Аймшигтай гоо сайхны салон

653314034749d6e9originalХүчирхийллийн аливаа хэлбэрийг дор нь тас цохиж, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэх хэрэгтэйг энэхүү материалыг үзсэн бүхэн ойлгоно гэж найдна. Пакистан улсад өвөрмөц гоо сайхны салон нээгджээ. Эндхийн ажилтнуудын гадаад дүр төрхийг харсан бүхэн шоконд ормоор. Энэхүү гоо сайхны салон нь түлэгдсэн эмэгтэйчүүдийн Нөхөн сэргээх төвийн дэргэд нээгдсэн юм байна. Пакистаны эрчүүд яагаад ч юм хүчил, шатах тослох материалаар эмэгтэйчүүдийг түлж, шатааж өшөөгөө авах донтой тухай та бүхэн сонссон байх. Иймээс энэ улсад иймэрхүү төв, ийм салон нээгдэхээс яах билээ. Ийм аймшиг, тамлалыг биеэр туулсны дараа шинээр амьдралаа эхэлсэн зориг зүрхтэй, сэтгэлийн тэнхээтэй эдгээр бүсгүйтэй танилц. Тэд одоо бусдад тусалж байна.

17c9e5716af888doriginal26 настай Саира Лиакат өөрийнхөө 16 настай байхдаа авахуулсан зургийг барьж байна. Сиара 15-тайдаа өөрийн хамаатны залуутай суужээ. Дараа нь Сиара түүнтэй хамт амьдрахаас татгалзахад нөхөр нь ингэж хорлон, эрэмдэглэсэн байна. Сиара түлэнхийн шарх сорвио янзлуулах гэж гоо сайхны 9 мэс засал хийлгэжээ. Одоо тэр гоо сайхны салонд ажиллаж, бусад эмэгтэйд тусалдаг.

 d3a6d6515c434f39original

Пакистаны Жанг хотын оршин суугч, 18 настай Шамим Ахтер гэртээ энэхүү зургийг авахуулжээ. 3 жилийн өмнө түүнийг гурван залуу хүчиндэж, дараа нь хүчлээр түлсэн. Шамим бүсгүй гоо сайхны 10 мэс засал хийлгээд байна.

5dac3971d240d0e1original

Желум хотын оршин суугч, 30-тай Сабира Султана нүүрээ будаж байна. Түүнийг жирэмсэн байхад нөхөр нь бензин цацаад шатаажээ. Ердөө хуримын инжийг нь бага гэж чамлаад тэр. Сабира нийт 20 мэс засал хийлгээд байна.

158787de7b9eca1coriginal

Исламабадын оршин суугч, 20 настай Ирум Саид. Ирум бүсгүй 12 жилийн өмнө өөрт таалагдаагүй залуутайгаа гэрлэхээс татгалзжээ. Үүний төлөө нөгөө эр гэгээн цагаан өдөр шууд гудамжинд түүний нүүр, мөр, нуруу руу хүчил цацсан. Ирум 25 удаа гоо сайхны мэс засал хийлгээд байна.

33351c7ac166442coriginal
Пакистаны Желум хотын оршин суугч Шаназ бүсгүй одоо 32 настай. Түүнийг 19 жилийн өмнө төрөл садны хүмүүс нь түлжээ. Шаназын эцэг, эх түүнийг төрлийнхөө залуутай гэрлүүлэхээс татгалзсан юм байна. Үүний төлөө Шаназыг ийм болтол эрэмдэглэжээ. Шаназ одоо 8 мэс засал хийлгээд байна.

7af593933a809caaoriginal

28-тай Уруж Акбар одоо маникюр хийдэг. Пакистаны нөхөн сэргээх төвд ажилладаг энэ бүсгүйг 3 жилийн өмнө унтаж байхад нь керосин цацан шатаажээ. Эр нөхөр нь энэ жигшүүрт хэргийг уурандаа үйлдсэн  аж. Уруж одоо төрсөн охинтойгоо бараг уулзалдаж чаддаггүй бөгөөд ажиллаж олсон мөнгөө түүндээ л зориулдаг.

653314034749d6e9original (1)
Саира Лиакат үйлчлүүлэгч бүсгүйн нүүрийг будаж байна. Тэрбээр Нөхөн сэргээх төвийн гоо сайхны салонд гоо сайханчаар ажиллаж байгаадаа хувь заяандаа их талархдаг. Харин хараа муу учраас ажлаа тааруухан хийх вий гэж Саира их санаа зовдог.

 

37031812c7963d30original
16-тай Наджаф Султанаг төрсөн эцэг нь шатаажээ. Түүнийг 5-хан настай байхад энэ аймшигт явдал болсон. Эцэг нь дахин нэг охинтой болохыг хүсээгүй юм байх. Галд өртсөн Наджаф охиныг хараагүй болсны дараа эцэг, эх нь хаяжээ. Одоо тэр хамаатны хүмүүстэйгээ цуг амьдардаг. Тэр 15 удаа гоо сайхны мэс засал хийлгэжээ.
ca4d26fcd89b01d1original

 

16-тай Атия Халил 3 жилийн өмнөх явдлыг дурсч байна. Хөрш айлын залуу гэрлэе гэхэд Атия татгалзжээ. Тэр залуугийн хамаатнууд хөөрхий бүсгүй рүү хүчил цацсан гэнэ. Атия одоогоор 3 удаа гоо сайхны мэс засалд ороод байна.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …