Төр, зэвсэгт бүлэглэлийн үйлдэж буй харгислал, хэрцгийллийн эсрэг авч буй дэлхийн арга хэмжээ ичгүүртэй байна

70b4bcb0f2e6a44aef86bb276fb30d04greatЭмнести Интернэшнл дэлхийн 160 орны 2014 оны хүний эрхийн төлөв байдлыг тусгасан, 2015 оны хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан гаргалаа.

“2014 он олон сая хүний хувьд хүчирхийлэлд нэрвэгдсэн аймшигт жил байлаа. Төрийн болоод зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдсэн зөрчил, мөргөлдөөний эсрэг авч буй даян дэлхийн арга хэмжээ ичгүүртэй хийгээд үр дүнгүй байна. Иргэд харгис халдлага, дарамт шахалт, хямралд нэрвэгдээд байхад олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулахгүй байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Салил Шетти өгүүлэв.

Мөргөлдөөний эсрэг авч буй олон улсын арга хэмжээг үндсээр нь өөрчлөхгүй л бол хүмүүнлэгийн хямрал, зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдэж буй зөрчил, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн эсрэг хийж буй халдлагуудад энгийн иргэд олноор өртөх эрсдэлтэй байгааг Эмнести Интернэшнл анхааруулж байна.

Эмнести Интернэшнл дэлхий даяарх хүний эрхийн төлөв байдалд хийсэн үнэлгээндээ үндэслэн дэлхийн удирдагчдыг Засгийн газар, зэвсэгт бүлэглэлүүдээс явуулж байгаа хэрцгий хүчирхийллээс иргэдийг хамгаалах, мөргөлдөөний өөрчлөгдөж буй байдалтай тэмцэх арга хэмжээ яаралтай авахыг шаардлаа.

Улам бүр төрхөө өөрчилж буй мөргөлдөөнийг олон улсын нийгэмлэгүүд зохицуулж чадахгүй байгаагийн эмгэнэлт нэгэн үр дагавар бол дүрвэгсдийн асуудал бөгөөд олон сая, тэр дундаа Сирийн 4 сая дүрвэгч хүчирхийлэл, хавчлагад нэрвэгдсээр буй явдал юм.

Хамгийн багадаа 35 оронд буюу 5 улс тутмын нэгд нь зэвсэгт бүлэглэлүүд хүчирхийлэл үйлдсэнийг Эмнести Интернэшнл тогтоолоо. 2014 онд цуст дэглэм бүхий улс орнууд руу зэвсгийг олноор нийлүүлснээс үүдэж зэвсэгт бүлэглэлүүд, засгийн газрууд аймшигт зөрчлийг үйлдэн олон мянган хүний амийг хөнөөсөн юм. Эмнести Интернэшнл болон бусад байгууллагуудын олон жилийн кампанит ажлын үр дүнд өнгөрсөн жил хүчин төгөлдөр болсон Зэвсгийн Худалдааны Гэрээнд нэгдэж, соёрхон батлахыг дэлхийн бүх улс орнуудад уриалж байна.

Аюулгүй байдалд заналхийлэхийн эсрэг авч буй Засгийн газруудын хариу арга хэмжээ нь хүчирхийллийг дэвэргэхгүй, хүний суурь эрхийг уландаа гишгэхгүй байхыг Эмнести Интернэшнл уриаллаа.

Тайланд 2014 онд хичнээн засгийн газар аюулгүй байдлын төлөө нэрийн дор дарангуйллын болон хахир арга хэрэглэснийг тусгасан.

“Дэлхийн II дайны үеийнх шиг аймшигт явдлыг дахин үзэхгүй байхыг баталгаажуулахын тулд 70 жилийн өмнө НҮБ байгуулагдаж байсан. Одоо үлэмж их дүрвэгсдийн хямрал, олныг хамарсан хүчирхийллийг бид харж байна. Өдгөө цаг хугацаа биднийг шахамдуулж байхад үр дүнтэй шийдлүүдийг олж чадахгүй байсаар байна.

Дэлхийн удирдагчид яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жил ч мөн хүний эрхийн төлөв байдал тун баргар байхаар байна.

Монгол улсад цагдан саатуулах газарт эрүүдэн шүүх болон зүй бус харьцаа өргөн тархаж, албадан нүүлгэлт үргэлжилсээр, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, жендэрт суурилсан алагчлал байсаар байгаа болон “Non-refoulement” зарчмыг зөрчин орогнол эрэгчдийг хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад албадан буцаасан тухай уг тайланд дурджээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Английн Лондон хот дахь төв байгууллага, ОУНБДГ руу холбогдоно уу.

+44 20 7413 5566 or +44 (0)77 7847 2126

email: press@amnesty.org

twitter: @amnestypress

International Secretariat, Amnesty International, 1 Easton St., London WC1X 0DW, UK

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …