Нигерид амиа золиослогч долоон настай охин тэсрэх төхөөрөмж дэлбэлснээс таван хүн амь үрэгдэж, 19 хүн шархаджээ. Охиныг хотын худалдааны зах руу орох замд цагдаа нар үзлэгт орохыг шаардсаны дараа дэлбэрэлт болсон байна. Энэхүү алан хядах ажиллагааг “Боко Харам” хөдөлгөөн үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Энэ сарын 15-ны өдөр тус улсад өөр нэгэн өсвөр насны охин автобусны буудал дээр бөмбөг дэлбэлснээс 16 хүн амь үрэгдсэний олонхи нь гуйлга гуйж, жижиг худалдаа эрхэлж амь зуудаг өсвөр насны хүүхдүүд байжээ. “Боко Харам” хөдөлгөөн нь Нигери болон хөрш зэргэлдээ орнуудад үйл ажиллагаа явуулж, исламын шашны дэг жаягийг тогтоож, барууны соёл иргэншилтэй тэмцэхийг зорьдог юм.
Д.МӨНХБОЛД
эх сурвалж: www.unen.mn