84 настай модель эмээ хоол унднаас илүү сексэд дуртай

download (1)Хамгийн урт хугацаанд карьер хөөсөн модель гэдгээр Гиннесийн амжилтад орсон эмээ тун удахгүй 84 насны ойгоо тэмдэглэх гэж байна.

Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед загварын ертөнцөд хөл тавьж байсан аж. Тухайн үед 15 настай байсан тэрбээр одоо ч энэ ажлаа эрхэлсээр байна. Мэдээж түүний тэтгэвэрт гарах нас аль хэдийн өнгөрсөн. Гэвч авдаг тэтгэврээсээ илүү орлогыг сар бүр загвар өмсөж олдог.

Энэ зун тэрхүү гайхамшигтай эмэгтэй ойгоо тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан “News You” сэтгүүл түүнээс ярилцлага авчээ. Уг ярилцлагадаа тэрбээр хоол хүнс, сексийн аль алинд нь дуртайгаа хэлсэн байна. Өдгөө модель бүсгүй эмээ болсон ч эдгээр дуртай зүйлээ хийсээр байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэрбээр хоолноос илүү сексийг таашаадаг аж.

Carmen Dell'Orefice at The Elms

“Магадгүй энэ нь миний судсаар халуун цус гүйж байдагтай холбоотой биз” хэмээн инээмсэглэн ярьжээ. Кармен Делль Орефайс Нью-Йоркт төрсөн. Түүний эцэг итали ээж нь унгар гаралтай байв.
“Би одоо ч гэсэн сексийн бүрэн дүүрэн амьдралтай хэвээр байгаа. Ер нь яалаа ч гэж түүнээс татгалзах билээ. Сексэд би хоол шиг л дурладаг” хэмээжээ.
Харин хоол хүнсний хувьд тэрбээр хэзээ ч дэглэм барьж байгаагүй гэнэ. Үүнийгээ тэрбээр бодисын солилцоо сайтай гэдэгтэй холбон тайлбарлаж байна. “Би илчлэгээ тооцож ч чаддаггүй. Тэгсэн мөртлөө хоол хүнсэнд нугасгүй дуртай. Биеийн галбиртай санаа зовохгүй явдагтаа баяртай байна” хэмээжээ.
model2
Ихэнх эмэгтэйчүүд нас ахих тусам хөгшрөлтөө нуух гэж оролддог. Харин Кармен бүхнийг яг байгаагаар нь байлгахыг илүүд үздэг. Тэрбээр бууралтсан үсээ тэр чигээр нь үлдээж, мөнгөлөг сороо брэнд болгож чаджээ.
Кармен гурван удаа гэрлэсэн. Тэрбээр 1931 онд төрсөн. Өдгөө 84 настай тэрбээр гоо сайхныхаа нууцыг дэлгэжээ. Тэрбээр их унтаж, сэлэх дуртай. Өтлөлтийг байгаагаар нь хүлээн авдаг. Бас үе үе гоо сайхны мэс засалчид хандаж, энд тэндхээ засуулах дуртай.
Нэгэн удаа сэтгүүлч түүнээс хэрхэн хорвоог орхих тухай асуухад Кармен “Өндөр өсгийтэй туфльтэйгээ үхнэ” хэмээж байсан удаатай.
model3
эх сурвалж: www.mnews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …