол B.Knight 20 оноо 6 оновчтой дамжуулалт өгсөн бол Z.Pachulia 11 оноо 14 самбараас бөмбөг авалт хийж багаа хожиход нь тус хүргэжээ. Харин Нью Йорк Никсээс C.Anthony 25 оноо авч багаа түргүүлжээ. Ингэснээр тэд 16 дараалан хожигдоод байна. Одоогийн байдлаар Нью Йорк Никс (5-36) гэсэн амжилттай Дорнодын хамгийн сүүлийн байранд бичигдэж байгаа бол Милуаки Бакс (21-19) гэсэн амжилттай Дорнодын 5-р байранд явж байна.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө
Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …